×
Сонгууль 2012, 2 Хоёрдугаар сарын 2012
Олон улсын ажиглагчид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд мониторинг хийж эхэллээ. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуровын мэдээлснээр бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллага,хүний эрхийн товчоо болон ТУХН-ийн 69 ажиглагч  3-р сард болох еренхийлегчийн сонгуулийн явцыг ажиглах юм. Нийт олон улсын 600 орчим ажиглагч  сонгуульд ирнэ.
Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль ойртох дутам тэмцэл улам хурцдаж байна. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшэгчид хатуу мэдэгдэл харилцан хийж, эдийн засгийн  ба төр улсынхаа улс төрийн ирээдүйн  асуудлаар үзэл санаагаа сонгогчдод танилцуулж байна. Харин улс төр судлаачид төрийн тэргүүнийг сонгоход  хичнээн шатны сонгууль шаардагдах асуудлыг эргэцүүлэн бодож байна.
Орос улсад сонгуулийн өмнө улс төрийн хурц тэмцэл өрнөсөн явдлыг сайшаан дэмжвэл зохино гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. «Энэ нь хүмүүс улс орныхоо хөгжил болон эрх баригчид Орос улсад тулгарсан зорилт, асуудлуудыг шийдвэрлэхдээ юуг удирдлага болгосонд хайхрамжтай хандаж байна гэсэн үг» гэж тэрээр өчигдөр ОХУ-ын хуульчдын холбооны идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
9
14
15
22
24
25
29