×
Орос улсад болсон үйл явдлууд, Гуравдугаар сар 2013
Бүх оросын ардын фронт нь олон нийтийн хөдөлгөөн болж хувиран өөрчлөгдөх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ростов-на- Дону хотод болсон Бүх оросын ардын фронтын “Шударга ёсны бүтээн байгуулалт” анхдугаар бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.
Европ, Азийн хил дээр орших уралын Екатеринбург хот 2020 онд ЭКСПО олон улсын үзэсгэлэнг ажиллуулах газрын хувьд хоёр тивийн төлөөлөгчдэд тохиромжтой болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээ өгөх комиссын гишүүдтэй уулзав. Орос улс ЭКСПО Лондонд анх удаа болсон 1851 оноос хойш Дэлхийн иж бүрэн бүх үзэсгэлэнд оролцож байна.
Төр засгийн дээд зиндаанд авилгалтай тэмцэх асуудлыг Төрийн Думд дахин хэлэлцэж байна. Парламентын гишүүд болон түшмэдүүдийн хөрөнгө, орлогыг заавал мэдүүлэх ёстой шаардлагыг өргөжүүлэх саналыг коммунистууд бэлтгэж байна. Төрсөн эцэг эх, ах дүү, насанд хүрсэн хүүхдүүд болон ойрын төрөл төрөгсөд мэдүүлгээ заавал өгөх ёстой гэж ОХУКН-ын гишүүд шаардаж байна.
Москвагийн олон улсын «Шереметьево» нисэх онгоцны буудал бол үйлчилгээний чанараар Европын шилдэг буудал гэж Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөл үзсэн байна. Зорчигчдын тоо үргэлж өсөн нэмэгдэж байгаа боловч нисэх онгоцны буудлын ажилтнууд үйлчилгээг өндөр түвшинд байлгаж байна гэж тус зөвлеөлийн Европын хэлтсийн тэргүүн Оливье Янковек тэмдэглэв.
Малын гаралтай бүтээгдхүүний аюулгүй байдалд хяналт тавих олон улсын системд ОУ нэгдлээ. Малын халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан Олон улсын малын халдварт өвчинтэй тэмцэх товчооны \ОУМХӨТТ\ төлөөлөгчийн газар Москвад нээгдлээ. Малын гаралтай бүтээгдхүүний эргэлтийн талаарх дүрмийг боловсруулах нь энэ товчооны ажлын гол чиглэлүүдийн нэг юм.
Орос улс ховор ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуурын төлөө хариуцлагыг чангатгана. Ойрын үед Улсын Дум ийм ажиллагааны төлеөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай хуулийн төслийг авч үзэж хэлэлцэнэ. Энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж шинжээчид үзэж, экологийн байцаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэжээ.
Оросын одон орны “Голубка” /“Тагтаахай” /нэртэй шинэ систем сансрын жижиг биетүүдийг таних болно. Уг системийг Архызын /Хойд Кавказ/ одон орон судлалын хүрээлэнд суурилуулаад байна. Эл төхөөрөмж нь челябинскийн солирыг дэлхийтэй тулгарахаас 20 минутын өмнө илрүүлэх магадлалтай гэж мэргэжилтэнүүд батлан хэлж байна.

Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод олон улсын эстрадын дуу дуулаачдын “Белый месяц” /”Цагаан сар”/ уралдаан өндөрлөв. Энэхүү дууны тэмцээн хорин жил явагдаж байгаа бөгөөд Орос улсын буддын шашинтнуудын уламжлалт Сар шинийн баяр Цагаан сарын дараа зохиогдодог уламжлалтай юм.

Эзэгтэй малдаа хурдхан нь аргагуй тэжээл тавьж өгч байна. Нэг газраас нөгөө газар руу гүйсээр явж харагдана. Энэ үед гэрийн эзэн хэдхэн хоромын зуур морь тэргээ хөллөж байна. Харин хүү мөсөн дээр шайба хөөж явна. Эндээс хүн бүр өөрийн ажлаа л хийж байгаа дүр харагдаж болох юм. Ингэхдээ их л тэвдүү байгаа харагдана.
Орос улсад хувийн шорон байгуулж магадгүй гэж Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко саяхан мэдэгдсэн байна. ОУ-д хувийн шоронгуудын систем байгуулах тухай мэтгэлцээн сүүлийн 15 жил үргэлжилж байгаа юм. Харин дөнгөж саяхан Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко “хувийн шорон байгуулах төлөвлөгөөнд ахиц дэвшил гарлаа гэсэн” шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ.
Оросын оршин суугчид Владимир Путинд урьдын адил итгэсээр байна. Сонгуулиас хойш нэг жил өнгөрсний дараа ерөнхийлөгчийг иргэдийн 65 хувь нь дэмжиж байна. Дэлхийн их гүрэн улсын Оросын статусыг сэргээж, хууль ёсыг бэхжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлсэн нь төрийн тэргүүн Путины гол амжилт хэмээн «Левада төвөөс» явуулсан санал асуулгад оролцогчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
2
3
7
8
10
11
13
15
16
17
19
20
21
22
23
24
25
26
27
28
30
31