×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, 5 Гуравдугаар сарын 2011
Ливи улсад төр засгийн болон сөрөг хүчнүүд тус улсын янз бүрийн нутагт байгаа стратегийн ач холбогдолтой хотуудын төлөө байлдаж эхэллээ. “Халуун цэгт” хяналтаа тогтоосон гэж эрх барих  хүчин болон босогчид ээлжлэн зарласан нь эргэлзээтэй байна. Муаммар Каддафигийн цэргүүд нефтийн Эз-Завия хотыг буцаан хяналтандаа авлаа гэж Ливийн улсын телевиз мэдэгдлээ.
Ливи улсад болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцох талаар АНУ холбоотнуудтайгаа тэр дундаа НАТО-той зөвлөлдөж байна. Вашингтонд 3-р сарын 4-нд болсон хэвлэлийн шуурхай бага хурал дээр Төрийн департаментын төлөөлөгч Филипп Кроули энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр Ливи улстай агаарын харилцааг зогсоох болон түүнийг агаараас бүслэх ажиллагааг хэлэлцсэн байна.
  “Хар алтны” томоохон экспортлогч Ливи улсад болж байгаа мөргөлдөөнөөс болж дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнэ 3-р сарын 4-нд өссөөр байлаа. Хойд тэнгисийн нефтийн хольц Brend маркын нефтийн 4-р сарын захиалгын үнэ лондоны ICE бирж дээр нэг баррель нь 120 долларт дөхсөн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12