×
Орос улсад болсон үйл явдлууд, 12 Зургаадугаар сарын 2013

Бүх Оросын ардын фронт үргээ биелүүлэхийг засгаас шаардах эрх оросын ард түмэнд олгох механизм болох ёстой гэж Москвад Оросын ардын фронтын зохион байгууллах их хурлаас тэргүүнээр сонгогдсон Владимир Путин мэдэгдэв

Одоогоос 21 жилийн тэртээ шинэ баяр- ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батласны өдрийг тэмдэглэх болсон. Хожим түүнийг Орос улсын өдер хэмээн нэрлэв. Парламент улс орныхоо шинэ түүхийн хамгийн хунд бэрх үед мөн шийдвэр гаргав. Тэр үеэс хойш 6-р сарын 12-нд Орос улсад төрийн баяраа тэмдэглэж байна. Орос улсын өдөр жилээс жилд улам чухал ач холбогдолтой болж байна.

5 мянга орчим хүн сөрөг хүчний жагсаалд оролцохоор Калужская талбайд цугларсан тухай ОХУ-ын ДХЯ мэдээллээ.Засаг захиргаантай уялдуулан зохицуулсан жагсаалд оролцогчид Большая Якиманка гудамжаар явж, Болотная талбайд хүрч жагсалаа дуусгана. Энэ удаад цуглаан хийхгүй.

Өнөөдөр оросын иргэд төрийн гол баяр - ОХУ-ын төрийн тусгаар тогт нолоо сэргээсэн баярын өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1992 онд дурсгалт өдрүүдийн цэст багтаасан юм. 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатуудын анхдугаар их хурлаар тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг батлажээ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
13
15
19
20
21
22
23
24
25
27
28
29