×
Байгалийн гамшиг, 2012
Хятадын зуун-хойд Ляонин мужид цасан шуурганаас болж онц байдал зарласан тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Мужийн засаг захиргааны тев Фэньяны эрх баригчид олон улсын Сяньтао нисэх онгоцны буудлыг хаах зава өгэв. Түүнчлэн хотын хурадан авто зам болон муж даяар томоохон 20 гаруй замыг хаажээ. Гэсэн ч цасан шуурга 12-р сарын нэгэнд ашиглалтад оруулсан Харбин-Далянь хурдан төмөр замын хөдөлгөөнд нөлөөлсэнгүй.
5,0 магнитудын газар хөдлөлт урьд шөнө японы Хонсю арлын хойд хэсэгт болов. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Японы үндэсний цаг уурын судлалын газраас мэдээлснээр цунами үүсэх шинж алга. Газар хедлелтийн голомт Акита муж улсын нутаг дэвсгэрт 10 км гунд байв. Японы зургаан муж улсын оршин сүүгчид газар дорхи түлхэцийг мэдрэжээ.
Аляскийн эрэг орчимын Алеутын арлуудад урьд шөнө 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн голомт нь Арматигнак арлаас 63 километрийн зайд 40 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн байна. Палмерад байрладаг цунамигаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээс харахад хүчтэй газар хөдлөлтөөс болж цунами үүсэхгүй юм байна.
Оросын эрдэмтэд японы «Фукушима-1» АЦС-аас зүүн 500-800 км зайтай Номхон далайн баруун-хойд хэсэгт цацраг илрүүлсэн тухай өнөөдөр Алс Дорнодын бус нутгийн усан, цаг уурын судлалын хүрээлэнгийн дэд захирал Евгений Карасев мэдээллээ.
Сахалин болон Курилын орчимд усан дор газар хөдлөлт болсон боловч, хохирогсод болон нурсан барилга үгүй гэж Интерфакс агентлагт Сахалин мужийн ОБЯ-ны Удирдах газраас уламжилжээ. Тус байгууллагын уламжилснаар, 6,1 баллтай газар хөдлөлт нь москвагийн цагаар өглөөний 6:50 Итуруп арлаас 280 км зайд газрын 33 км гүнд болжээ. Хохирогсод болон сүйрэл үгүй.
Оросын ОБЯ ны тэргүүн Владимир Пучков хар салхи Алс-Дорнодод хүрэхгүй гэж тооцолж байна. Тэгсэн хэдий ч холбогдох бүтцүүд өндөржүүлсэн байдалд, даалгавар биелүүлэхэд бэлэн байна гэж сайд хэлэв. ОБЯ ны уламжилснаар, “Волавен” хар салхи нь төвдөө секукдэд 38 метрийн хүчтэй салхилж байгаа бөгөөд 8-р сарын 27 нд Зүүн-Хятадын тэнгисийн өмнө хэсэгт хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн арван таван жилийн хамгийн хүчтэй “Болавен” хар салхи ойртож байгаагийн улмаас ны улмаас Японы Окинава арлын Наха онгоцны буудал хаалгаа бариад байна гэж орон нутгийн ХМХ –үүд мэдээлж байна. Одоогийн байдлаар хар салхи японы Окинава мужаас баруун-хойд хэсэгт цагт 20 км хурдтай айсуй байна. Хар салхины төвийн хүч 960 гетопаскаль байна.
Хятад улсад орсон усархаг борооноос үүссэн усны үерээс болж 7-р сарын хоёрдугаар хагаст 95 хүн амь насаа алдаж, 45 хүн ор сураггүй алга болжээ. БНХАУ-ын Иргэний засаг захиргааны яамны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. БНХАУ-ын 17 мужид 7-р сарын 20-ноос эхлэн тасралтгүй бороо орж байгаа юм.
Крымск хотод хэлмэгдсэн хүмүүст олгох нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх боломжтой гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Үерийн усанд нэрвэгдсэн хотод хийсэн зөвлөлгөөн дээр тэр ингэж мэдэгдсэн байна. Хохиролыг үнэлэж байгаа хотын комисстой хамтран ажиллах хотын оршин суугчдаас бүрдсэн санаачлагч бүлэг байгуулахыг төрийн тэргүүн санал болголоо. Нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргахад хүмүүс оролцох ёстой гэж тэр хэлсэн байна.
Кубаньд болсон эмэгнэлт явдал өнгөрсөн долоо хоногт бүхний анхаарлын төвд байлаа. 7-р сарын 7-нд болсон аюултай үерээс болж 30 мянган хүн хэлмэгдэж, 171 хүн амь насаа алдлаа. Энэ аюултай үерт нийгмийн онцгой 200 объект эвдэрч, 5000 байшин живсэн байна. Аврах ажил дууссны дараа Кубаньд жирийн амьдралыг сэргээх ажил эхлээд байна.
