×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, 28 Хоёрдугаар сарын 2011
Триполийн өмнөд  хэсэгт оршдог цайз Муамар Каддафын дэглэмийн сүүлчийн түшиц газар болсон  байна. Аав маань огцорвол иргэний дайн дэгдэнэ гэж Каддафын хүү Саади мэддэгджээ. Каддафи засгийн эрхэнд хэвээр байхыг оролдож, ямарч алхам хийхээс  буцахгүй гэж ливийн удирдагчийн хамтран зүтгэгч байсан этгээдүүд  сануулсаны дараа хүү нь ийнхүү мэдэгдсэн байна.
Орос Улс Ливийн энгийн номхон ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэн хэдэн зуун хүний  амь эрсэдсэнд энэ ажиллагаагаа  нэн даруй зогсоохыг  шаардаж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр Женевт НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлийн чуулган дээр тэмдэглэхдээ” Иймэрхүү хүчирхийлийг Орос Улс нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ олон улсын хүмүүнлэгийн эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж банйа.
  ОХУ-ын Онц байдлын онгоцууд Ливийн эмх замбараагүй байдал газар авсан нутаг дэвсгэрээс 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ.Тэдний дунд 341 оросын иргэд байв. Рас-Лануфт /Ливийн хойд хэсэг/ хотод мянга орчим орос болон бусад орны иргэд зорчигч тээврийн“Гэгээн Стефан -II”  усан онгоцыг хүлээж байна.Төлөвлөсөн ёсоор уг онгоц  өнөөдөр далайд гарах ёстой юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21