×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Дөрөвдүгээр сар 2011
Ливийн удирдагч Муаммар Каддафи НАТО-г Ливийн бөмбөгдөлтоо зогсоож хэлэлцээр хийхэд уриалав. 4-р сарын 30-нд Үндэсний телевизийн шууд нэвтрүүлгээр тэр мэдэгдэхдээ ливийн арми нь цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа, гэхдээ энэхүү энхийн ажиллагаанд бүх талууд оролцох ёстой гэв.
Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм.
Олон улсын эвсэл нь Ливид хуурайн замын цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө үгүйсгэсээр л байна.  Үүний өмнө Франц, Италийн удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгт ийм төлөвлөгөө огт байхгүй гэж ам өгч байсан. Харин өнөдөөр Пентагоны төлөөлөгч мэдэгдэлдээ холбоотнууд нь Муаммар Каддафийг устгахыг сонирхохгүй байгаа хэмээн хэлэв. Ингэхдээ эвсэлд оролцогчид  босогчдын цэргийн зөвлөлд тусламж илгээсээр байгаа юм.
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Ливийн цэргийн ажиллагаанд италийн агаарын хүчнийхэн нэгдэн орох зөвшөөрлийг өгөв. Тэрээр энэ шийдвэрээ даваа гаригийн орой  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсныхаа дараа зарлажээ. Арав хоногийн өмнө Италийн засгийн газар Ливийн агаарын ажиллагаанд  түүний орон оролцохгүй гэж ам өгөөд байсан.
Ливийн талаар гаргасан НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг хатуу мөрдөхийг Орос улс шаардаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талыг баримтлаж, энэ улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох явдлыг гаргуулахгүй байх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай Москвад уулзахдаа энэ байр сууриа баталлаа.
Ливийн асуудлаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг НҮБ-ын АЗ хянах ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Берлинд болсон  Орос-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Тогтоолоор заасан үйл ажиллагаа нь түүний зорилгын хүрээнээс халихгүй байхыг НҮБ-ын АЗ хянах ёстой аж.
Муаммар Каддафигийн цэргүүд, босогчидтой хэдэн долоо хоног байлдаж байгаа Мисурата хотыг орхих тушаал авсан бололтой. Сөрөг хүчнийхэн олзлогдсон цэргээс ийм мэдээлэл авсан гэж Рейтер агентлаг уламжиллаа. НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж Каддафигийн цэргүүд Мисуратагаас гарч магадгүй гэхдээ босогчдыг нутгийн омгийнхон эсэргүүцэх болно гэж Ливийн ГХЯ урьд нь мэдээллэж байсан юм.
НАТО-гийн нисэх хүчин 4-р сарын 23-нд Триполид ээлжит цохилтоо өглөө. Муаммар Каддафигийн нууц хорогдох байр гэж тооцож байгаа Баб аль-Азиза цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Энэ агаарын цохилтын үеэр 3 хүн амь насаа алдсан гэж тус улс мэдэгдсэн байна. Цэргийн ажиллагаа Ливи улсад 3-р сарын 19-нөөс хойш үргэлжилж байна.
Ливи улсад Барууны улсуудын газар дээрхи ажиллагааг эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ойрхи болон Дундад Дорнодын хэсэг болон Дэлхийн ЭЗОУХ хүрээлэнгийн аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ингэж үзэж байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэрээр Ливийн эргэн тойрны байдлын хөгжлийг ийнхүү таамагласан юм.
Ливийн босогчидод зэвсэг нийлүүлж эхэллээ. Үндэсний шилжилтийн зөвлөлийн сөрөг хүчний штабын дарга Фаттах Юнис энэ тухай мэдэгдлээ. Зэвсгийг “гадаадаас” нийлүүлж байна гэж тэр ярьсан байна. Босогчидод иймэрхүү маягийн тусламжийг ямар улс үзүүлэх болсныг генерал тодоруулсангүй. Харин дараахан нь Үндэсний шилжилтийн зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга генералын үгийг баталсан боловч нарийн ширийн юм ярихаас бас татгалзлаа.
Муаммар Каддафийг огцрохгүй бол Барууныхан Ливид цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа ажээ. Энэ тухай  баасан гаригт “Таймс” , “Фигаро”, “Вашингтон пост” сонингуудад гарсан АНУ, Франц болон Их Британий  хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
7
8
12
13
14
16
18
19
20
21
25
29