×
Байгалийн гамшиг, 17 Гуравдугаар сарын 2011
Японд ажиллаж байгаа  Оросын Онцгой  байдлын яамны бүлгийн гишүүдийг ахин олшруулав.Онцгой эрсдэлтэй ажиллагааны төвийн 50, Алс Дорнодын эрэх отрядын 25 ажилтан анхны бүлэгтэй нэгдэв. Оросын аврагчид эвдрэн нурсан Сендай  хот орчимд газар хөдлөлтийн уршгийг арилгаж байна. Цунамийн улмаас өргөн уужим талбай усанд авахуулсан нь ажлыг хүндрүүлэв.
Япон ба Ойрхи Дорнодын байдал нефтийн зах зээлийг ахин донсолгож байна. Япон дахь цацраг идэвхит бодисын тархалт арабын орнуудын улс төрийн тэмцэл хөдөлгөөнөөс илүү  зохисгүй нөлөөтэй боллоо.Нефтийн үнэ түр зуур буураад одоо ахин нэмэгдэж байна. Ойрын үед нэг баррель нефтийн үнэ 150-200 доллар болж магадгүй гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин өчигдөр  таамаглав.
Барааг их хэмжээгээр худалдан авч хомсдол үүсгэж байгаа далимдуулагчдын эсрэг “зайлшгүй арга хэмжээ” авч магадгүй гэж Япон улсын засгийн газар анхаарууллаа. Улс оронд бүх ард түмний хэмжээнд хүнстэй холбоотой асуудал байхгүй гэж засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдлээ. Энэ үеэр Токио болон нутгийн хойд хэсгээр авто машины шатахууны асуудал хүндрэлтэй байна.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Япон улсад Алс Дорнодоос нийлүүлж байгаа нүүрс устөрөгчөө  нэмэгдүүлэх хэд хэдэн хувилбар ОХУ-д байна гэж ОУ-ын Түлш эрчим хүчний яамны сайд Сергей Шматко мэдэгдлээ. Энэ хувилбаруудын дунд Сахалинд байгалын шингэрүүлсэн хий үйлдвэрлэх заводын 3 дахь ээлжийг барих ажил орсон байна.
ОУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев, хүчтэй газар хөдлөлт болон аюултай давалгаанд хэлмэгдсэн  япончуудад туслахыг бүс нутгийн тэргүүнүүдэд уриаллаа. БН Саха-Якут улсын ерөнхийлөгч болон хязгаар, мужуудын амбан захирагч нарт явуулсан цахилгаан утсанд, үйлдвэр, албан байгууллага, ард иргэдийн дунд зохих ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Аюулт давалгаанаас болж эвдэрч сүйдсэн японы Сендай хотын нуранги дороос хүмүүс хайх ажлаа 3-р сарын 16-нд эхэлсэн оросын аврагчид нэг хоногийн дотор 7 хүний цогцс оллоо. “Өнгөрсөн хоногт аварагчид эвдрэл сүйрэл болсон газрын 10 хавтгай дөрвөлжин километр нутгийг самнасан байна. Эрж хайх аврах ажлаа үргэлжлүүлнэ” гэж оросын ОБЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ.
 Осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн 4-р реактораас гарч байгаа радио идэвхт бодисыг багасгах ажлаа японы мэргэжилтнүүд идэвхижүүлж байна. Байлдааны нисдэг тэргээр реактор руу ус цацаж байгаа бөгөөд дараа нь асар хүчтэй ус цацагчийн тусламжтайгаар усаар дүүргэх юм. Үүнээс өмнө 3-р реактор дээр 30 тонн ус цацсан боловч радиацийн түвшин ихээр буураагүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31