×
Байгалийн гамшиг, Зургаадугаар сар 2012
ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт өнөө өглөөний байдлаар 106 ойн түймэр 20 мянган гектар талбайд шатаж байна. Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 30%-иар нэмэгдсэн байна. Тэгэхдээ 55 ойн түймрийг унтрааж чадсан байна. Красноярскын хязгаар, Тува, Буриадын БН улсууд, Томск, Эрхүү, Новосибирск мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна.
ОХУ-ын Хойд кавказын БН улсад урьд шөнө хүчтэй салхи шуурганаас болж 300 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Хойд Осет, Ингушет, Чечень улсуудад цахилгаан эрчим хүч тасарсан байна. Хүчтэй салхи шуурга цахилгаан дамжуулах шонгуудыг унагаж, төмөр утсуудыг таслаж, байшингуудын дээврийг хуулсан байна. Өнгөрсөн шөнийн турш засварын ажил хийжээ. Эхний ээлжинд нийгмийн объектуудыг гэрэл цахилгаантай болгосон байна.
Газрын дундад тэнгисийн Турк улсын эрэг орчимд өнөөдөр 6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүний амь нас эрсдээгүй байна, сандарснаасаа болж зарим хүмүүс цонх, тагтан дээрээс үсэрснээс болж гэмтэл авсан байна гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Орон нутгийн цагаар 15,45 минутад рашаан сувилалын Мугла мужийн ойролцоо газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
12
13
14
15
16
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
30