×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Долоодугаар сар 2012
Лив улсад болсон сонгууль нийгмийг эв нэгдэлд хүргэнэ гэж ярих нь цагаасаа эртэдсэн зүйл гэж Африкийн улсуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. ҮШЗ-ийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй бие даагчид болон либералуудыг нэгтгэсэн Үндэсний хүчний холбоо парламентын сонгуульд урьдчилсан байдлаар 60%-ийн санал авчээ.
Ливийн парламентын сонгууль явагдах ёстой 7-р сарын 7-ны өдөр хүртэл хэдхэн хоног үлдээд байна.Сонгуулийн өмнөх байдал дээд цэгтээ хүрээд байна. Өчигдөр үдэш Бенгазид сонгуулийн хорооны байрыг эзлэн авчээ. Хэдэн зуун хүн төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэ, саналын хуудсуудыг устган шатаажээ. Босогчид ирэх сонгуульд Ливийн зүүн хэсэгт илүү суудал өгөхийг шаарджээ.
Ливи улсын СЕХ-ны нэг хэсэг нь байрладаг Бенгази хотын нэгэн байшинг зэвсэглэсэн хэсэг этгээдүүд эзлэж авсан байна. Ливийн зүүн нутагт өөртөө засах улс байгуулах санаатай байгаа этгээдүүд байшинг эзэлсэн гэж Ройтер агентлаг уламжилсан байна. Энэ дайралтанд оролцсон 300 гаруй хүн сонгуулийн хэсгийн байшингаас компьютер, саналын хайрцаг зэргийг гаргаж эвдлэн шатаасан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
3
5
6
7
8
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31