×
Ливид болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь

Өчигдөр Ливийн нийслэл Триполид сэргэсэн хуучин босогчдын бүлгүүдийн зэвсэгт ширүүн мөргөлдөөн шөнөжин үргэлжлэв.

Ливийн нийслэл Триполи хотод мягмар гаригийн шөнө босогчдын хуучин бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарлаа

Ливийн тэргүүн Жамахири Муаммар Каддафийн бэлэвсэн гэргий Сафия Фаркаш ханийнхаа өнгөрсний 2 жил болсонтой холбогдуулан НҮБ-д хандан нөхрийнхөө болон бусад амь үрэгдсэн төрлүүдийнх нь цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсчээ

Ливийн зүүн Бенгази хотод босогчдын штаб байсан байшингийн дэргэд зэвсэгт мөргөлдөөний уршгаар 28 хүн амь үрэгдсэн

Ливид 42 жил засгийн эрхэнд байсан Муаммар Каддафи нас барснаас хойш нэг жил өнгөрлөө.Тус улсын удирдагч 2011 оны 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Хурандаа Каддафи хувь заяныхаа жамаар төрөлхи Сирт хотынхоо дүүрэгт амьсгалаа хураажээ.Түүний үхлийн тухай шинэ хувилбар энэ өдрүүдэд бий болов.
Муаммар Каддафи тамлан зовоогч, завхай хүн. Францийн сэтгүүлч Анник Кожаны номонд Ливийн Жамахирийн тэргүүнийг ингэж дүрсэлсэн байна. Түүний бичснээр Каддафи нууц татвар эмсүүдтэй байсан ба тэдний дотор сургуулийн эмэгтэй сурагчид байсан байна. Энэ юу вэ? Дарангуйлагчийн тухай аймшигтай үнэн үү? Эсвэл арабын орнуудын эсрэг явуулж байгаа Барууныхны ээлжит мэдээлэлийн аян дайн уу?
Лив улсад болсон сонгууль нийгмийг эв нэгдэлд хүргэнэ гэж ярих нь цагаасаа эртэдсэн зүйл гэж Африкийн улсуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. ҮШЗ-ийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй бие даагчид болон либералуудыг нэгтгэсэн Үндэсний хүчний холбоо парламентын сонгуульд урьдчилсан байдлаар 60%-ийн санал авчээ.
Ливийн парламентын сонгууль явагдах ёстой 7-р сарын 7-ны өдөр хүртэл хэдхэн хоног үлдээд байна.Сонгуулийн өмнөх байдал дээд цэгтээ хүрээд байна. Өчигдөр үдэш Бенгазид сонгуулийн хорооны байрыг эзлэн авчээ. Хэдэн зуун хүн төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэ, саналын хуудсуудыг устган шатаажээ. Босогчид ирэх сонгуульд Ливийн зүүн хэсэгт илүү суудал өгөхийг шаарджээ.
Ливи улсын СЕХ-ны нэг хэсэг нь байрладаг Бенгази хотын нэгэн байшинг зэвсэглэсэн хэсэг этгээдүүд эзлэж авсан байна. Ливийн зүүн нутагт өөртөө засах улс байгуулах санаатай байгаа этгээдүүд байшинг эзэлсэн гэж Ройтер агентлаг уламжилсан байна. Энэ дайралтанд оролцсон 300 гаруй хүн сонгуулийн хэсгийн байшингаас компьютер, саналын хайрцаг зэргийг гаргаж эвдлэн шатаасан байна.
Сейф аль-Исламыг баривчласан ливийн ардын журамт цэргийнхэн түүнийг улс орны шинэ эрх баригчдад шилжүүлэхийн хариуд мөнгө шаардаж байна. Босогчдын алсан Муаммар Каддафигийн 39 настай хүүг Ливийн баруун-хойд Зинтан хотын шоронд хорьжээ. Орон нутгийн ардын журамт цэрэг түүнийг Ливийн эрх баригч Үндэсний шилжилтийн зөвлөлд шилжүүлэх арга хэмжээг хойшлуулав.
Ливи улсын Нефтийн аж үйлдвэрийн яамны сайд асан Шукри Ганем золгүй тохиолдлоор амиа алдсан байж магадгүй гэж австрын цагдаагийнхан үзэж байна. Венагийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан австрын Стандарт сонин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Ганемын цогцсыг Вена хотын зүүн өмнөд хэсгийн Дунай мөрний уснаас нэгэн хүн тохиолдлоор олсон байна. Тэрээр шууд л цагдаад мэдэгдсэн байна.
