×
Орос улсад болсон үйл явдлууд, 3 Долоодугаар сарын 2012
2012 оны эхний 6 сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл орос улсын гадаад нийлүүлэлт 14 % өссөн бөгөөд энэ нь 6,5 тэрбум долларт хүрээд байна. Эдгээр тоо баримтуудыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт цэрэг-техникийн тулгамдсан асуудлаар хийсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Путин мэдэгдэхдээ, оросын зэвсэгийг экспортлох захиалга 43 тэрбум долларын түвшинд байна гэлээ.
Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодод Босфор Восточный хоолойн дээгүүр тавьсан гүүрийг нээв. 9-р сард байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид ба зочид энэ гүүрээр Владивостокоос Русский аралд шилжих юм. Дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ аралд болно. Энд нийтийн ба хотын тээврийн хөдөлгөөн 8-р сарын 1-нд эхлэнэ.
Энэ өдрүүдэд гурван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Орос улсын хамгийн залуу үндэсний хүрээлэн болох “Русская Арктика” /”Оросын хойд туйл”/ аялал жуучлалын дэд бүцийг байгуулна. Хойд туйлаас 900 км зайтай орших Франц Иосифийн арлууд дээр жуулчдын айлчлах гурван төвийн нэгийг Шинэ Газар бүлэг арлуудын хамгийн хойд үзүүрт байгуулах аж.
Оросын уламжлалт квас ундааг согтууруулах ундаагийн цэст багтаах эсэх асуудал 6-р сарын сүүлээр оросын квас үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв. Квас бол оросын уламжлалт ундаа юм. Beer Judge Certification Program байгууллагын зэрэглэлээр квасыг «туух, уламжлдалт, орон нутгийн шар айргийн» тоонд оруулжээ.Харин оросын квас бол үндэсний биеэ даасан ундаа юм. Квас талх, жимс, ногоогоор хийдэг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
25
26
28
30
31