×
Сонгууль 2011, Арванхоёрдугаар сар 2011
Оросын эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийн тулд чармайж байна. Улс төрийн системийг шинэчлэхийн тулд тодорхой алхмуудыг хийгэд байна: тухайлбал, намуудын бүртгэлийг хялбаршуулах тухай багц баримт бичиг хэдийнэ  Төрийн думд хүргэгдээд байна. Үүний дүнд “барууны” хөдөлгөөнүүд тайзнаа нилээд хэдэн нэгтгэлүүдийг гаргаж ирэхэд бэлэн байна.
12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов.
Москвагийн Сахаровын нэрэмжит  өргөн чөлөөнд 12-р сарын 24-нд “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор дахиад цуглаан боллоо. Энэ цуглаанд 29 мянган хүн оролцсон гэж Улсын дотоод хэргийн удирдах газраас мэдээлсэн байна. Энэ үеэр мөн коммунистууд болон либеральчууд тус тусдаа хоёр газар цуглаан хийсэн байна. Хууль дүрэм зөрчсөн ямарч үйл ажиллагаа болоогүй гэж цагдаагийнхан мэдээлжээ.
ОУ-ын хүн амын ихэнх нь ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинг дэмжиж байгаа. Оросын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков британийн телевиз, радиогийн Би-би-си нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва болон оросын бусад хотуудад өчигдөр “Шудрага сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болсон жагсаал цуглааныг Песков тайлбарлахдаа, оросын иргэдийн цөөнх нь л эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгдлээ.
Москвагийн төвд “Шудрага сонгуулийн төлөө” эрх баригчдаар зөвшөөрөгдсөн цуглаан болж өнгөрөв. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг эсэргүүцсэн юм. Цуглаанаас гаргасан тогтоолд СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг болон парламентын сонгуулийг хүчингүйд тооцохыг шаарджээ. Цуглаанд үг хэлсэн Орос улсын Сангийн сайд асан Алексей Кудрин Төрийн думын сонгуулийг дахин яаралтай явуулахыг санал болгожээ.
Москвагийн Академич Сахаровын өргөн чөлөөнд “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан үргэлжилж байна. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан Төрийн думын доод танхимын сонгуулийн хуурамч дүнгийн эсрэг байр сууриа илэрхийлэх гэж ирсэн аж. Сүүлийн тоо баримтаар, цуглаанд 30 мянга орчим хүн оролцож байгаа аж.
Ерөнхий сайд Владимир Путин телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр ард түмэнтэйгээ харьцаж, тэдний асуултанд хариулсан явдал өнгөрсөн долоо хоногийн чухал үйл явдлынг нэг байлаа. Саяхан ОУ-д Төрийн Думын сонгууль болсон ба дараа нь сөрөг хүчнийхний жагсаал цуглаан болсон юм.
Парламентийн сонгуулийн 5%-ийн босгыг буруулах шаардлагагүй гэж  В.Путин үзэж байна. “Миний бодлоор энэ босгыг 5%-иас багассгах шаардлагаагүй, тэртэй тэргүй энэ босго хамгийн доод цэгтээ байгаа. Хэрвээ багасгавал удирдахын аргагүй, ажил хийдэгггүй парламенттай болно” гэж засгийн газрын ерөнхий сайд “Россия-24” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинжээчид ба улс төрчдийг шохооруулав. Тэрээр өчигдер 12-р сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон намуудын удирдагчидтай уулзаж, чухал хэд хэдэн мэдэгдэл хийлээ.  ОХУ-ын зургаадахь удаагийн сонгуулийн  Улсын думын анхдугаар хуралдаан  нэг долоо хоногийн дараа 12-р сарын 21-нд болно. Дмитрий Медведев зохих зарлигт гарын үсэг зурав.
Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх  ажил өнөөдөр  эхлэж байна гэж СТК мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм.
Оросын Төрийн думын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдтэй холбоотой гомдлуудаар шудрага шийдвэрүүд гаргах ёстой гэжээ. Энэ тухай Дмитрий Медведев парламентад суудалтай намуудын удирдагчидтай хийсэн уулзалтын  үеэр мэдэгдэв. Түүний үзэж буйгаар,  Төрийн думын 6 дахь удаагийн ихэнхи хэсгүүдийг сөрөг хүчин хянаж байх ёстой аж.  Энэ нь доод танхимын  бүх намуудад эрхийн  баталгаа өгөхийн тулд  юм.
