×
Байгалийн гамшиг, 11 Гуравдугаар сарын 2011
Өнөөдөр Японд  тус улсын түүхэнд хамгийн хүчтэй 8,9 баллын хэлбэлзэлтэй газар хөдлөлт боллоо. Сүйрэлд амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тухай шинэ шинэ мэдээ байнга ирсээр байна. Ивэтэ, Фукусима, Ибараки, Тотиги, Тиба дүүргүүд  болон Токиод хамгийн их хохирол учруулаад байна. Байгалийн сүйрэл нь 10 метр  өндөр цунамийг дагуулж, улмаар замдаа таарсан юм болгоныг сүйтгэжээ.
Ерөнхийлөгч  Дмитрий Медведев Японы түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтэнд нэрвэгдсэн Япон Улсад тусламж үзүүлэхээр үүрэг өгөв.  Оросын ОБ –ын сайд Сергей Шойгуд богино  хугацаанд тусламжийн тодорхой саналуудыг оруулж ирэхийг үүрэг болгов. Түүнчлэн ерөнхийлөгч цунами болзошгүй  Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг  шаардав.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Японы түүхэнд гарсан хамгийн хүчтэй  газар хөдлөлт болон цунамид нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх даалгавар өгөв. ОБЯ-ны сайд Сергей Шойгуд    богино хугацаанд тодорхой саналуудыг боловсруулахыг даалгажээ. Ерөнхийлөгч цунами гарч болзошгүй байгаа Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг ч даалгалаа.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев энд хийсэн мэдэгдэлдээ:  Японд болсон газар хөдлөлт болон цунамид Орос Улс туслана. Маш их хүчтэй газар хөдлөлтийн үр дагаварыг даван туулахад бид манай хөршүүддээ туслана гэж тэр хэлэв. Үүний өмнө Японы ГХЯ –ны тэргүүн Такэаки Мацумото мэдэгдэлдээ гадаадын улс орнуудаас үзүүлэх ямарч тусламжийг Токио дуртайяа хүлээн авна гэж хэлсэн юм.
Японд 8,8 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас их хэмжээний сүйрэл   болж олон хүний амь эрсдээд байна. Цунами  Хонсю арлын  зүүн-хойд эргээр гарчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31