×
Сонгууль 2012, Нэгдүгээр сар 2012
Орчин цагын технологийн бааз дээр суурилсан, өрсөлдөх чадвартай аж үйлдвэртэй шинэ эдийн засаг Орос оронд хэрэгтэй байна. ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путин “Ведомости” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж бичсэн байна. Тавьсан зорилгодоо хүрхийн тулд ерөнхий сайд хэд хэдэн шийдврийг санал болгож байна. В.Путины ярьж байгаа эхний зүйл бол технологийг хоцрогдлыг арилгах явдал юм.
Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль болох 3-р сарын 4 хүртэл бага хугацаа үлдээд байна. Болох сонгуулийн талаар нийгэмд ч шүрүүн хэлэлцүүлэг болсоор байна. Төр засаг болон сөрөг хүчнийхэн сүрт жагсаал хийхээр төлөвлөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас Григорий Явлинский, Дмитрий Мезенцев нар хасагдлаа. Харин тэрбумтан Михаил Прохоров энэ өндөр албан тушаалын төлөө өрсөлдөх албан ёсны нэр дэвшигч боллоо.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн таван зүтгэлтний нэг «Шудрага Орос улс» намын удирдагч Сергей Миронов сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө үндсэн  заалтуудыг тодорхойлсон өгүүллэгээ нийтлүүлжээ. Одоо улс төр судлаачид нэр дэвшэгчдийн үндсэн үзэл санааг харьцуулах боломжтой болсон. Нэр дэвшэгчдийн  улс төрийн хөтөлбөрүүд бараг ялгаагүй хийгээд эдийн засгийн тал нь сулхан байгааг шинжээчид тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнээс хасагдсан  Григорий Явлинскийтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин мэдэгдлээ. «Ардчилсан хүчнийнг нэгтгэж нягтруулах хүрээнд хамтран ажиллаж болно» гэж тэрээр Твиттер дэх блогдоо тэмдэглэжээ. Өнөөдөр ОХУ-ын Сонгуулийн төв комисс тэрбумтан Михаил Прохоровыг ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд  нэр дэвшэгчээр бүртгэх асуудлыг авч үзэж хэлэлцэв.
Сангийн сайд байсан одоо эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг болоод байгаа Алексей Кудрин Орос улсад улс-төрийн шинэ үе эхлэж байна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Иргэний олон үндэстний зөвшөлцөөн нь ОУ-ын оршин тогнох нэг нөхцөл билээ. Орос үндэстний нэг угсаатны улс байгуулах үзэл санаа нь ОУ-ын түүхтэй харшлаж байна гэж “Независимая газета” сонинд нийтлүүлсэн “Орос орны үндэсний асуудал” өөрийн өгүүлэлдээ  ерөнхий сайд бичсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ биеэ даан дэвшүүлсэн Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцевийг гарын үсэг  нь батлагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байгаа  учир ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болгов. Харин «Яблоко» намаас нэр дэвшсэн Григорий Явлинскийн баримт бичгийг цаашид шалгана гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Николай Конкин мэдээлэв. «Мезенцевийг хасах учир шалтгаан бий.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бүтэн сар хагасын хугацаа үлдлээ. Улс төрийн амьдрал өдөр ирэх тусам улам идэвхитэй болсоор байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө олон нийтээр шүүлгэж, телевизийн мэтгэлцээнд оролцож, сонингийн хуудсанд сурталчилгаагаа нийтлүүлж байна. Ард түмний хүсэл зоригийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих янз бүрийн аргыг сөрөг хүчнийхэн санал болгосоор байна.
Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  бизнесмен тэрбумтан Михаил Прохоров   сонгуульд ялсан тохиолдолд өөрийн бүх активуудаа заран, ихэнхи хэсгийг  хандивт зарцуулах аж. “Эх орон минь надад юунаас үнэтэй”   гэж тэр “Дождь” телевизийн сувагт баасан гаригийн үдэш өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль, засаг төрийн болон сөрөг хүчнийхний харилцаа, нийгмийн тэгш бус байдал болоод дэлхийн хямралаас гарах замууд болон бусад асуудлуудаар Владимир Путин оросын томоохон хэвлэл     мэдээллийн хэрэгсэлүүдийн удирдагчидтай  хийсэн уулзалтынхаа үеэр ярилцсан юм. Мэтгэлцээн чөлөөтэй халуун уур амьсгалд буюу хэвлэлийнхэн, ерөнхий сайдын аль алины шүүмжлэлгүй болж чадсангүй юм.
