×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Долоодугаар сар 2011
ОПЕК-ийн гишүүн Ливи улсыг  НАТО үргэлжлүүлэн бөмбөгдөж байгаа цагт тус байгууллага нефтийн үйлдвэрлэлтээ  нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ тухай мягмар гаригт Венещсуэлийн эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес мэдэгдлээ –гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулав. “Бид нефть үйлдвэрлэдэг улсыг бөмбөгдөх эрх  НАТОд  олгож чадахгуй”- гэж тэр мэдэгдэв.
НАТО эвслийн сөнөөгч нисэх онгоцууд өнөө өглөө эрт Ливийн нийслэл Триполи хотыг  ахин бөмбөгдсөн тухай Ливийн улсын телевизээр мэдээллээ. Нэгэн пүүжин орон нутгийн тагнуулын газрын байшинд туссан гэж Триполийн оршин сүүгчид үзэж байна. НАТО эвслийн нисэх хүчний ажиллагаа Ливид эхлэснээс хойш тус байшинд халдаагуй байсан. Хичнээн хүн хэлмэгдэж шархдсан тухай  мэдээлээгүй байна.
Эрхэм сонсогчид оо!  Ойрхи-Дорнодын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс сүүлийн саруудад  идэвхитэй ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Москвад Ливийн ГХЯ ны сайд хүрэлцэн ирсэн. Орос улсад Ливийн байдал хамаагүй биш юм. Москва нь тус улсын дотоодын хурц мөргөлдөөнд оролцож байгаа эсрэг хоёр талынхантай адилхан харилцаатай юм.
   АНУ-ын Төрийн департамент болон хурандаа Каддафийн төлөөлөгчид Тунист хэлэлцээ хийлээ. Ливид иргэний дайн эхлэснээс хойш анхны хэлэлцээ хийжээ. Мэдэгдэхүйц үр дүнд хурээгүй учир хэлэлцээ хийснээс хойш гурван өдөр өнгөерсний дараа хоёр талын уулзалтын тухай мэдээлсэн бололтой. Талууд Ливийн ирээдүйн асуудлаар ойлголцож чадсангүй. АНУ  Муаммар Каддафи огцрох ёстой гэсэн байр сууриа л батлав.
Стамбулд болсон “холбоо тогтоох бүлгийн”хуралдаанааар дэлхийн хамтын нийгэмлэг түргэн шуурхай Ливи  улсыг хямарлаас гаргах  нааштай шийдвэр олох хэрэгтэй буйг бас дахин баталлаа. Энэ тухай ЕХ ны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кэтрин Эштон баасан гаригт мэдэгдэл хийв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
1
2
3
5
7
8
9
12
13
14
15
17
18
20
21
22
25
26
28
29
30
31