×
Орос улсад болсон үйл явдлууд, 7 Тавдугаар сарын 2012
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Өнөөдөр Москвагийн Кремельд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бараг гурван мянган зочдын дэргэд төрийн тэргүүн ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, ОХУ-ын ЗХ-ний Дээд ерөнхий командлагчийн хариуцлагыг өөртөө хүлээлээ. Яг үд дунд Петр Чайковскийн “Ёслолын маршийн” аяанд Владимир Путин Кремлийн том ордоны Андреевын танхимд орж ирлээ.
5-р сарын 7 бол Радиогийн өдөр юм. Яг энэ өдөр оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн билээ. Зуун жилийн дараа мэдээллийн шинэ шинэ цахим эх сурвалжууд бий болсон нь мэдээж хэрэг гэхдээ радио олон нийтийн ХМХ-үүдийн хамгийн ардчилсан, нэр хүнтэй мэдээлэлийн хэрэгсэл хэвээрээ байж телевиз, хэвлэл, интернеттэй амжилттай өрсөлдсөөр байна.
Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орлоо. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа 2012 оны 5-р сарын 7-нд Москвагийн Кремлийн Георгиевийн танхимд боллоо. Владимир Путин 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод ажилчны гэр бүлд төржээ. Хүүхэд наснаасаа спортоор хичээллэдэг байсан ба тагнуулчдын тухай кино үзэх дуртай байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
2
3
4
9
10
11
19
20
22
23
24
25
27
28
29