×
Орос улсад болсон үйл явдлууд, Есдүгээр сар 2012
Оросын дорно дахиныг судлагчдын У111 их хурал Казанид болж дууслаа. Татарстаны нийслэлд 400 орчим мэргэжилтэн Ойрхи Дорнодын байдал болон арабын орнуудад гарсан мөргөлдөөний соёл, шашинтай холбоотой асуудлуудыг авч үзэж хэлэлцэв.
9-р сарын 28-наас 10-р сарын 2-ны хооронд Москва хотод “Гэрлэн цагираг” олон улсын 2-р наадам болно. Таван өдрийн турш оросын нийслэл мянга мянган өнгийн гэрлэн галаар гэрэлтэх болно.
Оросын засаг төрийн 1150 жилийн ойд зориулсан баяр ёслол Их Новгородод болж байна. Ойн баярын гурван өдрийн хөтөлбөр өргөн хүрээтэй. Янз бүрийн үеийн түүхийн үйл явдлуудыг эртний хотын гудамж талбайд сэргээн үзүүлж байна. Түүнчлэн урлагийн наадмыг нээж, үзэсгэлэн гаргав. «Русь» бүлгийн нисэгчид Волхов гол дээр нисэх онгоцны том шоу үзүүлэх юм.
Өнөөдөр Оросын буддын шажны төв Буриадын Иволгины дацанд Итгэл хамба мэндэлсний 160 жилийн ойг тохиолдуулан мөргөл үйлдэж байна. Түүнчлэн «цогцос нь огт муудаагуй» ламыг хун төрөлхтөнд ахин үзүүлсний 10 жилийн ойг тэмдэглэж байна гэж буддын уламжлалт сум хийдийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Интернетийн үед цаасан ном хэрэгтэй юу? Оюуны ухааны үргэлжилсэн үгийн зохиол бүтээл, олон уншигчдын хооронд яаж гүүр байгуулах вэ? Орчин үеийн уран зохиолын тухай, ном хэвлэн гаргах тухай эдгээр болон бусад асуултуудын хариултыг Москвад нээгдсэн уламжлалт 25 дахь олон улсын номын үзэсгэлэн худалдааны үеэр зохиолчид, хэвлэх үйлдвэрийн эзэд хайх болно.
Өнөөдөр Орос улсын иргэд Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн тэмдэглэлт өдрийг тэмлэглэж байна. 67 жилийн өмнө 1945 оны 9-р сарын 2 - нд фашист Германы холбоотон байсан милитарист Япон бууж өгсөн тухай актанд гарын үсэг зурсан юм.
Орс улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бородины тулалдааны 200 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Ёслолын арга хэмжээнүүд Москва орчмын Бородинод болно. Европын түүхийг өөрчилсөн 200 жилийн түүхт ойн арга хэмжээнд Франц, Австри, Польш болон Европын бусад орнуудын хүндэт зочид оролцох юм.
Өнөөдөр Москвагиий Кремлийн цагийн дуун дор Улаан талбайд V дахь “Спасская башня” цэргийн – хөгжмийн наадам эхэллээ. Уг арга хэмжээнд Хятад, Сингапур, Итали, Франц, Грек, Их Британь зэрэг нийт 12 орны 200 гаруй хамтлаг оролцож байна. Оро улсын 12 найрал хөгжим төлөөлж байна.
Бямба гаригт Орос улсад хичээлийн шинэ жилийн нээлт буюу Эрдмийн баярын өдрийг тэмдэглэж байна. Тус улсын бүх сургуулиудад төгсөх ангийнхан нэгдүгээр ангид эхлэн суралцах гэж байгаа бяцхан дүү нараа тэдний амьдралын анхны хичээлд хүргэж өгнө. Москвагийн ийм гимназиудын нэг дээр өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин айлчлав.
Өнөөдөр Орос улсын нийслэлд “Дэлхийн шилдэг хот” уриан дор хотын байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэж байна. Хотын эрх баригчид 600 орчим концерт болон үзэсгэлэн, лазерын шоу тоглолт, багт наадам зэргийг зохион явуулахаар бэлтгэв. Энэ жил хотын баярын өдрийн нээлтийн ёслолын ажиллагаа Улаан талбайд болно. Хөтөлбөр “Хайр дурлалын хот. Цаг үе бүжигт” нэртэй аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
3
4
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
22
23
24
25
26
28
30