×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Наймдугаар сар 2011
   Интернетэд ливийн дайны дараах үеийн бүтээн байгуулалтын  төлөвлөгөө гарчээ. Материалын  гоё сайхан үг, хэн  зохиогчийн  нэрийг тавьсан байдлаас үзвэл британий иргэн Иан Мартин тэргүүтэй  НҮБ-ын тусгай групп бэлтгэжээ. Баримт бичигт Ливийн эдийн засгийг сэргээн, аюулгүй байдал, улс-төрийн дотоод яриа, хэлэлцээг хангахад  НҮБ-ын үүргийг маш нарийн детальчлан бичжээ.
    Франц, Их Британи, Катар, Арабын нэгдсэн эмиратын  зөвлөхүүд болон цэргийн зааварлагчид  ливид сөрөг хүчний цэргийн ажиллагаа эхэлсний дараа тус улсын  сөрөг  хүчнийхнийг “халамжилаж” эхэллээ. Тэд  200 хүртэлх тооны дайчдын бэлтгэн, эдгээр орнуудын тусгай албаныхантай хамт  Триполийг эзлэн авчээ.
   Оросын нийгэмд Ливийн үйл явдал нь хурц мэтгэлцээний сэдэв болж байна.  НАТО-гийн агаарын цохилт, Ливийн иргэний дайн, түүний улс төрийн бүтцийн сүйрлийг  оросын нийгэм тус улсыг сөнсөнтэй адил үзэж  байна.  Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар оросын иргэдийн 80 хувь Ливийн агаарын цохилтыг буруушааж байна.
Арабын орнуудын лиг Ливийн босогчдын  Шилжилтийн   үндэсний зөвлөлийг /ШҮЗ/ хүлээн зөвшөөрчээ. Ливид цэргийн ажиллагаа үргэлжлэн,Каддафийн талынхан болон босогчдын талынхнаас бүрдсэн эвслийн засгийн газар бүрдээгүй цагт  Африкийн холбоо ШҮЗ-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн 150 гаруй орнууд дахь Ливийн Элчин сайдын яамны орой дээрхн  Жамахирийн ногоон туг шинэ засгийн гурван өнгийн  тугаар солигдлоо.
Ливийн нийслэл Триполь хотод ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Цэргийнхэн болон Каддафийн талынхан босогчдоос нийслэл хотын Бу-Салим дүүргийг булаан авчээ. Арабын телевизийн сувгуудын мэдээлж буйгаар мөргөлдөөнд  хэдэн арван босогчид болон тэдний талд байлдсан гадаадын хүмүүс амь үрэгджээ.Босогчид  Триполийн ихэнх хэсгийг эзлэсний дараа гудамжинд дээрэмийн тонуул эхэлжээ. Дээрэмчид Жамахирийн Үндэсний музейг ч зүгээр орхисонгүй.
    Ливийн Шилжилтийн үеийн  үндэсний  зөвлөл /ШҮҮЗ/Триполь руу нүүж ирлээ. Өнөөдрөөс эхлэн сөрөг хүчний бүх удирдлага - НАТО-гийн туслалцаагүйгээр эзлэн авч чадахгүй байсан албан ёсны нийслэл хотоос үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү шуугиантай мэдэгдэл нь эвслийг цохилтонд оруулаад зогсохгүй, түүний дотор улс төрийн хүчтэй хүндрэл учруулж болох юм гэж шинжээчид үзэж байна.
    БРИКС-ын орнууд  нь дайны дараах Ливи улсын сэргээн босголтонд   харилцан ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечин бразилийн ГХЯ-ны тэргүүн  Антонио Патриоттой утсаар ярихдаа  ийн мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ таван орнууд, мөн Орос, Энэтхэг, ӨАБНУ нь  Хойд Америкийн байдалд эерэг нөлөө үзүүлэхийн тулд өөрсдийн бодлогыг эрчимтэй зохицуулах ёстой юм гэжээ.
   Таван сарын өмнө буюу өнгөрсөн 3-р сард НАТО-гийн орнууд Ливийн агаарын орон зайд цэргийн ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ бүгд нь НҮБ-ын АЗ-ийн 1973 дугаартай тогтоол тус улсын энгийн ардуудыг хамгаалах үзэл санааны дор хэрэгжиж байсан юм. Өнөөдөр НАТО-гийн үйл ажиллагаа АЗ-ийн тогтоолын хүрээнээс халиад байгаа юм.
  Ливийн энгийн номхон 85 иргэн НАТО-гийн ээлжит бөмбөгдөлтийн  золиос  боллоо. Тэдний дунд 33 хүүхэд байжээ. НАТО-гийн Агаарын цэргийн хүчнийхний энэ удаагийн цохилт Триполи хотоос зүүн зүгт орших Маджар тосгонд тусжээ.  Энэ тухай  Жамахирийн тэргүүн хурандаа Каддафийн төлөөлөгч Мусса Ибрагим мэдэгджээ.
Сири болон Ливийн одоогийн байдал нь эдгээр улсуудад тусгайлан нарийн, ялгавартай хандахыг шаардаж байна - гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэв. Оросын “Russia Today” телевизийн суваг болон “Эхо Москвы” радиостанц болоод гүржийн телевизийн “Пик” сувагт өгсөн ярилцлагадаа эдгээр орнуудын байдалд Дмитрий Медведевийн дүгнэлт өгчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
4
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
21
22
23
24
28