×
Байгалийн гамшиг, 2011
Монгол улстай хил залгаа Оросын БН Тыва улсад онц байдал тогтоов. Тэнд урьд шөнө 6,7 магнитудтай  газар хөдлөлт болов. Тэр газар хөдлөлтийн голомтод бараг 9 баллад хүрчээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Гэвч Оросын онц байдлын яамнаас эвдрэл болон ахин давтагдах түлхэцийн уршгийг арилгах нэмэлт хүчээ тийшээ явуулав. Бүс нутгийн оршин суугчид тэсвэр тэвчээртэй байна.
Орос улс өнөөдөр аврагчдын өдрийг тэмдэглэж байна. Жил бүр ОБЯ хэдэн мянган хүн аварсан, хэдэн мянган ажиллагаанд оролцдог  билээ. Гал түймэр, газар хөдлөлт, байлдааны ажиллагаа, АЦС-ын осол – энэ бүхэнд оросын аврах албаныхан амь насаа үл хайхран тэмцэж ирсэн юм.
Тайландад аймшигийн хар үер гарснаас тус улсын 595 иргэн нас бараад байна. Хоёр хүн ор сураггүй байна.  Үер одоо хирнэ тус улсын 76 тосгоны 20 –д нь  үргэлжилсээр л байна.  Нийслэл Бангкок мөн үерт автжээ.  Ерөнхий сайд Йинглак Чинават радиогоор ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Бангкокийн ажил хэргийн төв уссанд бүр автагдсан гэж мэдэгдэв.
   Японы Фукусима хотын  олон улсын онгоцны буудалд өнөөдөр гадаадын жуулчны онгоц буулаа. Энэ нь тус улсад байгалийн сүйрлийн улмаас  АЦС дээр гарснаас ослоос  хойш  анхных юм. Хамгийн анх хотыг тус тойргийн баруун хэсэгт байдаг үзэсгэлэнт байгальтай  Айдзу дүүргийг үзэхээр  Тайваний 180 жуулчин зорьж ирсэн нь энэ аж.
Тайландад болсон үерээс болж 506 хүн амь насаа алдлаа. Тус улсын нийслэл Бангкок хотод байдал улам муудаж байна. Хотод хүнс, ундны ус улам хомсдож байна. Тус улсын хойд нутгаас ирж байгаа ус нийслэл хотын тавны нэгийг живүүлж одоо төв хэсэг рүү ойртож байна. Төр засаг хамгаалах даланг бэхжүүлж усыг далай руу юүлж байна.
Сүүлийн 50 жилд Тайландыг нэрвэсэн  хамгийн хүчтэй үерийн улмаас 380 гаруй хүн амь үрэгджээ. Бас хоёр хүн сураггүй алга болсон байна. Эд үгээ Тайландын нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь усанд авахуулжээ. Эрх баригчид нийслэлийн төвийг усанд авахуулахаас сэрэмжлэхийг оролдсон ч Бангкокын байдал маш хүнд байна.
Японы зүүн-өмнөд хэсгийн Хонсю арлаас 126 км орших Хатинохэ хотод   бямба гаригт 6,6 абллын хэлбэлзэлтэйгээр  газар хөдлөжээ. Энэ тухай АНУ ын Геологийн албанаас мэдээлжээ. Сэйрлийн тухай ямар нэгэн мэдээлэл  одоогоор ирээгүй аж. Далайн хар салхи гарах сэрэмжлэлийг зарлаагүй байна.
Японы эрх баригчид байгалийн сүйрэлд автсан бүсүүдээ сэргээх 10 жилийн  төлвөлөгөө боловсруулаад байна. Энэ тухай баасан гаригт японы Jiji   агентлаг мэдээлжээ. Бүс нутгуудыг сэргээхэд ЗГ 23 их наяд  иен /291 тэрбум доллар/ зарцуулахад бэлэн байна. Агентлагийн мэдээлж буйгаар ойрын таван жилд 19 их наяд иенийг мужуудын  анхан шатны сэргээн мандалтанд зарцуулах гэнэ.
Цацрагийн цезиээр хордсон үхрийн мах Япон улс даяар таржээ. Тус улсын ЗГ худалдаачдаас цацрагийн хортой үхрийн махыг худалдан авч, устгалд оруулахаар шийд гаргалаа гэж The Japan Times сонинд бичжээ. Эрх баригчид  тус улсын бод мал өсгөдөг  бүх фермүүдийг шалгахаар төлөвлөж байна. Хордсон нийт малын тоо 1350 толгой малд тооцогдож байна. Одоогийн байдлаар тэдгээрийн 10 % шалгаад байгаа аж.
   Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөвлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй.
   Орон нутгийн мафи сүйрлийн цунами, газар хөдлөлтөөс хойш Япон улсыг сэргээн босгох ажилд оролцож, баяжих бодолтой байна. Британийн «Гардиан», японы «Сентаку» улс төрийн сэтгүүлийн мэдээлснээр бол Японы засгийн газар  гай гамшгийн уршгийг  арилгах, бүтээн байгуулах ажилд гэмт хэргийн бүлгүүд  оролцож ашиг олох  хэлэлцээр байгуулахад саад болж чадахгүй гэжээ.
Бямба гаригт буюу Япон улсад хүчтэй газар хөдлөлт, далайн хар салхи гарсаны 100 дахь хоногийг тэмдэглэн, сүйрэл амссан дүүргүүдэд  нэрвэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан эмгэнэлийн арга хэмжээг зохион явууллаа. Сүйрлийн улмаас 24 мянган хүн ор сураггүй алга болсон юм.
3-р сарын 11-нд  газрын хүчтэй хөдлөлтөөс,  далайн хар салхинаас   нэрвэгдсэн  хүмүүсийн дурсгалд зориулсан эмгэнэлт өслолыг  Япон улсад  өнөөдщер  хийж, 3 сарын өмнө  зүүн- хойт  нутгийн  газар дор  эхний  түлхэц гарсан  14 цаг 46 минутат   хүмүүс  нэг  минут дуугүй зогслоо.
Японд 3-р сарын 11 нд болсон  хүчтэй газар хөдлөлт, цунамийн  улмаас 90 гаруй мянган хүн түр зуурын майханд үргэлжлэн амьдарсаар байна. Тэднийг өөр байранд нүүлгэх ажилд удаашралтай явагдаж байгаа бөөгнөрсөн хогийг цэвэрлэх ажил саад болж байна.
 “Фукусима-1”АЦС-ын байдлыг “Токио электрик пауэр”  компани он дуустал тогтворжуулж чадахгүй. Японд томоохонд ордог энэ компанийн өндөр албан тушаалын төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд нэрээ хэлэхийг хүсээгүй юм.Долоон сар гэхэд цацраг идэвхт бодисын алдагдлыг бүрэн зогсооно гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм.
Японы осолд орсон “Фукисима-1” АЦС-ийн оператор компани ТЕПКО, радио идэвхит ус их хэмжээгээр алдагдаж эхлэсэн тул станцийг сэргээн босгох анхны ажиллагааныхаа төлөвлөгөөг эргэн харахаар болсон байна. Энэ шийдвэрийг өнөөдөр Токиод зарласан байна. ТЕПКО компани эхлээд нэгдүгээр реактор дээр шинэ хөргөгч систем байрлуулахаар төлөвлөж байсан боловч одоо бүх хүчээ ус шавхахад зориулах шаардлагатай боллоо.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31