×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, 8 Гуравдугаар сарын 2011
Ливийн удирдагч Муамар Каддафиг эсэргүүцэгчдийн Рас Лануф хотын ойролцоох байрлалд дахиад агаараас цохилт өглөө гэж Би-би-си агентлаг мэдээллээ. Нефтийн томоохон нөөцийн газар байдаг Рас-Лануф хотоос зүүн зүгт найман километрт байрлаж байгаа босогчдын байрлалд өнөө өглөө сөнөөгч бөмбөгдөгч онгоцоор цохилт өгсөн гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна. Алагдаж шархадсан хүмүүсийн талаар мэдээ ирээгүй байна. Урьд шөнө Рас-Лануф хотыг бөмбөгдсөн байна.
Ливи улсад  цус асгаруулах явдлыг даруй зогсоохыг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров хатуу шаардсан байна. “Ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоож нөхцөл байдлыг улс төрийн урсгалд оруулах хэрэгтэй” гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Харин Орос улс, Ливид гадны цэрэг оруулахын эсрэг байна гэж сайд мэдэгдлээ. “Ливичүүд өөрийн асуудлаа өөрсдөө шийдэх ёстой” гэж Лавров хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12