×
Байгалийн гамшиг, Тавдугаар сар 2011
 “Фукусима-1”АЦС-ын байдлыг “Токио электрик пауэр”  компани он дуустал тогтворжуулж чадахгүй. Японд томоохонд ордог энэ компанийн өндөр албан тушаалын төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд нэрээ хэлэхийг хүсээгүй юм.Долоон сар гэхэд цацраг идэвхт бодисын алдагдлыг бүрэн зогсооно гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм.
Японы осолд орсон “Фукисима-1” АЦС-ийн оператор компани ТЕПКО, радио идэвхит ус их хэмжээгээр алдагдаж эхлэсэн тул станцийг сэргээн босгох анхны ажиллагааныхаа төлөвлөгөөг эргэн харахаар болсон байна. Энэ шийдвэрийг өнөөдөр Токиод зарласан байна. ТЕПКО компани эхлээд нэгдүгээр реактор дээр шинэ хөргөгч систем байрлуулахаар төлөвлөж байсан боловч одоо бүх хүчээ ус шавхахад зориулах шаардлагатай боллоо.
Японы “Хамаока” АЦС нь 5-р сарын 14-нд сүүлийн тогоогоо зогсоов. Тус станцын тавдахь эрчимийн блок өнөө өглөө Москвагийн цагаар 5 цагт эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоов. “Хамаока” нь аюултай бүсэд байрладаг тул АЦС уг шийдвэрийг гаргах болсон юм.
“Фукисима-1” АЦС-ийн ажилтнууд нэгдүгээр эрчим хүчний блокын байшинд орж шинэ тоног төхөөрөмжийн монтажийн ажлыг эхэллээ. Энэ реакторт шинэ хөргөх системийн элементүүдийг тавихаар төлөвлөж байна. Төр засгийн зөвшөөрөлтэйгээр  “Фукисима-1” станцийн  нэгдүгээр эрчим хүчний блокын хаалгыг 5-р сарын 8-нд нээсэн байна.
Японд 3-р сарын 11-нд болсон сүйрлийн газар хөдлөлт болон цунамигаас болж 15 мянга орчим хүн амь насаа алдсан гэж японы үндэсний цагдаагийн агентлаг батласан байна. Өнгөрсөн хоногт амь үргэдсэдийн нэрс 42-оор нэмэгджээ.Ор сураггүй алга болсон хүний тоо 11 мянгад хүрлээ. Шархадсан хүний тоонд 5000 япончууд бүртгэгдээд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
2
3
4
5
6
7
8
10
11
12
13
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
31