×
Сонгууль 2011, Арваннэгдүгээр сар 2011
Орос улсын СТК  ирэх оны 3-р сарын 4-нд болох  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах ХМХ- үүдийн нэрсийн жагсаалтыг баталлаа. Энэ бол Холбооны телевизийн сувгууд,  радио,үүнд: “Оросын дуу хоолой” радиокомпани болон  хэд хэдэн    гадаадад нэвтрүүлэг явуулдаг   радио болоод нилээд хэдэн сонин орж байна.
Парламентын сонгуулийн ажиллагаа дээд туйлдаа ойртлоо. Энэ оны оросын улс төрийн амьдралын гол үйл явдал-хууль тогтоох дээд засгийн сонгууль хүртэл 4 өдөр үлдээд байна. Улсын думын сонгуультай холбогдуулан явуулсан санал асуулгын үр дүнг нийтлэхийг өчигдрөөс хориглов. Эдгээр мэдээ баримтыг Интернетийг оролцуулан хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэлд байрлууж үл болно.
Шинжээчид Москвад «Нэгдсэн ОУ» намын их хурлаас Владимир Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлсэн явдал болон түүний хөтөлбөрийн сэдвүүдийг  идэвхтэй тайлбарлаж байна. Засгийг залгамжлаж, улс орныхоо аж амьдралын бүх талыг шинэтгэхэд гойд анхаарал тавина хэмээн улс төр судлаачид санал нэгтэй дүгнэв.
  Ирэх оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Владимирг Путин нэр дэвших боллоо. Москва хотод болсон Бүх оросын “Нэгдсэн ОУ” улс төрийн намын Их хурлын хоёрдох шатны төлөөлөгчид ийм шийдвэр гаргасан байна. Энэ их хурлын ажилд ОУ-ын бүх нутгаас ирсэн 11 мянган төлөөлөгчид оролцсон байна.
    12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд заавал ирж “Нэгдсэн ОУ” намын төлөө саналаа өгөхийг болон 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд В. Путиныг дэмжихийг ОХУ-ын бүх иргэдэд ерөнхийлөгч Д. Медведев уриаллаа. “Нэрс тодорхой боллоо, хөтөлбөрөө боловсрууллаа. Сонгуулийн тов тодорхой байна. Бүх зүйл тув тунгалаг байна.
   12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” нам ялвал иргэдийн амьдралыг дээшлүүлэх “улс төрийн том төслийг” хэрэгжүүлнэ гэж Д.Медведев амалсан байна.
   “Нэгдсэн ОУ” нам улс төрийн бүх намуудаас хамгийн түрүүнд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нэрэллээ. Москва хотод болсон тус намын их хурал дээр одоогийн ерөнхий сайд Владимир Путины нэрийг ерөнхийлөгчид дэвшүүллээ. Түүний нэрийг дэвшүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев 9-р сард санал болгосон юм.
   ОХУ-ын Улсын думын депутатуудыг сонгох санал хураалт Чукотын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт өнөөдөр хугацаанаас өмнө эхэллээ. Алтны ил уурхайн ажилчид санал өгөөд байна. Мөн сонгуулийн комиссын гишүүд буга өсгөх нүүдлийн бригадуудад очно. Чукотын 300 гаруй хүн хугацаанаас өмнө санал хураах анхны өдөр саналаа өгөх ёстой.
   Парламентийн сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д эрч хүчээ авч байна. Өнгөрч байгаа долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлын сонгогчдын хувьд хамгийн чухал олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр /ОНХМХ/ сурталчилгаа хийх үе шат гараагаа авлаа. ЕХ-ны парламентийн ассамблейн олон улсын ажиглагчид Москвад хүрэлцэн ирлээ.
   Орос улсад сонгуулийн сурталчилгааны компанит ажил радио, телевизээр эхэллээ. Төрийн думын сонгуулийн мандатыг авахын төлөө өрсөлдөх  улс-төрийн долоон нам тус бүр Холбооны улсын телевизийн сувгууд болон дөрвөн радиостанцаас  нэг цагийн үнэ төлбөргүй  нэвтрүүлэг явуулах эрх авсан юм. Эдгээр цагийн тал хувь нь сурталчилгааны хамгийн хурц үе - халз мэтгэлцээнд зориулагдах юм.
   Энэ оны 12-р сарын 4-нд болох парламентийн доод танхим Төрийн Думын сонгуульд бэлтгэх хүрээнд ОУ-д улс төрийн намуудын сурталчилгааны ажил эхэллээ. Өнөөдөр радио станцийн шууд нэвтрүүлгээр зүүний чиглэлийн «Справедливая Россия»(“Шудрага Орос орон”), ардчилсан үзэл баримтлалыг номлодог “Правое дело”, Либерал ардчилсан нам, “Яблоко” намууд ярилцлага хийнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
8
10
11
12
14
15
16
17
19
20
21
22
23
24
25
26
29