×
Орос улсад болсон үйл явдлууд, Нэгдүгээр сар 2013
Хэдэн өдрийн өмнө Владивостокд “Ардын загасчлал” наадам болж өнгөрлөө.Гэхдээ загас сонирхогчид одоо болтол гайхамшигтай загасчлалын тухай ам хамхилгүй ярьсаар байна. Нэг уургаар 105 загас брьсан гээд бод доо!Ингэхдээ загсчдад таван газар мөс цоолохыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн зөвхөн хоёроос нь загас барихыг зөвшөөрсөн юм.
Дэлхийн эдийн засгийн байдал хүнд түвэгтэй байсан ч оросын бизнес ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байна гэсэн дүгнэлт олон улсын PricewaterhouseCoopers аудитын корпораци хийжээ. Оросын бизнес эрхлэгчдийн 66 хувь нь ирээдүй амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин дэлхий даяар мөн тоо хэмжээ гуравны нэгээс хэтрэхгүй байна. Дараачийн гурван жилийн өсөлтөд оросын компаниудын удирдагчдын 88 хувь нь найдаж байна.
Томскийн политехникийн их сургууль дээр 2012 оны 12-р сард Сеулд болж өнгөрсөн Олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнгийн шагналыг эрдэмтдэд гардуулав. Эрдэмтэд Солонгосын шинэ бүтээлүүдийг сурталчлах холбооны Гран-при болон хоёр мөнгөн медалийг хүртсэн юм. Сөүлийн үзэсгэлэн-яармаг нь Зүүн-Азийн шинэ бүтээл болон шинэтгэлүүдийн салбарын томоохон үйл явдал юм.
Орос улсын цэргийн экспорт сүүлийн арван жилд гурав дахин өсчээ. Зөвхөн 2012 онд гэхэд л 15 тэрбум доллараар давж байсан гэж Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн Александр Фомин ийн мэдэгджээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь экспортын хэмжээ мөнгөн тэмдэгтэд шилжүүлснээр 2 тэрбумаар өсчээ.
Эрх баригч «Нэгдсэн Орос улс» нам ор үндэсгүй саналыг хэлэлцүүлэхээс сэрэмжилнэ. Энэ зорилгоор байгуулсан Магадлан шинжилж, зөвлөлдөх зөвлөл намынхаа депутатуудын хууль тогтоох санал санаачилгыг парламентад нийтийн хэлэлцүүлэг явуулахын өмнө авч үзэж хэлэлцэх юм. Тэгснээр хэлэлцүүлгийг давахгүй хуулийн төслийг хасах боломж бий болно гэж «Нэгдсэн ОУ» нам үзэж байна.
Оросын цагаачлалын хяналтын байгууллагууд манайд ирэх гадаадын ажилчдын биометрийн мэдээ баримт, хурууны хээг цуглуулж нэгтгэнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведев зохих захирамжад гарын үсэг зурав. Энэ арга хэмжээ цагаачлалын алба болон манайд ирэх хүмүүст тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Оросын цагаачлалын хяналтын мэдээллийн систем удахгүй агуулга төгөлдөр болно.
Орос улсад эдийн засгийн өсөлтийг хангах арга барилын тухай асуудлаар санал шүүмжлэл явагдаж байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев ДНБ-ний жил дутмын тогтонги өсөлтийг 5 хувьд хүргэхийг засгийн газраас шаардав. Гэвч засгийн газрын тэргүүн биелүүлж үл болох шаардлага эдийн засагт тавьж байгааг Орос улсын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев мэдүүлэв.
Орос улсад алдартай “Бүслэлтийн ном” дахин хэвлэгдэн гарлаа. Энэ бол германы фашистуудын бүслэлтэнд 900 өдөр байсан бүслэлтийн Ленинград буюу одоогийн Санкт-Петебругийн баатарлаг хүмүүсийн баримтат- уран сайхны эмгэнэлт түүхийн хуудаснуудын судалгааны ажил. Шинэ хэвлэлийг зөвлөлтийн цэрэг дайчдын Ленинградын бүслэлтийг сэтэлсний 70 жилийн ойд зориулан гаргажээ. ”Бүслэлтийн ном” хоёр зохиогчтой.

“Даурия” орос-монгол-хятадын олон улсын дархан цаазтай газрыг ЮНЕСКО дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулжээ. “Даурия” нь оросын “Даурский” монголын “Монгол Дагуур” болон хятадын “Далайнор” дархан цаазтай газруудыг нэгтгэж байдаг юм. Даурия гэдэг нь Монгол болон Хятад улсуудтай хил залгаа Өвөр байгалийн бүс нутгийн нэр юм.

ОХУ-ын БХЯ-ны хүрээнд явуулсан луйвар ажиллагаантай холбоотой шуугиант эрүүгийн хэрэг өргөжих тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдэв. Эрүүгийн хэргийг «Оборонсервис» компанийн хэрэг гэж олонтаа нэрлэж байна. Гэвч эрүүгийн хэрэгт хамаатай дээгүүр албан тушаалтнуудыг шийтгэхгүй гэж олон нийт  эргэлзэн үзэж байна. Бастрыкины мэдэгдэл ийм эргэлзээг арилгах үүрэгтэй байх.
ОУ-д хууль бус цагаачлал болон түүнийг өөгшүүлэгчдийн эсрэг авах арга хэмжээг чангарууллаа. Гадаадын ажиллах хүчийг татах ил тод, орчин цагын системийг ОУ-д бий болгох явдлыг хурдасгахад тус дөхөм болох хэд хэдэн өөрчлөлтийг хууль тогтоомжинд оруулах саналаа ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думд орууллаа.
Орос улсын зүүн бүс нутгуудын дэд бүтцийн боломжууд өргөжин тэлсээр байна.Жишээ нь шинээр Кузнецовын хонгилын төмөр замыг ашиглалтанд орууллаа. Хабаровскийн хязгаарт шинэ жилийн босгон дээр ВСТО /Дорнод-Сибирь-Номхон далай/ хоолойн системийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд орууллаа. Оросын нефтийг Япон, АНУ, Индонез, Өмнөд-Солонгос, Сингапур Филиппин, Тайвань болон Малайз худалдан авч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
14
15
19
20
21
24
25
26
27
28
31