Орос улсад баасан гаригт бүх нийтэд зарласан оросын парламентын дүнгийн  хэлэлцүүлэг үргэлжилж байна. Сөрөг хүчний намууд, урьд мэдэгдэж байсны дагуу сонгуулийн санал хураалтын тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Гэхдээ шүүхийн маргаан нь парламентын суудал хувиарилалтыг хүчтэй өөрчилж чадахгүй гэдэгт ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков итгэлтэй байна. Ийм санаа бодлыг шинжээчид ч хуваалцаж байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 12-р сарын 10-ны бямба гаригт оросын хотуудад хийсэн цуглануудыг тайлбарлав. Сөрөг хүчин парламентын сонгуульд маш олон зөрчил гарсан хэмээн үзсэн олон мянган хүнийг гудамжуудад гаргав. Эсэргүүцлийн цуглаан жагсаалын явцад дэвшүүлсэн үзэл санааг зөвшөөрөхгүй байна гэж Дмитрий Медведев Facebook олон нийттэй харилцах сүлжээний хуудсандаа мэдэгдээд зөрчлийн тухай бүх мэдээллийг шалгахыг даалгав.
ХМХ-ийн эхний нүүр, интернетийн ойворгон мэдээлэлүүд, гудамжны жагсаал цуглаан зэрэг нь Төрийн Думын сонгууль ОУ-д хамгийн их шуугиантай мэдээ мэдээлэл болж байгааг харуулж байна. Санал хураалт 12-р сарын 4-нд болсон ба албан ёсны дүнг 9-нд зарласан боловч сэтгэл хөдлөл намжихгүй л байна. Улс орны тэргүүнүүд үүнд тайван хандаж байна.
“Шудрага сонгуулийн төлөө” цуглаан  өнөөдөр Орос улсын 78 хотод  болж өнгорлөө. Цуглаанд оролцогчид парламентын сонгуулийн дүнг цуцлаж, СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг шаардаж байв. Хууль хамгаалалах байгууллагуудын үнэлснээр гудамж, талбайд сөрөг хүчнийхний талын   хэдэн арван мянган хүн гарчээ. Москва хотын төвд  илүү их тооны  хүнтэй цуглаан боллоо.
Төрийн Думын сонгуулийн дүнг хуулийн хүрээнд өөрчлөхийг төлөө тэмцэхийг Москвад болсон зөвшөөрөлтэй сөрөг хүчний цуглаан дээр уриаллаа. Парламентын доод танхим Төрийн Думын сонгууль ОУ-д 12-р сарйын 4-нд болсон юм. СТК-ийн баасан гаригт нийтэд зарласан төгсгөлийн дүнгээр эрх баригч "Нэгдсэн ОУ" нам парламентад ихэнх суудлаа хадгалсан байна.
Оросын ДХЯ-ны мэдээлснээр,  Москвагийн төв дэхь Болотная талбайд  25 мянга гаруй иргэд цугларч парламентын сонгуулийн дүнг эргэн харж,   цуцлахыг шаардаж байна. Сөрөг хүчнийхний тоо баримтаар, цуглаанд 40 мянган хүн цугларчээ.
Өнөөдөр Москвад болон оросын бусад нилээд хэдэн хотуудад 12-р сарын 4 ний парламентын  сонгуулийн  дүнгийн талаар өөрсдийн зөвшөөрөхгүй зүйлүүдийг  хэлэх боломжтой жагсаал цуглаан болж байна. Хамгийн том цуглаан Оросын нийслэлийн Болотная талбайд болж байна.  30 мянга хүртэл хүн оролцох  боломжтой энэхүү арга хэмжээг явуулах зөвшөөөрлийг  Москвагийн эрх баригчид  өгсөн юм.
Төрийн думын шинэ бүрэлдэхүүнд “Нэгдсэн Орос”нам 238 депутатын мандат авах болно. Энэ тухай  12 –р сарын 4 нд явагдсан парламентын сонгуулийн  дүнг эцэслэн  дүгнэсэн  СТК  мэдэгдэв. СТК-д дүн гаргахад таван өдөо шаардагджээ.
Орос улсын  СТК-ийн  гаргасан тогтоолын  дагуу   12-р сарын 4 ний өдөр явагдсан   Төрийн думын   сонгууль   явагдасан болон  хүчин  төгөлдөр боллоо.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
2
7
15
16
17
19
20
21
22
23
26
27
29
30
31