Москва Ливид хүчирхийллийг бүр мөсөн зогсоож,  сөргөлдөөнийг яриа хэлэлцэлийн замаар шийдвэрлэхийг  уриалж байна.  Энэ тухай тус улсын өмнөд хэсгийн Себха хотод зэвсэглэсэн омгуудын хооронд болсон ширүүн  мөргөлдөөний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийлээ.  Зөвхөн сүүлийн  хэдэн өдрүүдэд тэнд 150 орчим хүн алагдаж, 400 орчим  хүн шархаджээ.
НАТО эвсэл өнгөрсөн онд  өөрий нь  Ливид явуулсан ажиллагааны уршгаар энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн хэрэг явдлыг мөрдөн байцаахаас татгалзаж байна. Олон улсын өршөөлийн байгууллага НАТО-гийн нисэх хүчний халдлагад хэлмэгдсэн ливийн 50 гаруй оршин сүүгчийн нэр усыг тогтоов. Олонхи нь эмэгтэй хүүхэд юм. Гэвч эвсэл амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд нөхөх төлбөр төлөх гээгүй.
Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг нэг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын АЗ-өөс 2011 оны 3-р сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муамар Каддафигийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг ливийн нисэх хүчинд хаах зорилго байсан. Орос, Хятад, Герман улсууд санал хураалтын үеэр түдгэлзэв.
“Африкийн эрдэнэ”-г Москвагийн эрдэмтдийн төв өргөөнд энэ өдрүүдэд үзэж сонирхож болох юм. Нилээд хэдэн арван зурагт Ливийн “нээлттэй тэнгэрийн доорхи музейн” чулуун болон хадны бичмэлүүдийн гэрэл зургуудыг харуулжээ. Энэ бол Алжиртай хил залгаа Акакус болон вади Матхандуш уулс бөгөөд Ливи, Египт болон Судантай хол залгаа Увейнат хөвчийн уул юм.
Үндэсний шилжилтийн зөвлөл Ливи улсын дорнод бус нутгийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглахаас сэрэмжлэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж тус  зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль мэдэгдлээ.
Нэг жилийн өмнө Ливид иргэний дайн эхэлсэн юм. Найман сар үргэлжилсэн энэхүү дайн өнгөрсөн оны   10-р сарын 20-нд Муаммар Каддафийг өөрийн   төрөлх хот Сиртэд бүгэж байхад  түүнийг баривчлан хороосны дараа   албан ёсоор дууссан юм.
Муаммар Каддафийн дэглэмийг устгаж, эрх чөлөө, ардчилсан эрхийн төлөө уриан дор тэмцэж гарсан  Ливийн шинэ засгийн эрх баригчид   эдгээр эрхүүдээ зөрчсөн шүүмжлэлүүдэд өртөөд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Үндэсний  шилжилтийн  үеийн зөвлөлийг ард түмнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоохыг уриалав. Тодорхой хэлвэл,  тус улсын өнгөт арьстнуудыг болон гадаадын ажиллах хүчнүүд юм.
Ливийн Үндэсний шилжилтиийн зөвлөлийн /ҮШЗ/ тэргүүн Мустафа Абдель Жалиль Хартумд айлчлахдаа Суданы засгийн эрх баригчдад Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэл явуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Энэ тухай өнөөдөр италийн “Коррьере делла сера” сонин уламжлав.
    НҮБ-ын АЗ Оросын санал болгосон Ливийн асуудлаар  нэг долоо хоногийн дотор  хоёр ч тогтоолыг хүлээн авчээ. НҮБ даваа гаригт ливийн шинэ эрх баригчдыг Муаммар Каддафийн дэглэмийн зэвсгийн өвийг яаралтай устгахыг уриалжээ. АЗ-ийн үзэж буйгаар нэн тэргүүнд зөөврийн их буу-пуужингийн цогцолборыг болон  химийн зэвсгийг  аюулгүй болгох шаардлагатай ажээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31