×
Орос улсад болсон үйл явдлууд, Долоодугаар сар 2012
ОУ-д гар буу эзэмшхийг хуульчлах тухай мэтгэлцээн шинэ урсгалд орлоо. Үүний шалтгаан нь, Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшины иргэд гар буу эзэмших эрхийг үндэс болгосон шинжээчдийн илтгэл болсон юм. Хууль бусаар зэвсэг нийлүүлэх болон ашигласны төлөө хүлээлгэх хариуцлагыг улам чангатгахын зэрэгцээ оросуудад гар буу худалдаж авах болон хадгалахыг зөвшөөрхийг сенатч Торшин санал болгосон байна.
Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин иргэд гар буутай байхыг үндэслэсэн илтгэлийг бэлтгэв. Энэ нь гар бууг ил худалдах тухай хуулийн төслийг бэлтгэх замаар хийсэн анхны алхам билээ. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын думд оролцуулж мэднэ. Иргэдийг зэвсэглэх нь хүч хэрэглэх ажиллагааг гааруулах уршигтай болуузай гэж Торшины саналыг эсэргүүцэгчид болгоомжилж байна.
Украины нийслэлд Орос улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин болон Чечений тэргүүн Рамзан Кадыров нарын амь насанд халдахаар бэлтгэж байсан тухай эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагаа өндөрлөв. Орос улсын Ерөнхий прокурорын газар Украин улсад энэ оны 2-р сард баривчлагдсан Адам Осмаев болон Илья Пьянзин нарыг тус улсад өгөхийг хөөцөлдөж байна.
Өнөөдөр Тувад Амьд хөгжим болон шашин шүтлэгийн 14-р олон улсын наадам эхлэж байна. Энэ наадамд оросын бүс нутгуудаас болон Белорусс, Норвег улсуудаас ирсэн 30 гаруй хамтлаг, дуучид оролцож байна.
ОУ-д хаврын улс төрийн улирал өндөрлөлөө. Парламентын депутатууд амрахаар явлаа. ДХБ-д элсэх ОУ-ын олон жилийн түүхэн үйл явдал өндөрлөлөө. “Энэ нэр төртэй худалдааны клубт” нэгдэх тухай баримт бичгийг батлахыг ихэнх сенатчид дэмжсэн бөгөөд гурван хүн эсрэг санал өгсөн ба түдгэлзсэн хүн байгаагүй байна.
“Алтаргана-2012” буриад зоны олон улсын наадам өнөөдөр Забайкальскд /Сибирь/ ажлаа эхэллээ. Наадам нь анх Монгол улсад 90-ээд оны эхэн үед зохиогдсон. Харин 2002 оноос Орос улсад явагдах болсон. Ардын урлагийн нэртэй уралдаант тэмцээнээс 5 мянга гаруй оролцогчидтой томоохон хэмжээний угсаатны наадам болж хувирчээ. Түүнчлэн, наадмын хөтөлбөрт биеийн тамир спортын төрлүүд болон уран сайхны үзэсгэлэнгүүд зохиогдох юм.
Онцгой байдлын яамны аврагчид Кубаньд үерийн уршгийг арилгах ажлынхаа идэвхтэй үеийг дуусгав. 7-р сарын 7-нд шилжих шөнө Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодар хязгаарын хэдэн тосгоны олон мянган барилга байшин усанд автав. Гай гамшгийн улмаас 172 хүн амь үрэгдэж, 20 мянга гаруй оршин суугч шархдаж бэртэв. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгалитйн эрс хувиралд хүргэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Согтууруулах ундаа оросын хэвлэл мэдээлийн орчингоос холдож байна. Архины онцгой татварыг нэмэгдүүлснээс хойш Улсын дум согтууруулах ундааны зар суртчилгааг хэвлэл ба Интернетэд бүрэн хориглох хуулийн төслийг батлав. Ийм зар суртчилгааг хориглосон хууль 2013 оны 1-р сарын 1-нд хучин төгөлдөр болно.
