×
Байгалийн гамшиг, 21 Гуравдугаар сарын 2011
Японы «Фукусима-1» АЦС-ын тойрны хүнд байдал олонхи улс орныг атомын энергийг хөгжүүлэх стратегиа хянаж үзэхэд хүргэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бүх АЦС-ын ажлыг түр зогсоох шийдвэр гаргав. Эдүгээ  Хятадад атомын эрчим хүчний 28 блок барьж байгаа хийгээд бас 38-ыг барьж эхлэх гэж байна.Тэдгээр дэлхийд барьж байгаа бүх АЦС-ын бараг 40 хувь билээ.
Кемерово муж Японы сүйрэлд нэрвэгдсэн 100 хүүхдийг дуртай цагт нь авч амруулахаар шийдвэрлэжээ. Ийм шийдвэрийг тус мужийн захирагч Аман Тулеев гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа ОХУ-д суугаа Японы Элчин сайд Масахиро Конод санал болгожээ. Хүүхдүүд сибирийн амралт сувиллын газруудад сувилуулж,  байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах юм байна.
Японы инженерууд «Фукусима-1» АЦС-ын байдлыг хяналтдаа авах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна. Өнөөдөр тэд станцын эрчим хүчний бүх блокод цахилгаан дамжуулах шугам татаж дууслаа. Энэ нь  реакторын ба ашигласан цөмийн түлш бүхий цөөрмийн  усыг хөргөх автомат механизмыг ажиллуулах боломж олгоно гэж шинжээчид найдаж байна.
  Өнөөдөр Японы  зүүн-хойд хэсэгт Хонсю арлын Ибараки, Фукусима дүүргүүдийн орчимд шинээр 5,2 баллын хүчтэй газар хөдлөв. Энд «Фукусима-1» АЦС ослын байдалтай байгаа юм. Ибараки мужийн газар хөдлөлтийн голомт нь  далайн 20 км  гүнд болжээ. Үндэсний ус цаг уурын газрын мэдээлснээр энэ газар хөдлөлт нь цунами дагуулах аюулгүй юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31