Амралтын өдрүүдэд Сибирийн ойн түймрийн талбай гуравны нэгээр нэмэгдэж 18 мянган гектараас 24,5 мянган гектар болсон байна. Красноярын хязгаар, Томск, Эрхүү мужуудын нутаг дэвсгэр дээр түймэр дүрэлзэж байна. Энэ газруудад онц байдал зарлаад байна. Гэлээ гэхдээ энэ хугацаанд ОБЯ болон гал сөнөөгчдийн идэвхитэй ажиллагааны хүчинд 40 түймрийн голомтыг унтраасан байна.
ОУ-ын өмнөд нутгийн Краснадорын хязгаарт болсон усны үерээс болж амь насаа алдсан хүний тоо 171-д хүрч болзошгүй байна. Учир нь 4 хүнийг ор сураггүй алга болсон гэж тооцож байгаа юм. Эмнэлэгийн тусламж авахаар 300 гаруй хүн хандсан байна. Бямба гаригийн шөнө москвагийн цагаар 5 цаг орчим хүчтэй үеэр болсон байна.
ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт өнөө өглөөний байдлаар 106 ойн түймэр 20 мянган гектар талбайд шатаж байна. Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 30%-иар нэмэгдсэн байна. Тэгэхдээ 55 ойн түймрийг унтрааж чадсан байна. Красноярскын хязгаар, Тува, Буриадын БН улсууд, Томск, Эрхүү, Новосибирск мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна.
ОХУ-ын Хойд кавказын БН улсад урьд шөнө хүчтэй салхи шуурганаас болж 300 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Хойд Осет, Ингушет, Чечень улсуудад цахилгаан эрчим хүч тасарсан байна. Хүчтэй салхи шуурга цахилгаан дамжуулах шонгуудыг унагаж, төмөр утсуудыг таслаж, байшингуудын дээврийг хуулсан байна. Өнгөрсөн шөнийн турш засварын ажил хийжээ. Эхний ээлжинд нийгмийн объектуудыг гэрэл цахилгаантай болгосон байна.
Газрын дундад тэнгисийн Турк улсын эрэг орчимд өнөөдөр 6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүний амь нас эрсдээгүй байна, сандарснаасаа болж зарим хүмүүс цонх, тагтан дээрээс үсэрснээс болж гэмтэл авсан байна гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Орон нутгийн цагаар 15,45 минутад рашаан сувилалын Мугла мужийн ойролцоо газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Сибирьт 625 гектар талбай бүхий 23 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын ОБЯ-ны Сибирийн бүсийн төвөөс өнөөдөр мэдээллээ. Одоогийн байдлаар 7 түймрийн голомтыг унтраагаад байна. Эднээс хамгийн том нь Тувад шатаж байсан 200 гектар бүхий голомт юм. Түймрийг унтараахад 307 хүн, 46 нэгж техник оролцсон байна.
Индонезийн сулавеси арлын ойролцоо өнөөдөр 5,8 баллын хүчтэй газар хөдөллөө гэж ЭФЭ агентлаг уламжиллаа. Сейсмологчдын үзэж байгаагаар газар хөдлөлтийн голомт нь Палу хотоос 290 километр орчимд байсан бололтой. Эвдрэл сүйрэл болж, хүний амь эрсдсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт мөн Индонезийн эрэг орчимд хэд хэдэн газар хөдлөлт болсон ба хамгийн хүчтэй нь 8,7 баллтай байсан байна.
Сибирьт байгалын түймрийн 70 голомт асаж байна. өнөө өглөө гэхэд энэ түймэр 19 мянган гектар газрыг эзлээд байна. одоогийн байдлаар энэ талбайн гуравны нэгийг унтраагаад байна. Өнгөрсөн хоногт гэхэд л түймэр унтраахад 2000 хүн, 500 нэгж техник дайчлагдаад байна. өнгөрсөн жилийн хуурай өвсийг шатааж байгаа орон нутгийн оршин суугчдын үйл ажиллагаанаас болж түймэр гарч байна гэж ОУ-ын ОБЯ мэдээлсэн байна.
 “Зүүн японы агуу их газар хөдлөлтийг” өнөөдөр 3-р сарын 11-нд Япон улсад нэг минут номхон зогсож хүндэтгэлээ. Одоогоос яг нэг жилийн өмнө тус арлыг 9 баллын хүчтэй газар хөдлөлт донсолгож, эргий нь 10 метрийн өндөртэй цунами нөмөрсөн билээ. Энэ гамшигт өртөж амь насаа алдсан хүн бүрт зориулж 16 мянган зул Ситэннодзи буддын сүмд бадамлаж байна.
Сибирьт 6,8 баалын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр боллоо. Хакасс улс болон Эрхүү мужийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн байна. Энэ чичиргээ 4-5 минут үргэлжилжээ. Өндөр байшингуудын дээд давхарын байрнуудын тавиур дээрээс эд зүйлс унасан байна. Байшингуудын цонхны шил цуурч, чийдэнгийн бүрхүүлүүд савлаж байжээ. Энэ үеэр Баруун Сибирь болон Новосибирск мужийн өндөр байшингийн оршин суугчид бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31