×
Орос улсад болсон үйл явдлууд, Хоёрдугаар сар 2013
2-р сарын 28 -нд Владивостокд оросын Универсиадын бамбарын буухиаг эхлүүлнэ. Олон улсын оюутны наадмын бэлэг тэмдэг нь Орос улсаар аялаж, 7-р сарын эхэнд Казань хотод болох зуны XXVII Дэлхийн оюутны спортын наадмыг нээнэ. Сүүлийн сард Универсиадын бамбар Алс-Дорнодын холбооны их сургууль дээр байрласан. Тэнд уг бамбар нь хагас жил илүүтэй аяласныхаа дараа хүргэгдэж ирсэн.
Оросын парламент орлого, үл хөдлөх хөрөнгөө нуун далдлаж, хууль ёсоор хориглосон ч бизнес цаашид эрхлэж байгаа депутатуудаас ангижирч байна. Хэдэн депутатын эрхийг хасснаас хойш мандатаас сайн дураараа татгалзах тохиолдол гарч байна. Энэ сарын сүүлээр эрх баригч «Нэгдсэн Орос Улс» намын гурван төлөөлөгч ОХУ-ын Улсын думаас гарч явсан байна. Тэдэнд албан ёсоор ял ногдуулаагүй.
Саяхан Япон улсад гурван гэмт хэрэгтэнийг дүүжлэн хороов. Тэдгээрийн нэг нь 2004 онд Нара хотод насанд хүрээгүй охиныг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэргээр ял авсан. Нөгөө хоёр нь хүн амины хэргээр хуулийн дээд хэмжээ авчээ. Японы хууль зүйн яамны мэдээгээр, одоогийн байдлаар тус улсын шоронгуудад цаазын ял авсан 137 хүн байгаа юм.

Буриад улс Сар шинийн Сагаалганы баяр тэмдэглэж байх өдрүүдэд тус улсад Жуулчны жил эхэллээ. БНУ-ын хувьд аялал жуулчлал нь чухал юм. Ихэнх талбай нь экологийн бүсэд байдгийн улмаас тус бүс нутагт аж үйлдвэр хөгжүүлэхэд нилээд бэрхшээлтэй байдаг. Холбооны хууль тогтоомжийн дагуу энд аж үйлдвэр явуулах хориотой.

Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Красноярск хотыг 2019 оны Дэлхийн оюутны спортын наадмын нийслэл болгох саналыг дэмжив. Ерөнхий сайд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Клод-Луи Гальентай уулзаж, оюутны спортыг Орос улсад хөгжүүлэх ба 2019 оны Оюутны спортын наадмыг бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн оюутны спортын наадмыг Красноярскад зохион явуулах саналыг аль хэдийнэ дэвшүүлжээ. Газар зүйн байрлал нь тохиромжтой.
«Орос улс - өөрчлөлтийн газрын зураг» Красноярскийн эдийн засгийн форумд оролцогчид ойрын жилүүдэд ямар нөөцийг хэрэглэн оросын эдийн засгийг өрнүүн хөгжүүлж болох вэ? Сибирь,Алс Дорнод энэ зорилтыг биелүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Краноярскийн форум дан оросынх байсан ч энэ удаагийн 10-р форумд оролцогчид дэлхийн эдийн засгийн асуудлыг ч авч үзэж хэлэлцэж байна.
Билгийн улирлын Шинэ жилийн баярыг оросын буддын шашинтнуудын суудаг газар нутагт өргөн тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд онцгой ёслол үйлдэж, баярын ширээ засаж байна. Буддын шашин шүтлэгтэй оросын янз бүрийн ард түмэн энэ баярыг өөр өөрөөр нэрлэсэн юм. Жишээ нь Монгол улсад Цагаан сар, Халим Цагаан, Тывад Шагаа гэдэг. Мөн баяр ёслол бас онцлогтой.
Оросын физикч эрдэмтдийн судалгааг ШУ-ны бүлгийнхэн олонтаа дурдаж байна. «Оросын ШУ-нд хэн нь хэн бэ?» гэдэг төслийн тоо баримтуудаас харахад цөмийн физик, эгэл бөөмсийн физикийн хүрээнд ажиллаж байгаа оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажилтнууд эдүгээ дэлхийд бусдаас илүү их шаардагдаж байна.
Авилгалтай хийх тэмцэл эрч хүчээ авч байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин авилгалтай эрчимтэй тэмцэж, улс орныхоо үндсэний аюулгуй байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулав. Хуулийн төсөл улс орны тусгаар тогтнолыг хөндөх шийдвэр гаргах албан үүрэгтэй түшмэдэд гадаад улс, компанийн үнэт цаас түүнчлэн хилийн чанадад данстай байхыг шууд хориглож байна.

Орос улс бусад улс оронтой үр бүтээлтэй адил тэгш хамтран ажиллахгүй бол хөгжиж чадахгүй гэж ерөнхийлөгч Владимир Путин оросын дипломат ажилтнуудад төрийн шагнал гардуулах ёслол дээр мэдэгдэв. Өчигдөр 2-р сарын 11-нд Орос улсад Дипломат ажилтны өдрийг тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ-аас үйл ажиллагаандаа удирдлага болгох үндсэн зарчмуудыг гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлал тодорхойлсныг Путин дурдав.

2-р сарын 8-нд Орос улсад Шинжлэх ухааны өдрийг тэмдэглэдэг. Чухамдаа 1724 оны энэ өдөр Оросын их хаан I Петр Оросын шинжлэх ухааны академийг үндэслэн байгуулсан. Одоо Академи нилээд хэдэн салбартай.Тэдгээрийн нэг нь Сибирийн салбар. Сибирийн салбарын ажлын үр дүн нь Азийн орнуудад эрэлт хэрэгцээтэй байдаг.
Орос улсын Төрийн дум депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхэд хууль ёсны процедур боловсруулах шийдвэр гаргав. Хэсэг парламентчид Ерөнхий прокурорын газраас депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэхийн тулд Дээд шүүх шийдвэр гаргах ёстой гэж үзлээ. Оросын парламентын депутатууд өөрсдийн эгнээг цэвэр тунгалаг байлгахын төлөө идэвхитэйгээр кампанит ажиллагаа явуулж эхэллээ.
Орос улсад сонгуулийн хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэл явагдаж байна. Өнөөдрийн парламентын бус намуудын тавьж байгаа хамгийн гол асуудал нь Төрийн думын босгыг доод хэмжэнд нь хүртэл бууруулах юм уу, аль эсвэл  цуцлах. Тэдний санал -жижиг намуудын парламентад орох боломжийг нилээд нэмэгдүүлэх үүднээс улс төрийн блокуудыг байгуулахыг зөвшөөрөх.
Нийгмийн хүрээг шинэчлэх, технологийн ахиц дэвшил гаргах, үйлдвэр худалдааны уур амьсгалыг өөрчлөх, удирдлагын системийг боловсронгуй болгох нь оросын засгийн газраас 2018 он хүртэл хийх ажлын зөвхөн зарим чиглэл юм. Ерөнхий сайд Дмитрий Медведев Сайд нарын танхимын үйл ажиллагааны хөтөлбөрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины даргалсан өргөтгөсөн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
3
4
5
6
7
9
10
11
16
17
18
20
21
22
23
24
25
28