×
Байгалийн гамшиг, Гуравдугаар сар 2011
Фукусима дахь Ниэми хотын цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 1600 дахин илүү байна. Олон улсын атомын энергийн  байгууллагын / МАГАТЭ/ мэргэжилтнүүд “Фукусима-1” АЦС -аас 16-58 км радиуст цацрагийн хэмжилтийн ажлыг явуулсны дараа ийнхүү мэдэгджээ.
Японд  болсон сүйрлийн улмаас нас барсан болон сураггүй бологсдын тоо 9 мянга гаруй боллоо. Гамшигт тус улсын зүүн-хойд хэсэгт орших Мияга дүүргийн Хонсю арал хамгийн их нэрвэгджээ. Нийтдээ японы 11 дүүрэг гамшигт нэрвэгдсэний дотор нийслэл Токио хот мөн өртсөн юм. Сураггүй алга бологсдын тоо 12 мянга гаруйд хүрээд байна. Нүүлгэн шилжүүлэх түр байруудад 300 мянга орчим хүн хоргодож байна.
Японы «Фукусима-1» АЦС-ын тойрны хүнд байдал олонхи улс орныг атомын энергийг хөгжүүлэх стратегиа хянаж үзэхэд хүргэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бүх АЦС-ын ажлыг түр зогсоох шийдвэр гаргав. Эдүгээ  Хятадад атомын эрчим хүчний 28 блок барьж байгаа хийгээд бас 38-ыг барьж эхлэх гэж байна.Тэдгээр дэлхийд барьж байгаа бүх АЦС-ын бараг 40 хувь билээ.
Кемерово муж Японы сүйрэлд нэрвэгдсэн 100 хүүхдийг дуртай цагт нь авч амруулахаар шийдвэрлэжээ. Ийм шийдвэрийг тус мужийн захирагч Аман Тулеев гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа ОХУ-д суугаа Японы Элчин сайд Масахиро Конод санал болгожээ. Хүүхдүүд сибирийн амралт сувиллын газруудад сувилуулж,  байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах юм байна.
Японы инженерууд «Фукусима-1» АЦС-ын байдлыг хяналтдаа авах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна. Өнөөдөр тэд станцын эрчим хүчний бүх блокод цахилгаан дамжуулах шугам татаж дууслаа. Энэ нь  реакторын ба ашигласан цөмийн түлш бүхий цөөрмийн  усыг хөргөх автомат механизмыг ажиллуулах боломж олгоно гэж шинжээчид найдаж байна.
  Өнөөдөр Японы  зүүн-хойд хэсэгт Хонсю арлын Ибараки, Фукусима дүүргүүдийн орчимд шинээр 5,2 баллын хүчтэй газар хөдлөв. Энд «Фукусима-1» АЦС ослын байдалтай байгаа юм. Ибараки мужийн газар хөдлөлтийн голомт нь  далайн 20 км  гүнд болжээ. Үндэсний ус цаг уурын газрын мэдээлснээр энэ газар хөдлөлт нь цунами дагуулах аюулгүй юм байна.
Японы Исиномаки хотын дүүргийн нуранги дороос өнөөдөр 80 настай эмэгтэй болон 16 настай хүүг амьдаар нь гаргасан байна. Газар хөдлөлт болсноос хойш 9 хоног өнгөрсөн билээ. Тэд аврагчдын дууг сонсоод өөрсдөө дуудсан байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлжээ. Хоёулаа ухаантай байсан боловч маш их ядарч туйлдсан байлаа. Тэднийг ойрын эмнэлэг рүү нисдэг тэргээр яаралтай хүргэсэн байна.
Япон улс донсолсоор л байна. 3-р сарын 11-ны газар хөдлөлтөөс үлдсэн бүхнийг өдөр бүр 6 баалын хүчтэй түлхэлт бат бэх байдлыг нь шалгасаар л байна. Сүүлийн үеийн мэдээгээр 7300 гаруй хүн амь насаа алдаж, 11 мянгаад хүн сураггүй алга болсон гэж албан ёсоор баталсан байна.
Аврах болон сэргээн босгох ажилд оролцоход бэлэн байгаа сайн дурыхан-оросын иргэд Токиод байгаа ОХУ-ын Элчин сайдын яам руу утасдсаар байна. Оросууд япончуудад туслахаар хэрхэн явж болох хэлмэгдэгсэдэд туслах мөнгийг хааш нь шилжүүлж болох зэргийг асууж байна гэж ЭСЯ-ны консулын хэлтэсийн дарга Сергей Касторнов өнөөдөр мэдэгдсэн байна.
  3-р сарын 12 ны өдрөөс хойш Оросын ОБЯ-ны онгоцоор Японоос оросын 2700 гаруй иргэд эх орондоо буцаж ирлээ. Өнөөдөр Москвад Никулины нэрэмжит циркийн жүжигчид ийн хамт тус циркийн жүжигчин - 9 нохой , хоёр баавгай ирэв. Өнөөдөр Японы газар хөдлөлтөөс болон тус улсаас явах хүсэлтэй оросын иргэд ОБЯ-ны онгоцоор ирнэ.
Оросын мэргэжилтн үү д японы»Фукусима-1» АЦС-ын байдал даамжрвал явуулах ү йл ажиллагааны тодорхой т ө л ө вл ө г өө г санаачлав. Энэ нь цаг ү еэ олсон санаачилга билээ. Ө чигд ө р станцад шинэ дэлбэрэлт болж, цацраг идэвхит бодис гадагшаа нэвтэрч гарав.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
23
24
26
28
31