×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Аравдугаар сар 2011
  Олон улсын эвсэл Ливи улсад цэргийн ажиллагаагаа зогсоож байна. Гэвч тус улсын шинэ эрх баригчид НАТО-гийн цэргийг  гаргахыг хүсэхгүй байна. Өнөөдөр «Нэгдсэн хамгаалагч» хэмээн нэрлэсэн НАТО-гийн ажиллагаа Ливид зогсох ёстой. Эвсэл НҮБ-ын АЗ-ийн 1973 тоот тогтоолоор  олгосон мандатыг бүдүүлгээр зөрчсөн гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.
   НУБ-ын АЗ Ливийн агаарын орон зайг хориотой бус болгох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр санал нэгтэй гаргав. Орос улсаас энэ баримт бичгийг хэлэлцүүлэхээр оруулсан юм. НАТО-гийн цэргийн ажиллагааг 10-р сарын 31-нд ливийн цагаар 23 цаг 59 минүтэд зогсоохоор шийдвэрлэснийг Брюссель ч батлав. Гэвч Ливид иргэний дайн хурцдана гэж шинжээчид үзэж байна.
Ливийн огцоруулсан удирдагч Муаммар Каддафигийн төрөлхи Сирт хотноо  олон хүний шарилуудыг овоолсон газрыг  илрүүлэв. 50 гаруй хүний шарилыг нэгэн байшингаас олсон байна. Тэднийг хүчээр хөнөөснийг шарх сорви нь харуулж байгааг шинжээчид тэмдэглэв. Каддафигийн талыг баримтлагчдын шарилуудыг олсон гэж үзэж байна. Эдгээр нь гол төлөв эмэгтэй хүүхдүүдийн шарил билээ.
    Орос улс Муаммар Каддафи амь үрэгдснээс хойш ливийн асуудлын шийдвэрлэх үйл ажиллагаанд  НҮБ-ыг оролцуулах бодолтой байна.Манай орон  Ливийн агаарын орон зайг хориотой бүс болгох тухай тогтоолыг хүчингүй болгох төслийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулав.
    Муаммар Каддафи 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Орон нутгийн сөрөг хүчний өрнөдийн дэмжлэгээр огцоруулсан хурандаагийн нас баралтыг дэлхий даяар олон янзаар тайлбарлаж байна. Хэрэг явдлыг биеэ даан мөрдөн байцаахыг олон улсын олон байгууллага, улс орон шаардсаар байна. НАТО эвслээс Ливи улсад явуулж буй цэргийн ажиллагаа 10-р сарын 31-нд эцэслэх юм.
Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа.1973 оны тогтоолыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.
Муаммар Каддафийн засаглалын үед “Газпром” компанитай байгуулсан гэрээг Ливийн Нефтийн үндэсний корпорац хэлэлцэх ёстой. Энэ зорилгоор Нефтийн үндэсний корпорац оросын хийн аврага компанийн төлөөлөгчдийг Триполид хүрэлцэн ирхийг урьсан юм гэж тус корпорацийн тэргүүн Нури Беруин Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийн НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа. Чөлөөлөх тухай тунхаглалыг өнөөдөр батлана гэж бид найдаж байна” гэж тэр хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
1
2
3
5
6
7
8
9
10
11
12
13
14
16
17
18
19
20
25
26
27
28
29