×
Сонгууль 2011, 10 Арванхоёрдугаар сарын 2011
“Шудрага сонгуулийн төлөө” цуглаан  өнөөдөр Орос улсын 78 хотод  болж өнгорлөө. Цуглаанд оролцогчид парламентын сонгуулийн дүнг цуцлаж, СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг шаардаж байв. Хууль хамгаалалах байгууллагуудын үнэлснээр гудамж, талбайд сөрөг хүчнийхний талын   хэдэн арван мянган хүн гарчээ. Москва хотын төвд  илүү их тооны  хүнтэй цуглаан боллоо.
Төрийн Думын сонгуулийн дүнг хуулийн хүрээнд өөрчлөхийг төлөө тэмцэхийг Москвад болсон зөвшөөрөлтэй сөрөг хүчний цуглаан дээр уриаллаа. Парламентын доод танхим Төрийн Думын сонгууль ОУ-д 12-р сарйын 4-нд болсон юм. СТК-ийн баасан гаригт нийтэд зарласан төгсгөлийн дүнгээр эрх баригч "Нэгдсэн ОУ" нам парламентад ихэнх суудлаа хадгалсан байна.
Оросын ДХЯ-ны мэдээлснээр,  Москвагийн төв дэхь Болотная талбайд  25 мянга гаруй иргэд цугларч парламентын сонгуулийн дүнг эргэн харж,   цуцлахыг шаардаж байна. Сөрөг хүчнийхний тоо баримтаар, цуглаанд 40 мянган хүн цугларчээ.
Өнөөдөр Москвад болон оросын бусад нилээд хэдэн хотуудад 12-р сарын 4 ний парламентын  сонгуулийн  дүнгийн талаар өөрсдийн зөвшөөрөхгүй зүйлүүдийг  хэлэх боломжтой жагсаал цуглаан болж байна. Хамгийн том цуглаан Оросын нийслэлийн Болотная талбайд болж байна.  30 мянга хүртэл хүн оролцох  боломжтой энэхүү арга хэмжээг явуулах зөвшөөөрлийг  Москвагийн эрх баригчид  өгсөн юм.
Төрийн думын шинэ бүрэлдэхүүнд “Нэгдсэн Орос”нам 238 депутатын мандат авах болно. Энэ тухай  12 –р сарын 4 нд явагдсан парламентын сонгуулийн  дүнг эцэслэн  дүгнэсэн  СТК  мэдэгдэв. СТК-д дүн гаргахад таван өдөо шаардагджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
2
7
15
16
17
19
20
21
22
23
26
27
29
30
31