×
Орос улсад болсон үйл явдлууд, Зургаадугаар сар 2012
Оросын төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнэ эрс хэлбэлзэхээс даатгах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Владимир Путин төсвийн жил дутмын илгээлтийг толилуулан мэдэгдэв. Нефть хийн дутагдалыг багасгах зорилгоор эдийн засгийн өсөлтийг урамшуулвал зохино гэж төрийн тэргүүн онцлов. Түүний дотор түүхий эдийн бус салбарын татварын ачаалалын хувь хэмжээг тогтоож болно.
Ази-Номхон далайн бүсийн орнуудын Олон улсын III хөгжмийн их наадам /6-р сарын 28 –аас -7-р сарын 4-ний өдрүүдэд / болох гэж буйтай холбогдон Сибирийн томоохон төв болох Красноярск хотын Энх тайвны өргөн чөлөө ажилжээ. Өргөн чөлөө нь дэлхийн 19 орны жүжигчид оролцох их наадмын гол арга хэмжээнүүд явагдах байруудын нэг юм.
1812 онд Эх орны их дайн эхэлснээс хойш өнөөдөр 200 жил болж байна. Энэ дайны явцад ОУ-д халдан довтолсон Наполеоны армийг бут цохисон юм. Одоогоос яг хоёр зуун жилийн өмнө наполеоны цэргүүд дайн зарлалгүйгээр хилийн Неман голыг гатлан ОУ-ын хил хязгаарт халдан довтолсон юм.
Өөрийгөө харуулж, бусдыг харах. Энэ бол Владивостокд болох Олон улсын залуучуудын “Ирээдүйг харах харц” анхны их наадмын гол зорилго юм. Уг баяр нь Орос улсын “дорнод хаалга” гэж олонтоо нэрлэдэг боомтын хотын чухал үйл явдалд зориулсан баяр юм. 20 жилийн өмнө Орос улсын Алс-Дорнодын Приморийн засаг захиргааны төв нь гадаадын иргэдэд зориулагдан нээгдсэн юм.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг юм. Чуулган 6-р сарын 21-нд нээгдэнэ. Дэлхийн эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн улс төр, санхүү болон бизнес элитийн мянга таван зуу гаруй төлөөлөгч Петербургэд хүрэлцэн ирээд байна. Чуулганы соёлын хөтөлбөр ч дутахааргүй төгс, нэр хүндтэй байх юм.
Нийгэмд амьд мэтгэлцээн үүсгэсэн жагсаал цуглааны тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрч буй долоо хоногт гарын үсэг зурлаа. Мэдэгдсэн маршутаасаа хазайх, цагдаа нар руу чулуу, лонх шидэх зэрэг нь одоо үнэтэй “тоглоом” болох юм.
ОХУ-ын Холбооны зөвлөл, Улсын дум цуглаан жагсаал ба бусад олон нийтийн арга хэмжээнд оролцож ёс журмыг зөрчсэн этгээдүүдийг хатуу шийтгэх хуулийг сайшаав. Одоо хувь хүнд ногдуулах торгуулийн туйлын хэмжээ 300 мянган рубль болжээ. Түүнчлэн  албан тушаалтанд 600 мянган, хуулийн этгээдэд 1 сая рублийн торгууль ногдуулна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсны дараа баримт бичиг хүчин төгөлдөр болно.
Оросын буддын шашинтнууд дүйцэн өдрийг тэмдэглэж байна. Буддын бүх хийдэд хурал хурж байна. Энэ өдөр бурхан Будда Шакьямунын газрын амьдралд гурван чухал үйл явдал болсон гэж үздэг юм. Энэ  өдөр тэр төрж, гэгээрч, нирваан дүрийг олсон юм.
Засаг дарга нарын сонгуулийн тухай хууль Орост хүчин төгөлдөр болов. Тэднийг томилох ёс журам одоогоос найман жилийн өмнө тогтсон билээ. Одоо сонгогчид бүс нутгийн удирдагчаа сонгох болсон. Хуулийг улс оронд явагдаж байгаа улс төрийн шинэтгэлийн хүрээнд батлав. Ойрын намар энэ хуулийг даган мөрдөж хэдэн бүс нутагт сонгууль явуулах юм. Шинэ хууль ёсоор засаг даргыг нууц санал хурааж сонгоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
5
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
21
22
23
25
26
27
29
30