×
Орос улсад болсон үйл явдлууд, Арванхоёрдугаар сар 2012
Өчигдөр 12-р сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн 2012 оны төгсгөлийн хуралдаан хийлгэв. ОХУ-ын субъектуудийн гүйцэтгэх захиргааны  хуучин ба өнөөгийн хэд хэдэн удирдагчид мөн зөвлөлдөх байгууллагын бүрэлдэхүүнд ордог. Ерөнхийлөгч Төрийн зөвлөлийн дарга юм. Төрийн зөвлөлийн 2012 оны сүүлчийн хуралдаанаар бүс нутагт хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх, бизнесийг амжилттай хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцэв.
Улсын думын намрын чуулган болон шинэ бүрэлдэхүүнээр ажилласан анхны жил дууслаа. Шувтарч байгаа энэ онд Оросын парламентын доод танхим улс төрийн шинэчлэлийн уриан дор ажиллаа. Улсын думын дарга Сергей Нарышкин үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ «Намын тухай хуулийн шинэ хэм хэмжээг түргэн хэрэгжүүлснээр 2013 онд биш одоо 48 намыг бүртгээд байна.
Ерөнхийлөгч Путины заавраар боловсруулж бэлтгэсэн «ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалын» төсөл оросын хэвлэлийн хүртээл болсон байна. Үнэн чанартаа энэ баримт бичиг бол 2018 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэлх улс орны гадаад улс төрийн мөрийн хөтөлбөр юм. Орос улс олон улсын харилцаагаа дэлхий дахины өнөөгийн тогтонги биш нөхцөл байдалд төлөвшүүлж байгааг баримт бичигт заажээ.
Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаал хашиж эхлэснээс хойшхи парламентад хандсан анхны илгээлтийг улс төрчид ба шинжээчид өргөн тайлбарлаж байна. «Ороcын дуу хоолой» радиогоос жич санал асуулга явуулж, стратегийн ач холбогдолтой энэ баримт бичгийн ямар зүйлийг чухал хэрэгтэй хэмээн үзэж байна вэ гэсэн асуултыг оролцогчдод нь тавьжээ.
Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна гэж Владимир Путин Улсын хуралд илгээлтээ зарлан ярихдаа мэдэгдэв.Оросын ерөнхийлөгчийн хэлснээр дэлхий дахин үндсэн өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байна. Үүний хамт улс хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх юм. Шинэ зууны эхний 12 жилд Орос улс нэлээд их үр дүнд хүрсэн гэж Владимир Путин мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзсан юм. Эдгээр хүмүүс нь сонгуулийн кампанит ажлын үеэр түүнийг идэвхитэй дэмжиж байсан юм гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Эрэг боолтыг чангалах” гэгчээс болж улс оронд эсэргүүцлийн идэвхижилт буурч байгаа гэдэгтэй ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин санал нэг байна.
Оросын Алс Дорнодын нэр тэмдгийг өөрчлөх хэрэгтэй. Бүс нутаг загас, наймаалж төдийгүй технологи, инновациэр нэр алдартай болох ёстой. «Алс Дорнод, Өвөр Байгалийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх» хөтөлбөрийг ерөнхийлөгч Путин нийт улс орны чухал зорилт хэмээн үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
1
2
3
4
5
7
8
9
11
15
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
29
30
31