×
Байгалийн гамшиг, 13 Гуравдугаар сарын 2011
Сүйрлийн аюултай газар хөдлөлт болон аюулт давалгаанаас болж японы АЦС-д үүссэн асуудлыг цөмийн радиацийн хүрээнд шийдэхэд туслахад бэлэн байна гэсэн албан ёсны саналаа ОУ, Япон улсад явууллаа. Энэ тухай “Росатом” улсын нэгдлийн ерөнхий захирлын орлогч Александр Локшин сэтгүүлчдэд  мэдэгдлээ. Түүний хэлснээр “япончууд өөрийнхөө АЦС-уудад хийсэн зүйлийг” оросын атомын мэргэжилтнүүд өндөр үнэлэж байна.
Байгалын гамшиг болсон гурав дахь өдрөөс л Япон улс өргөн хүрээг хамарсан эвдрэл сүйрэл, амь үрэгдсэн хүмүүсээ тооцож эхлэж байна. Зөвхөн ганц Мияги засаг захиргааны төвд газар хөдлөлт, аюулт давалгаанаас болж амь үрэгдсэн хүний тоо 10 мянгад хүрээд байна. Баасан гаригт болсон газар хөдлөлт түүний дараа болсон 10 метрийн өндөртэй аюулт давалгаа Япон улсын түүхэнд байгаагүй байгалын сүйрэл авчирлаа.
Сүйрлийн газар хөдлөлт, хэд хэдэн аюулт давалгааны дараа Япон улсын байдал хүнд байна. Шинэ газар доорхи түлхэлт тус улсыг түгшүүртэй байдалд байлгаж байна. Японы нийслэлийн ойролцоо 3-р сарын 13-нд болсон 6,4 баалын хүчтэй газар хөдлөлтийн үеэр аюулт давалгаа болох түгшүүр зарласан байна. Японы засгийн газрын шийдвэрээр хэлмэгдэгсэдэд туслуулахаар 100 мянган цэргийн албан хаагчийг дайчлаад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31