Орос улсад хүүхэд төрөлт урьдын хэмжээнд хэвээр байвал хагас зуун жилийн дараа хүн амын тоо хоёр дахин багасах юм. Хүн ам зүйчид 7-р сарын 8-нд тэмдэглэх Бүх оросын гэр бүл, хайр, үнэнч шударга байдлын өдрийн өмнөхөн ийнхүү таамаглажээ. Таамаглал зөв үү? Энэ асуултад хариулж үзье. Харамсалтай нь оросын дийлэнх олонхи айл ганцхан хүүхэдтэй.
Хакасын БН улсын экологчид фото зургын апппаратын тусламжтайгаар марал бугыг тоолохоор шийдсэн байна. Энэ бугыг тоолох ажлыг Хакасын дархан цаазат газрын хүрхэд бэрх нутагт явуулах юм байна. ОХУ-ын Хакасын БН улс нь Өмнөд Сибирьт байдаг юм. Хаккасийн дархан цаазат газрыг хоёр дархан газрыг нэгтгэж байж 1999 онд байгуулсан юм.
”Орос улс – спортын гүрэн” уриан дор ОХУ-ын БНСаха улсын нийслэл Якутск хотод болж байна. Энэ улс нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр таван францтай тэнцэх хэмжээний юм. Арга хэмжээний хүрээнд нь олон улсын спортын их чуулган болж байна.
Сибирийн Красноярск хотод АНД-н бүсийн орнуудын Олон улсын хөгжмийн их наадам болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг тохиолдуулан москвагийн хөгжмийн зохиолч “Дэлхийн хүн амд илгээх ” хүндэтгэлийн бүтээл туурвисан. Энэ бүтээлээр наадмыг нээсэн юм. Уг зохиолыг Красноярскийн симфони-найрал хөгжим, оюутны эмхэтгэсэн найрал дуу болон Хойд туйлын үндэстэнүүдийн төрөл бүрийн хамтлагууд хамтран тоглов.
2012 оны эхний 6 сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл орос улсын гадаад нийлүүлэлт 14 % өссөн бөгөөд энэ нь 6,5 тэрбум долларт хүрээд байна. Эдгээр тоо баримтуудыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт цэрэг-техникийн тулгамдсан асуудлаар хийсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Путин мэдэгдэхдээ, оросын зэвсэгийг экспортлох захиалга 43 тэрбум долларын түвшинд байна гэлээ.
Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодод Босфор Восточный хоолойн дээгүүр тавьсан гүүрийг нээв. 9-р сард байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид ба зочид энэ гүүрээр Владивостокоос Русский аралд шилжих юм. Дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ аралд болно. Энд нийтийн ба хотын тээврийн хөдөлгөөн 8-р сарын 1-нд эхлэнэ.
Энэ өдрүүдэд гурван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Орос улсын хамгийн залуу үндэсний хүрээлэн болох “Русская Арктика” /”Оросын хойд туйл”/ аялал жуучлалын дэд бүцийг байгуулна. Хойд туйлаас 900 км зайтай орших Франц Иосифийн арлууд дээр жуулчдын айлчлах гурван төвийн нэгийг Шинэ Газар бүлэг арлуудын хамгийн хойд үзүүрт байгуулах аж.
Оросын уламжлалт квас ундааг согтууруулах ундаагийн цэст багтаах эсэх асуудал 6-р сарын сүүлээр оросын квас үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв. Квас бол оросын уламжлалт ундаа юм. Beer Judge Certification Program байгууллагын зэрэглэлээр квасыг «туух, уламжлдалт, орон нутгийн шар айргийн» тоонд оруулжээ.Харин оросын квас бол үндэсний биеэ даасан ундаа юм. Квас талх, жимс, ногоогоор хийдэг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
25
26
28
30
31