×
Орос улсад болсон үйл явдлууд, Тавдугаар сар 2012
Москвагийн Их театрын тайзнаа  дэлхийн хамгийн алдратай оросын музейнүүдийн нэгд зориулсан хүндэтгэлийн гала-концерт болно. 5-р сарын 31-нд  Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн Музейн 100 жилийн ойг ёслон тэмдэглэнэ.  “Музей бол миний ах” гэж оросын нэрт яруу найрагч, музейг үндэслэн байгуулагч Иван Цветаевын охин Марина Цветаева  ярьж байжээ.
Зөвлөлтийн болон оросын зураг төслүүдээр барьсан атомын станцуудад зориулсан  хямралын нэгдсэн төвийг Орос улсад байгуулна. «Росэнергоатом» нэгдлийн тэргүүн дэд ерөнхий захирал Владимир Асмолов «Атомын энергийн аюулгүй байдал, үр ашиг, эдийн засаг» сэдэвт Олон улсын техник-эрдэм шинжилгээний 8-р бага хурлын үр дүнгээр энэ тухай мэдэгдэв. Атомын энерги нэлээд хүнд бэрх үед шилжсэн.
Дмитрий Медведев «Нэгдсэн Орос улс» намын даргаар сонгогдов. Саяхан тэрээр «Нэгдсэн Орос улс» намд элсэж, Оросын түүхэнд анх удаа намын гишүүн ерөнхий сайд боллоо. Өнөөдрөөс тэрээр намыг тэргүүлэх юм. Хамгийн гол нь Медведев намын даргын хувьд дотоодын буурьтай шинэтгэл явуулах амлалт өгсөн байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведвийг намын даргаар сонгох санал дэвшүүлсэн билээ.
Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдхүүний тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч В. Путин гарын үсэг зурлаа. Урьдчилан таамаглаж байснаар сайд нарын танхим нилээд өөрчлөгдөж дөрөвний гураваар шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна засгийн газарт Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд, Нээлттэй засгийн газартай холбоо барих яамны сайд гэсэн хоёр шинэ орон тоо бий болсон байна.
Оросын иргэд дэлхийн хамгийн идэвхитэй  аялагчид байдаг. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тоо баримтаар Орос улс гадаадад зорчигч иргэдийнхээ тоогоор дэлхийд 6-р  байранд ордог аж. Хамгийн гол шалтгаан бол манай нутаг нэгтнүүдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй болон Орос улс нь дэлхийн 10 гаруй оронтой визгүй зорчдогтой холбоотой юм.
Москвад болж байгаа   дэлхийн шатрын аваргын титэмийн төлөө тэмцээнд Вишванатан Ананд болон Борис Гельфанд нар дөрвөн удаа өрөг тоглосон боловч хайнцсан юм. Өмнө цагны сонгодог хяналттай  8 өрөг тоглолт үлдээд байна. Хэрэв хайнцах тохиолдолд   дахин  дөрвөн өрөг тглолт байх бөгөөд, түүний дараа 10 хүртэлх блиц тоглолт байна.
 «Кавказын гоё бусгуй» бух оросын  тэмцээний шөвгийн үе саяхан сибирийн Томск хотод боллоо. Шүүгчид одоо оросын янз бурийн бус нутагт  оршин сүүж байгаа кавказын ба өвөр кавказын ард түмнүүдийг төлөөлсэн зургаан эмэгтэйгээс хамгийн шилдэгий нь сонгож авах байсан. Бусгуйн нуур царай төдийгуй оюуны чадвар, авьяас билгий нь үнэлсэн юм.
Орос улсад  түргэн цэнэглэх цахилгаан машины анхны станц 5-р сарын 15 –нд Москвад  “Мицубиси Рольф Юг”  дилерийн төвд  нээгдэв.  Үүний өмнө цахилгаан машиныг цэнэглэхийн тулд 4 -8 цаг шаардагдаж байсан бол одоо Мицубиси станцад энэ үйлчилгээнд ердөө 20 минут шаардагдана.
Өнөөдөр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч    Владимир Путинд шинэ засгийн газрын бүрэлтэхүүн болон бүтцийн талаар саналаа өргөн барьлаа. Шинэ засгийн газрын сайд нарыг хараахан нэрлээгүй байгаа бөгөөд Владимир Путин  маргааш шинэ засгийн газарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх  уулзалтаа эхлүүлэх юм.