Орос улсын Сонгуулийн төв комисс өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн  баримт бичгүүдийг баримт бичгүүдийг хүлээн авч дуусч байна. Цаашид тэд сонгуулийн кампанит ажилд оролцохын тулд өөрийгөө дэмжисэн 2 сая гарын үсэг  цуглуулах ёстой юм.
Энэ оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ОХУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Хилийн чанад дахь түншүүд маань Оросын гадаад бодлого залгамжлагдана гэж найдах бүрэн үндэстэй  байна» гэж сайд хэллээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн өрөнхий сайд Владимир Путин  улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэхэд оросын нийгмийн бүх гишүүнийг урьж байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн явцыг шууд дамжуулах веб-камеруудыг тоноглох ажил 1-р сарын 16-наас эхлэнэ. ОХУ-ын холбооны яамны орлогч сайд Илья Массухын хэлснээс иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж уламжиллаа.
Одоогийн төр засгийг дэмжих түвшин шинэ жилийн болон христос бурханы мэндэлсэн өдрийн баярын амралтуудын дараа улам өсөн нэмэгдсэн байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвөөс хийсэн судалгаанаас хархад ерөнхийлөгч Д.Медведевийн үйл ажиллагааг өнөөдөр оросуудын 57% нь, ерөнхий сайд В. Путиныг 58% нь тус тус дэмжиж байна. Өнгөрсөн жилийн 12-р сарын эхэнтэй харьцуулвал 51%-т хүрсэн байна.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хурдаа авсаар байна. Энэ өндөр суудлын төлөө өрсөлдөж байгаа гол өрсөлдөгчид шинэ жилийн амралтын үеэр ч амарсангүй. Ажлын анхны долоо эхлэх үеэр тэдний идэвхи улам ихэслээ. Ерөнхий сайд Владимир Путин "Putin2012" шинэ сайт дээрээ сонгуулийн өмнөх хөтөлбөрөө нийтэллээ. Михаил Прохоров, Владимир Жириновский, Геннадий Зюганов нар хэвлэлд ярилцлага өглөө.
www.putin2012.ru - нэртэй сайт оросын Интернет системд шинээр гарч ирлээ. Түүнийг ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын   ерөнхий сайд Владимир Путин нээсэн юм.  Сонгуульд оролцох хөтөлбөр, намтар, зургууд, туршлага ард түмний бодол саналууд – сайтны үндсэн хэсгүүд юм.
Орос улсад сонгуулийн хэсгүүдийг компьютер, бичлэгийн камеруудаар тоноглож байна. Сонгуулийн төв комисси энэ оны 3-р сарын 4-нд  болох Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг  Интернетын  тусламжтайгаар ажиглах дэг журам батлан гаргажээ...
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Оросын  ерөнхий сайд Владимир Путин хөтөлбөртөө эдийн засгийн бодлогод хөрөнгө оруулалтыг урамшуулан, шинэтгэлийг хэрэгжүүлэх болон орчин үеийн  салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарна.  Орос улсад шинэ үйлдвэрлэл байрлуулах нь бусад орнуудаас илүү ашигтай байх ёстой гэж сонгуулийн сурталчилгааны мөрийн хөтөлбөрт дурьджээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Оросын ерөнхий сайд Владимир Путины сайт Интернетэд ажиллаж эхлэв.  Түүн дээр түүний сонгуулийн хөтөлбөр, намтар, туршлага, сонирхолууд, үйл явдлууд  болон ард түмний сэтгэгдлээс тавьжээ.  Түүнчлэн,  сайтан дээр “Орос улсыг хамтдаа өөрчилье” буланд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Путинд   өөрийн саналуудаа үлдээж болох юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
14
17
20
26
28
31