×
Сонгууль 2012, Арванхоёрдугаар сар 2011
Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг  ил тод, ойлгомжтой, нийтлэг болгохын тулд бүхнийг хийх шаардлагатай байна.  Энэ  тухай 2012 онд болох  Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхий  сайд Владимир Путин  өнөөдөр Бүхоросын ардын фронтын хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч оросын ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуулийн тухай мэтгэлцээнийг  Интернетэд нээлттэй тавихыг санал болгожээ.   “Хүмүүсийг сонсох шаардлагатай байна” гэж  тэр өнөөдөр Бүх оросын ардын фронтын Холбооны  зохицуулах штабын хуралдаан дээр хэлсэн үгэндээ  онцлон тэмдэглэв. В.
Орос улсын Сонгуулийн төв комисс ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчийн нэр дэвшигчид бүртгэн авлаа. Тэрээр   Оросын улс-төрийн тэргүүлэх хүчин - “Нэгдсэн Орос улс” намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд дэвшисэн  анхны  нэр дэвшигч болсон юм.
Орос улсын Сонгуулийн төв комисс /СТК/ ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бичиг баримтуудыг хүлээн авч дууслаа. Энэ албан тушаалд нэр дэвших хүсэлтэй тухайгаа улсын бүртгэлтэй  улс төрийн бараг бүх намуудын удирдагчид болон нилээд хэдэн  бие даасан нэр дэвшигчид ирүүлжээ. Ингэхдээ ерөнхийлөгчийн сэнтийд албан ёсоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг  багасгаж болзошгүй юм.
Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа өөрийн  өнгөрсөн жилд тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа. Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцов.
Оросын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчөөр сонгогдсог тохиолдолд улс-төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд болон түүнийг гадаад нөлөөнөөс ангижруулахад анхаарлаа чиглүүлэн ажиллана гэв.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин оросын иргэдийг 2012 оны 3-р сарын 4-нд болох оросын ерөнхийлөгчийн сонгуульд  бүгэхгүй, ирж саналаа өгөхийг уриаллаа.  “Гадаад бодлогоор хэн аижллахав, олон улсын тавцан дээр улс орныг хэн төлөөлөхөв, длтллд болон гадаад байдлын аюулгүй байдлыг хэн хангахав, нийгмийн асуудлуудыг хэнээр шийдвэрлүүлэхэв  гэдгийг зөвхөн та нар л тодорхойлох ёстой.
Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд  бие даан нэр дэвших бодолтой байна. Түүний нэрийг өнөөдөр Оросын төмөр замын хэсэг ажилтанууд санаачлан дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны хуанлийн төлөвлөгөөний дагуу бие даан нэр дэвшигчдийн шатны ажил 12-р сарын 15- ны өдөр дуусах юм.
Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх шатны ажил  өнөөдөр эхлэж байна гэж тус улсын Сонгуулийн төв комисс /СТК/ мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшисэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путины ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сонгуулийн штаб Бүх оросын ардын фронтын /БАФ/ үндэс дээр тулгуурлагдан байгуулагдана. Өнөөдөр болсон тус байгууллагын хуралдаан дээр Оросын  ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ байгууллага нь улс төрийн янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэдэг, гэхдээ нэг суурь хөгжлийн үнэт зүйлстэй.
Орос улсын ерөнхий сайд,  “Нэгдсэн Орос улс” намын тэргүүн Владимир Путин  ОХУ-ын Сонгуулийн төв комисст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр бичиг баримтаа өгөв. Үүний тулд тэр  СТК-д өөрийн биеэр хүрэлцэн иржээ. В. Путин 11-р сарын 27-нд Москва хотноо болж өнгөрсөн “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас ерөнхийлөгчид нэр дэвшисэн юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчид нэр дэвшигчид  бүртгүүлэхээр бичиг баримтаа өглөө. Төрийн тэргүүний сонгууль 3-р сарын 4-нд болох юм. Энэхүү өндөр албан тушаалд сонсгогдсон хэнийг ч ерөнхийлөгчийн амаргүй алба хүлээж байгаа гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
1
2
3
4
5
6
9
10
11
12
13
16
17
18
19
21
22
23
24
25
26
28
29
30
31