×
Орос улсад болсон үйл явдлууд, Зургаадугаар сар 2013

Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Фан Фэнхуэй тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээлийн алба уламжлан мэдээллээ

2013 оны сонгуулийн кампанит ажиллагаа Орос Улсад эхэллээ. 9-р сарын 8-нд долоон засаг дарга, хоёр БНУлсын төрийн тэргүүн,Оросын нийслэлийг оролцуулан 9 хотын засаг дарга түүнчлэн 16 бүс нутгийн хууль тогтоох хурал, 12 хотын парламентын депутатуудыг сонгох юм.

“Нэгдсэн Орос” нам эгнээндээ цэвэрлэгээ хийж байна. 2013 оны 9 сарын 8-нд болох нутгийн сонгуулийн өмнө тус улсын тэргүүлэх улс төрийн хүчин орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд нэр дэвшиж буй хүмүүсээ онцгойлон шалгаж байна

Оросын иргэд тус улсад ойрын үед авилгыг ялан дийлэх боломжид үл итгэж байна. Энэ тухай явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Төрийн зүгээс явуулж байгаа арга хэмжээнүүдийг Орос улсын ихэнх иргэд эерэгээр үнэлж байна. Гэхдээ авилгыг бүрдүүлэгч нь нилээд олон жилийн турш тэдний амьдралын хэсэг байсаар болно гэж тэд үзэж байна

Энэ долоо хоногт сүүлийн хэдэн сар оросын төрийн амьдралд хамгийн их хүлээсэн үйл явдал боллоо. Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын төлөөх ардын фронт” хэмээх нийт оросын нийгмийн хөдөлгөөнийг толгойлов. Одооноос энэ байгууллага Нийт оросын ардын фронт /НОАФ/ болж өргөжлөө

Оросын засгийн газар мөнгө хадгалуулагчийн баталгааны түвшинг дээшлүүлэх гэж байна. 2003 оноос хойш хүчин төгөлдөр байгаа хуульд оруулах засварыг батласнаар банкуудын санхүүгийн тогтонги байдал бэхжиж, мөнгө хадгалуулагчдын эрсдэл багасана гэж шинжээчид үзэж байна.

Бүх Оросын ардын фронт үргээ биелүүлэхийг засгаас шаардах эрх оросын ард түмэнд олгох механизм болох ёстой гэж Москвад Оросын ардын фронтын зохион байгууллах их хурлаас тэргүүнээр сонгогдсон Владимир Путин мэдэгдэв

Одоогоос 21 жилийн тэртээ шинэ баяр- ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батласны өдрийг тэмдэглэх болсон. Хожим түүнийг Орос улсын өдер хэмээн нэрлэв. Парламент улс орныхоо шинэ түүхийн хамгийн хунд бэрх үед мөн шийдвэр гаргав. Тэр үеэс хойш 6-р сарын 12-нд Орос улсад төрийн баяраа тэмдэглэж байна. Орос улсын өдөр жилээс жилд улам чухал ач холбогдолтой болж байна.

5 мянга орчим хүн сөрөг хүчний жагсаалд оролцохоор Калужская талбайд цугларсан тухай ОХУ-ын ДХЯ мэдээллээ.Засаг захиргаантай уялдуулан зохицуулсан жагсаалд оролцогчид Большая Якиманка гудамжаар явж, Болотная талбайд хүрч жагсалаа дуусгана. Энэ удаад цуглаан хийхгүй.

Өнөөдөр оросын иргэд төрийн гол баяр - ОХУ-ын төрийн тусгаар тогт нолоо сэргээсэн баярын өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1992 онд дурсгалт өдрүүдийн цэст багтаасан юм. 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатуудын анхдугаар их хурлаар тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг батлажээ

Москва хотын даргыг сонгох кампанит ажил сонгууль явуулах өдрийг зарлахтай нэгэн зэрэг албан ёсоор эхлэв. Өнөөдөр Москвагийн засгийн газрын “Тверская 13” сонин 9 сарын 8-нд болох нийслэлийн даргыг сонгох сонгуулийн тухай Москвагийн Думын тогтоолыг нийтлэв.

Орос улсын Олон нийтийн ардын фронтын /ОНАФ/ үүсгэн байгуулагчдын их хурал өнөөдөр Москвад ажлаа эхэллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
13
15
19
20
21
22
23
24
25
27
28
29