×
Байгалийн гамшиг, 14 Гуравдугаар сарын 2011
Оросын цөмийн мэрэгжилтнүүд ОБЯ-ны аврах албаныхантай Япон руу явлаа. Тэд өнгөрсөн баасан гаригт болсон газар хөдлөлтийн улмаас онцгой байдал тогтоогоод байгаа    “Фукусима-1”, “Фукусима-2”  АЦС-ын байдлыг хянахаар томилогдсон аж. “Фукусима-1”  станцын нэг, гуравдугаар блокуудад дэлбэрэлт гарч , харин “Фукусима-2“ хөргөлтийн систем эвдэрсэн аж.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Япон улсад 3-р сарын 11- нд болсон  хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.Д.Медведев  Японы ерөнхий сайд Нато Канод сүүлийн 140 жил үзэгдээгүй аймшигт газар хөдлөлт болсонд эмгэнэл илэрхийлжээ.
Япон улсыг дайрсан байгалийн сүйрэл нь хэдэн мянган японы гэр бүлийг болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн нийт эдийн засаг нэрвэгдэж магадгүй болоод байна. Японы үйл явдлыг  хамгийн түрүүн хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ.
Орос улсын 75  мэргэжилтэн даваа гаригт  Японы аврах ажиллагаанд оролцож эхэллээ.  Ил-76, Ми-26  онгоц нь   Москва болон Хабаровск хотуудаас сүйрлийн голомт руу  ОБЯ-ны хоёр отрядыг хүргэв.
ОХУ-ын  ОБЯ-ны Ил-76 онгоц Токиод буулаа. “Центроспас” байгууллагын 50 мэргэжилтэн болон шуурхай аврах бүлгүүд багаж төхөөрөмжийнхөө хамт тус онгоцоор ирсэн юм. Оросын ОБЯ-ны онгоц Токиогоос Ямагата руу нисэх бөгөөд энэ нь 3-р сарын 11 –нд тус улсыг  дайрсан хүчтэй газар хөдлөл болон аймшигт цунами дайрсан газартай илүү ойр хот юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31