×
Байгалийн гамшиг, 19 Гуравдугаар сарын 2011
  3-р сарын 12 ны өдрөөс хойш Оросын ОБЯ-ны онгоцоор Японоос оросын 2700 гаруй иргэд эх орондоо буцаж ирлээ. Өнөөдөр Москвад Никулины нэрэмжит циркийн жүжигчид ийн хамт тус циркийн жүжигчин - 9 нохой , хоёр баавгай ирэв. Өнөөдөр Японы газар хөдлөлтөөс болон тус улсаас явах хүсэлтэй оросын иргэд ОБЯ-ны онгоцоор ирнэ.
Оросын мэргэжилтн үү д японы»Фукусима-1» АЦС-ын байдал даамжрвал явуулах ү йл ажиллагааны тодорхой т ө л ө вл ө г өө г санаачлав. Энэ нь цаг ү еэ олсон санаачилга билээ. Ө чигд ө р станцад шинэ дэлбэрэлт болж, цацраг идэвхит бодис гадагшаа нэвтэрч гарав.
Алс-Дорнодод йодын хийрхэл гаарч байна. Японы “Фукусима-1” АЦС-ын ослын тухай мэдээллүүдээс айж сандарсан  хүмүүс йодын хольцтой эм авахаар болжээ, Харин үүнийг эмч нар урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж зөвлөж байна.Үүнээс болж сахалины зарим иргэд бүр аллергитэй болсон байна. Энэ тухай Денис Виноградов ярьж байна. Алс-Дорнодын цацраг  хэвийн хэмжээнд байсаар байна.
Аэрофлот компаний нэмэлт онгоцоор Японд ажиллаж байсан оросын иргэд болон тэдний гэр бүлийн 170 орчим хүн Токиогоос 3-р сарын 18 нд эх орондоо буцаж ирлээ. Ойрын өдрүүдэд тус компани дахин хэд хэдэн нэмэлт  нислэг хйих гэж байна. Гэхдээ “ үүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг нөхцөл байдлаас болж гаргана”гэж Аэрофлотын төлөөлөгч мэдэгджээ.
 “Фукусима-1” АЦС-ын ослын дараа агаарт тарсан цараг идэвхитэй ялимгүй  хэсгүүд АНУ-ын Калифорни мужид  хүрчээ. Багахан хэмжээний цацрагийн бөөгнөрөл  тус мужийн Сакраменто хотод илэрсэн байна. Энэ тухай 3-р сарын 18- нд Цөмийн бүх төрлийн туршилтын Гэрээний эсрэг байгууллага  мэдэгдэв.
Японы гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан  ээлжит хүмүүнлэгийн тусламжийг Оросын  ОБЯ-ны хоёр онгоц хүргэхээр нислээ. Тэд Хабаровскаас /Оросын Алс-Дорнод/ нисч ойрын хэдэн цагт Токиод хүрэх юм гэж Оросын ОБЯ-наас  мэдэгдэв. ОБЯ-ны онгоцоор эм, майхан, хөнжил болон анхны шаардлагатай зүйлүүдийг хүргэнэ. Үүнээс өмнө Орос улс Японд хүмүүндэгийн хэд хэдэн туслалцаа үзүүлээд байна.
Машина времени” рок-хамтлагийнхан Японы гамшигт нэрвэгдэгсдэд зориулан хандивыгийн тоглолт зохион явууллаа. Тус концерт 3-р сарын 18-нд Москвад болж өнгөрлөө. Тоглолтын туршид  хамтлагийн дэмжигчдээс цуглуулсан хандивыг Япон улсын ОХУ-д сууж байгаа Элчин сайд Масахару Конод гардуулав. Дипломат хариу барьж хэлсэн  үгэндээ түүний эх оронд гүн туслалцаа үзүүлж байгаа оросын ард түмэнд талархал илэрхийлэв.
Орос улсын үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг Япон улс түгээж эхэллээ. Энэ тухай Токиогоос ОХУ-ын Элчин сайд Михаил Белый мэдэгдэв. Түүний ярьснаар 3-р сарын 18 ны өдөр Оросын ОБЯ-ны Ил-76 онгоц Японд түлш нийлүүлжээ. Оросын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн хөнжил, ундны ус зэргийг Мияги дүүргийн газар хөдлөлт, цунамид нэрвэгдэгсдэд тараахаар болсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31