×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Зургаадугаар сар 2011
Ливийн нөхцөл байдлыг зохицуулахад ОУ-ын гүйцэтгэх үүрэг өндөр байна. ОХУ-аас Ливи улсад сууж байсан элчин сайд, ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцераб ОДХ радиод ингэж мэдэгдлээ. ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловын өнгөрч байгаа долоо хоногт Ливи улсад хийсэн ажлын айлчлалын дүнг тэрээр ингэж тайлбарласан юм.
АНУ Ливи улс руу зэвсэгт дайралт хийхээр бэлтгэж байна. Америкийн нэрт телевизийн хөтлөгчид харъяалагддаг Infowars.com  сайтын мэдээлснээр ирэх намар энэ бүс нутагт цэргүүдийг төвлөрүүлсний дараа тэд Ливи рүү цөмрөн орох ажээ. Сайтын мэдээлснээр 7-р сард Ливи рүү тусгайгийнхны нэмэлт хүч очих гэнэ. Харин хүнд техник болон шуурхай хүчнийхэн баг арв-арюан нэгдүгээр саруудад энд ирэх аж.
Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа НАТО гийн командлал ливийн сөрөг хүчнийхэн рүү алдаатай цохилт хийснээ хүлээн зөвшөөрөв. Эвслийн мэдэгдэлд: тус улсын зүүн хэсгийн  Брега хотод  пүрэв гаригт цэргийн техникийн цуваа цохилтонд өртсөн билээ. НАТО гийн мэдэгдэж байгаагаар Муаммар Каддафийн хүчнийхний хяналтын дүүрэгт  босогчид байжээ.
Триполид байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловтой Ливийн удирдагч Муаммар Каддафи уулзахгүй байна. Тэрээр Ливи улсад дахин ирэхдээ түүнтэй уулзах байх гэж найдаж байна. Ливи улсын ерөнхий сайд Багдади Махмудитэй хийсэн хэлэлцээрийн дүнгээр Маргелов мэдэгдэхдээ Триполид дахин ирэхдээ түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа дамжуулж өгөхийг гуйсан гэж хэлсэн байна.
Муаммар Каддафи хувь хүнийхээ хувиар Ливид үлдэнэ гэдгийг ливийн сөрөг хүчин хүлээн зөвшөөрхөд бэлэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов энэ тухай мэдэгдлээ. Бенгазид цус урсгахыг хүсэхгүй байгаа бөгөөд Каддафиг л засгийн эрхээс зайлуулах нь цорын ганц нөхцөл юм гэж тэр хэлсэн байна. “Ливийн ард түмэн Каддафитай цуг үхэхийг хүсэхгүй байна.
Сири улсад Ливийн түүхийг давтахыг Орос улс яасан ч зөвшөөрөхгүй. Москва ямарч нөхцөлд НҮБ-ын АЗ-ийн сирийн эсрэг тогтоолыг дэмжихгүй бөгөөд тус улсын дотоод хэрэг хөндлөнгөөс оролцохгүй байхын төлөө тэмцэх болно. Франц, Их Британь хоёр нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нилээд зөөллөсөн ч гэлээ Орос улс үг баримт бичигт хориг тавихад бэлэн байна.
Муаммар Каддафи нь сөрөг хүчнийхэнтэй  яриа, хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна. Энэ тухай АНУ ын Конгрессд түүний явуулсан захидалд өгүүлжээ. Сөрөг хүчнийхэнтэй  хэлэлцээ хийхэд хурандаагийн тавьж байгаа  хамгийн гол болзол бол –АНУын  шууд зуучлал юм. Жамахирийн удирдагчийн  АНУ ын эрх баригчдад илгээсэн захидлыг америкийн хэд хэдэн ХМХ- үүд нийтэд зарлажээ.
Ливи  улсын  засгийн газрын цэргүүд  баруун- хойт нутгийн Мисурата хотыг  өчигдөр буудснаас 30 гаруй хунь амь урэгдэж, 110 гаруй хүн шархагдлаа.   Ливийн баруун  нутаг дахь  том  энэ боомт – хот   сөрөг хүчний гол тушиг тулгуур  юм.
   Одоо хуваагдмал байгаа Ливид Орос улс хоёр эргийн хооронд гүүр тавихад туслаж чадна гэж Орос улсын ерөнхийлөгчийн Африкийн орнуудтай хамтын ажиллгааны асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов Бенгазид нэг өдөр хийсэн айлчлалаа дүгнэхдээ мэдэгдэв. Ливийн сөрөг хүчний түшиг Бенгази хотод Михаил Маргелов Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар зочилсон юм.
НАТО нь Ливийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо босогдчын талд үйлчилж байна гэж Орос улсын шадар сайд Сергей Ивангов мэдэгджээ. Тэрээр Сингапур улсын “Шангри-Лагийн яриа, хэлэлцээ” бага хурал дээр хэлсэн цохон тэмдэглжээ.Түүний ярьснаар Москва  Жамахирийн үйл явдлыг анхааралтай ширтэж байгаа бөгөөд “эвслийн хүчнийхний зүгээс  тэнцвэргүй цэргийн хүчийг ашиглах нь олширсонд” болгоомжилж байна гэв.
Ирж байгаа мэдээллээс харахад Йемен, Сири улсуудад болж байгаа үйл явдлууд иргэний дайны ирмэгт тулаад байна. Йеменийн нийслэл Сана хот дахь ерөнхийлөгчийн ордонд халдсан юм. Али Абдалла Салехийг амь үрэгдсэн гэсэн мэдээг няцаасан, гэхдээ тэр шархадсан байна. Үүний хариуд засгийн газрын цэргүүд омгийн толгойлогчдын байшинг төлөвлөгөөний дагуу буудаж эхэлсэн байна. Сири улсын байдал ч тийм сайн биш байгаа.
   Ливийн байдлыг зохицуулахад зуучлах хүчин чармайлт үргэлжилж байгаа боловч өрнөдийн эвсэл тус улсад цэргийн ажиллагаагаа наанадаж 9-р сарыг дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  мэдэгдлээ. Түүний хэлснээр бол НҮБ-ын мандатыг хэрэгжүүлж, ливийн ард түмнийг хамгаалах зорилгоор цэргийн  ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээр шийджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
3
6
7
8
9
13
14
15
18
20
21
22
23
24
25
26
27
28
29
30