Оросын Владивосток  хотод  болох   залуучуудын олон  улсын бага хуралд оролцогчид   усан хөлөг  үйлдвэрлэх асуудлаас аван, хэл судлах   асуудал хүртэл,   олон өргөн асуудлыг хэлэлцэнэ.
ОУ-ын Хар далайн флотыг үүсгэн байгуулсны 229 жилийн ойг тохиолдуулан Крымын Севастополь хотод байрлаж байгаа оросын хөлөг онгоцууд туг далбаагаа баяр ёслолын байдалтай мандууллаа. Энэ алдартай флотын үүсгэн байгуулсан өдрийн баярын ажиллагаа хэзээч өөрчлөгддөгүй ёслол, хатан хаан 2-р Екатеринагийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаагаар эхэлдэг юм.
Оросын алс бөглүү газар болох Уралын хойд талын   Курган мужийн Эх хүүхдийн эрүүл мэндийн шинэ төвд  анхны  өндөр технологийн төрөлтийг эх барин авлаа.  Урьд өмнө  гайхамшигт тооцогдож байсан  ийм төрлийн  20 төв өнөөдөр манай улсад   байгуулагдаад байна.
Төрийн Дум Дмитрий Медведевийн нэрийг засгийн газрын тэргүүний албан тушаалд баталлаа. Улс орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин өчигдөр түүний нэрийг депутатуудад санал болгосон юм. Шинэ ерөнхий сайдыг Төрийн Думын 299 депутат дэмжиж, 144 нь эсэргүүцсэн байна. Түдгэлзсэн хүн байхгүй.
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Өнөөдөр Москвагийн Кремельд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бараг гурван мянган зочдын дэргэд төрийн тэргүүн ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, ОХУ-ын ЗХ-ний Дээд ерөнхий командлагчийн хариуцлагыг өөртөө хүлээлээ. Яг үд дунд Петр Чайковскийн “Ёслолын маршийн” аяанд Владимир Путин Кремлийн том ордоны Андреевын танхимд орж ирлээ.
5-р сарын 7 бол Радиогийн өдөр юм. Яг энэ өдөр оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн билээ. Зуун жилийн дараа мэдээллийн шинэ шинэ цахим эх сурвалжууд бий болсон нь мэдээж хэрэг гэхдээ радио олон нийтийн ХМХ-үүдийн хамгийн ардчилсан, нэр хүнтэй мэдээлэлийн хэрэгсэл хэвээрээ байж телевиз, хэвлэл, интернеттэй амжилттай өрсөлдсөөр байна.
Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орлоо. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа 2012 оны 5-р сарын 7-нд Москвагийн Кремлийн Георгиевийн танхимд боллоо. Владимир Путин 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод ажилчны гэр бүлд төржээ. Хүүхэд наснаасаа спортоор хичээллэдэг байсан ба тагнуулчдын тухай кино үзэх дуртай байжээ.
Тавдугаар сарын долоонд Владимир Путин ОУ-ын ерөнхийлөгч болно. Ерөнхийлөгч болох албан ёсны ёслолын ажиллагааны бэлтгэл ажил дуусах тийшээгээ хандаж байна. Энэ ёслолын ажиллагаанд оросын улс төрийн болон ажил хэрэгч дээдсийн төлөөлөгчид болон гадаадын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид оролцох нь тодорхой болоод байна. Өнгөрсөн дөрвөн жил Путин, Медведев хоёрын хослолын хийсэн ажлын үр дүнг энэ долоо хоногт шинжээчдын нийгэмлэг гаргахыг оролдлоо.
Оросын 13 сая хөгжлийн бэрхшээлтэй  хүн сайн сайхан амьдарна. Орос улсаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орчинг байгуулах замаар зарчимт  алхам хийлээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев тахир дутуу хүмүүсийн тухай НҮБ-ын конвенцийг батлах хуульд гарын үсэг зурав. Дэлхийн 100 гаруй улсын нэгдсэн конвенци хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүх эрхийг хамгаалж байна.
Өнөөдөр Орос улсад Хавар, Хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байна. Зөвлөлт засгийн үеэс үлдсэн баярыг өнөө болтол тэмдэглэж байна. Москвад үйлдвэрчний эвлэл том жагсаал хийлээ. Манай орны удирдагчид-өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон Владимир Путин нар улс орны шинэ түүхэнд анх удаа цуглаан хийгчид ба баярыг тэмдэглэгчдийн цувааг тэргүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
2
3
4
9
10
11
19
20
22
23
24
25
27
28
29