×
Сонгууль 2011, 5 Арванхоёрдугаар сарын 2011
ОХУ-ын Хууль тогтоох байгууллагын сонгууль амжилттай боллоо. Оросууд аль намыг илүүтэй үзэж байгааг харуулсан мэдээлэлийг 3 долоо хоногийн дараа нийтэд мэдээлнэ. Дараагийн улс төрийн улиралд ямар намууд парламентынх болсон гэдгийг СТК- ийн дарга Владимир Чуров өнөөдөр мэдээллээ. «Зургаа дахь удаагийн Төрийн Думд урьдчилсан байдлаар “Нэгдсэн ОУ” нам 238 мандат авахаар байна.
ОХУ-д сүүлийн 10 жил эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам, ням гаригт болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 49,47%-ийн санал авсан байна. Сонгуулийн дүнгээс хархад сонгогчид улс төрийн зүүний хүч рүү илүү татагдаж байгаа нь харагдаж байна. ОХУКН 19,15%-ийн санал авсан нь Төрийн Думын өнгөрсөн сонгуулийн дүнгээс хоёр дахин илүү байна.
Одоо доод танхимд суудалтай байгаа улс төрийн 4 нам Төрийн Думын сонгуулийн дүнгээр шинэ парламентад суух боллоо. ОУ-ын СТК-ийн олон нийтэд зарласан санал хураалтын урьдчилсан дүн ийм байна. Сонгууль ерөнхийдөө ямар нэгэн онцгой зөрчилгүйгээр явагдлаа. СТК сонгуулийн үеэр зуу гаруй санал гомдол хүлээж авсан гэж СТК-ийн  орлогч дарга Леонид Ивлев мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
2
7
15
16
17
19
20
21
22
23
26
27
29
30
31