×
Орос улсад болсон үйл явдлууд, Арваннэгдүгээр сар 2012
Орос улс боловсролын шилдэг системтэй 20 улсын нэг боллоо. Британийн Economist сэтгүүлийн газрын рейтингээр манай орон сургалтын систем нь дэлхийд өндөр үнэлэгдсэн хэдэн улсаас давсан байна. Британийн судалгааны дүнгээр Орос ийм үр дүнд зүй ёсоор хүрсэн. Боловсролын өөр рейтингийг бодоход энэ удаа илүү олон хүчин зүйлийг харгалзан үзжээ. Орос улс Economist сэтгүүлийн зохиосон рейтийнгээр 20-р байр эзлэв.
Оросын армид тусгай анги салбар бий болж мэднэ. Олон улс оронд түүнийг «коммандос» гэдэг. Жанжин штаб болон Тагнуулын удирдах газрын хэсэг удирдагч Оросын БХ-ын сайд Сергей Шойгуд хандан ийм санаачилга дэвшүүлэв. Урьдын БХ-ын сайд Анатолий Сердюков шалтгааныг зааж тайлбарлалгүй эл төслийг одоогоос нэг сарын өмнө хэрэгсэхгүй болгосон билээ. «Коммандос» хилийн чанадад барьцаалсан оросын иргэдийг аврах ёстой.
Төрийн түшмэдийн орлого, зардал нийцэх тухай хууль хахуульдахыг ашиггүй тэр ч байтугай аюултай болгож байна. 11-р сарын 23-нд Улсын дум ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан хуулийг батлав.
Орос улсад цөмийн зэвсгийг бүтээх саналыг хувийн компаниудад санал болголоо. Ийм санал санаачлагыг оросын шадар сайд Дмитрий Рогозин гаргажээ. Энд цахим бааз болон шинэ материалуудыг үйлдвэрлэх тухай яригдах юм. Рогозины үзэж байгаагаар, батлан хамгаалах үйлдвэрийн цогцолборт хувийн өмчийг гуравны нэгээр нэмэгдүүлэх нь зүйтэй аж. Энэ нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, түүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.
Өнгөрч буй долоо хоногт ОУ-ын БХЯ-нд өргөн хэмжээний боловсон хүчний өөрчлөлт боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ байгууллагын тэргүүн Анатолий Сердюковыг албан тушаалаас нь чөлөөлж, Москва мужийн амбан захирагч асан Сергей Шойгуг түүний оронд томиллоо. Сердюковын дараа Жанжин штабын дарга Николай Макаров албан тушаалаасаа саллаа. Зохион байгуулах болон штабын маш их туршлагатай хурандаа генерал Валерий Герасимов түүний албыг авлаа.
1941 оны 11-р сарын 7-ны домогт парад… Шинэ танкууд төмөр замын буудлаас Улаан талбайд шууд шилжив. Тэдгээр парадаас Москвагаас хэдхэн км зайтай орших байлдааны талбарт очсон юм. Дайсныг үймүүлсэн сөрөг давшилт эхэлжээ. Тэр үед нийслэлийг булаан эзлэхийг гитлерийн цэрэг оролдов.Маш олон одон медаль Берлинээс ирүүлжээ.
Өнөөдөр ОУ Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын шинэхэн түүхэнд энэ баяр дөнгөж 2005 онд бий болсон юм. Энэ баярыг ОУ-ын түүхийн хүнд хэцүү өдрүүдийг дурсан санаж байхын тулд тэмдэглэдэг болсон юм. Догшин Иван хааны засаглалаас хойш тус улсын төр засаг нь хямралд орж, хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд энэ нь польшийн эзлэн түрэмгийллээр дуусан юм.
Орос улсын усан хил өргөжин тэлж, Хойд туйль хүрч магадгүй. Хойд туйлийн төв хэсгийн Менделеевын усан дорхи өндөрлөг евразийн тивийн үргэлжлэл мөн болохыг Оросын эрдэмтэд батлаж чадлаа. “Арктика-2012” экспедицийн гаргасан дүгнэлтийг нэг жилийн хугацаанд НҮБ-д улсын усан хилийг өргөтгөх зорилгоор шинэчилсэн мэдэгдэлийг дамжуулна. Хэдэн сарын турш оросын эрдэмтэд Арктикийн ёроолыг нарийн чанд судласан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
3
5
6
8
9
10
12
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
30