×
Байгалийн гамшиг, 12 Гуравдугаар сарын 2011
Японы түүхэнд гарсан хамгийн хүчтэй, хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлт нь сарны байрлал болон нарны гариг дээр болж байгаа процессаас үүдэлтэй аж. Ийм тайлбарыг “Оросын дуу хоолойд” Оросын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн орлогч захирал Аркадийн Тишков өгч байна.
“Фукусима-1” АЦС дээр гарсан дэлбэрэлт реакторт хүрээгүй – гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкто Эдано мэдэгдэл хийв. Бямба гаригийн орон нутгийн цагаар 15:36 гарсан дэлбэрэлтийн шинж чанар одоогоор тогтоогдоогүй байна. Үүний дараа цагаан утаа бий болсон. Телевизээр АЦС-ын блокнуудын нэгний дээвэр болон сүйрсэн ханыг гаргасан аж. Дөрвөн хүн шархадсан.
Японд газар хөдлөсний улмаас сүйрсэн “Фукусима-1”  АЦС дээр өнөөдөр дэлбэрэлт болж цагаан утаа хаялаа, үүний өмнө цөмийн түлшний хэсэг хайлж байгаа нь тогтоогджээ. Ирж байгаа мэдээнээс нилээд хэдэн хүн шархадсан байна. Телевизийн NHK компаний үзүүлсэн дүрс бичлэгт блокуудын нэгний гадна хана нурсан байсныг харуулжээ. Дэлбэрэлтийн шинж тэмдэг одоогоор  тодорхой бус байна.
Японд болсон газар хөдлөлт нь дэлхийн хоногийг 1,6 микросекундээр багасаж, дэлхийн өөрийнх нь тэнхлэг дунджаар 15 сантиметрээр байрнаасаа хөдөлсөн байна. Энэ тухай НАСА-гийн мэргэжилтэн Ричард Гросс мэдэгдэжээ. Японы түүхэнд хамгийн их хүчтэй газар хөдлөлт 3-р сарын  11-нд рихтерийн шатлалаар 8,9 баллтай болсон  юм. Түүний гол төв  нь Токиогоос зүүн-хойш 373 км зайд байжээ.
Японд газар хөдлөж, цунами болсны улмаас нас барсан буюу сураггүй алга болсон хүмүүсийн тоо хоёр мянгад хүрч байгаа төдийгүй хэдэн зуун хүн шархадаж, гэмтэжээ. Тус улсын зүүн-хойд хэсэгт нийт 3 мянга 400 байшин барилга сүйдэж, 200 том гал гарч, хийн хоолой болон усны хангамжийн системд осол гарсан байна. Сая гаруй хүн ундны усгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31