×
Орос улсад болсон үйл явдлууд, Дөрөвдүгээр сар 2013
Москвагийн Улаан талбай дахь Мавзолейд яаралтай сэргээн засвар шаардагджээ. Хөшөө дурсгал он цагийн туршид элэгдэж хуучиржээ. Яагаад гэвэл мавзолейг зөөлөн болон янз бүрийн хөрсөнд дээр барьжээ. Тэгээд түүний суурилуулсан хавтан нь жигд бус суух болжээ. 4-р сарын дунд үед сэргээн засварлах шатны ажил дуусчээ.
Оросын «Ижмаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл зарчмын хувьд шинэ дөрвөн буудлагын системийг боловсруулж эхэллээ. Эдгээр системийг боловсруулах инженерүүд шинэ баллистик шийдвэрийг хэрэглэв. Шинэ системд булл-пап хэмээх бүдүүвчийг хэрэглэж магадгүй. Энэ нь цохилтын механизм ба сум агуулах хэсэг нь гохны ард орших бүдүүвч билээ.Тэгснээр бууны уртыг нэмж, улмаар буудлагын тусгалын зай, онож тусах чанарыг дээшлүүлж болно.
Казань хотод  «Универсиада -2013» наадамд оролцогч орнуудын багийн тэргүүн нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын дүнд ямар шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тухай манай Татарстан дахь сурвалжлагч Юлдуз Креспостина ярьж байна. Универсиадын нийслэл хотод оролцогч улсуудын багийн тэргүүн нарын хийж байгаа уулзалт бол Олон улсын оюутны спортын холбооны уламжлалт арга хэмжээ юм.
Занарын чулуунаас нефть болон хий гаргаж авах дэлхийн дахины шуугиан нь Орос улсын нүүрс ус төрөгчийн  түүхий эдийн зах зээлийн байр суурийг өчүүхэн ч доргиож чадахгүй. Орос улс орчин үеийн олборлолтын технологиуд болон эрчим хүч тээгч бүх төрлийн баялаг нөөцтэй. Занараас нүүрс ус төрөгч гаргаж авах аргуудыг анх 1821 онд АНУ-ын Нью-Йорк мужид туршижээ.
Орос улсад хүний эрхийн онц эрхт төлөөлөгчид мэдүүлэх гомдол цөөрсэн гэж оросын ийм төлөөлөгч Владимир Лукин мэдэгдлээ. Тэрээр жил дутмын илтгэлээ сэтгүүлчдийн анхааралд толилуулахдаа өөрт нь мэдүүлсэн бүх гомдолын тэн хагас гаруй нь иргэний эрх, эрх чөлөөг зөрчсэнтэй холбоотойг тэмдэглэв. Үүний хамт улс төрийн эрхийг хөсөрдүүлэхтэй холбоотой гомдол бусдаас цөөн байна.
Оросын Алс Дорнод амьжиргааны тохилог нөхцөлтэй, бизнес эрхлэх нэр хүндтэй бүс нутаг болох ёстой. Зорилтыг биелүүлж болно гэж Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр Якутскад Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх улсын комиссын хуралдаан хийлгэв. Энэ бүс нутаг оросын эдийн засгийн цаашдын өсөлтэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.
Оросын сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонин тохиолдол гарав. Хууль ёсоор зөвхөн нэр дэвшигчид болон тэднийг дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнг гуйвуулах эсвэл өөр зөрчил гарсан нөхцөлд сонгуулийн дүнгээр шүүхэд зарга мэдүүлнэ. Шүүх байгууллагууд энэ хэм хэмжээг үндэслэн сонгуулийн явцад гарсан зөрчилтэй холбогдуулан сонгогчдын заргыг хэрэгсэхгүй болгож байна. Ингэснээр эрхий нь зөрчиж байна гэж хэсэг сонгогч үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
26
27
28
29
30