×
Орос улсад болсон үйл явдлууд, Дөрөвдүгээр сар 2012
Буддын шашинтай ард түмнүүдийн мини хөл бөмбөгийн “Цагаан лянхуа цэцгийн цом”олон улсын тэмцээн оросын БН Халимаг улсын нийслэл Элстэйд 5-р сарын 1-3- хооронд болно. Энэ тэмцээнд оросын Буриад, Тува, Халимаг улсуудаас гадна Монгол, Лаос, Шри-Ланка улсуудын багууд оролцох юм байна. Элстэй хотын буддын сүмийн хэвлэлийн албанаас иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр уламжилсан байна.
Орост засаг дарга нарын сонгуулийг сэргээв. Улсын дум (парламентын доод танхим) энэ тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Өнгөрсөн оны 12-р сард төрийн тэргүүн Дмитрий Медведев Улсын хуралд илгээлтээ толилуулан үг хэлж, улс төрийн системийн шинэтгэлийн эхлэл тавьсан юм.
ОУ-ын Орлов мужид тэтгэвэрийнхнийг өргөж авдаг анхны гэр бүлүүд бий боллоо. Хоёр өндөр настай эмэгтэйг хоёр гэр бүийнхэн асрамжиндаа авлаа. Өндөр настай хүмүүст үйлчилдэг ажлын ийм хэлбэр үйлчилж байгаа ОУ-ын анхны бүс нутаг нь Орлов муж биш юм. Хөгшин настай хүмүүсийг өргөж авдаг ийм гэр бүлүүд манай улсын бусад бүсүүдэд гурван жил ажиллаж байна.
1941-1945 оны Эх орны их дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг Орос улсад тэмдэглэхэд бэлдэж байна. Ялалтын баярыг 5-р сарын 9-нд тэмдэглэдэг. Дайн дуусснаас хойш 50 гаруй жил өнгөрсөн ч оросын оршин суугчдын хувьд мөн өдөр нэн чухал хэвээр байна.
“Дэлхийн титэм” сэдэвт  гэрэл зургийн үзэсгэлэн лхагва гаригт Новосибирскэд лхагва гаригт нээгдэв. Үзэсгэлэнг Японы гэрэл зурагчдын нийгэмлэгээс кохион байгуулжээ. Новобисирскийн уран сайхны музейн танхимуудад японы элит долоон залуу зураач: Кен Китано, Наоки Исикава, Такаюки Маэкава, Ясухиро Огава, Синтаро Сато, Тосихиро Ясиро болон Кадзутоси Ёсимура нарын уран бүтээлийг    дэлгэн харуулжээ.
Энэ долоо хоногт хүчин төгөлдөр болсон ОУ дахь улс төрийн намуудын тухай шинэчилсэн хууль манай орны улс төрийн явцыг идэвхижүүлэх ёстой гэж шинжээчид үзэж байна. Одооноос олон нийтийн болон бусад нэгдлүүд маш хөнгөвчилсөн байдалд намын хувиар бүртгүүлж болно.
Орос улсад улс-төрийн системийн  шинэчлэл үргэлжилж байна.  Саяхан улс-төрийн намуудын бүртгэлийг нилээд хөнгөлсөн хуулийг баталсан юм.Пүрэв гаригт намын гадуурх Иргэдийн санаачилгуудын хороо байгуулагдсан тухай зарлав. Хороог  нэртэй улстөрч, ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин  санаачлан байгуулжээ.
Орос улсын  улс-төрийн амьдралд намын идэвхитэй байгуулалт - шинэ шат эхэлж байна. Өнөөдрөөс Орос улсад “Намын тухай” шинэчилсэн  хууль хүчин төгөлдөр болж байна. Лхагва гаригаас эхлэн улс-төрийн хөдөлгөөнүүд нь  Хууль зүйн яаманд шинэ журмаар бүртгүүлэхээр өргөдлөө  өгч болно. Энэ бол маш хялбар.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  албан ёсны бүртгэлгүй улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр улс төрийн нэгдлүүдийг   шинээр   бүртгэх  журмын тухай хуулинд гарын үсэг зурлаа.  Энэ бол ерөнхийлөгчийн  улс-төрийн системийг ардчилахад чиглэгдсэн багц  хуулийн төслүүдийн  нэг юм.
Москвагийн шилдэг тэргүүний гал сөнөөгчид тэнгэр баганадсан байшинд гарсан гал түймэрийг унтраалаа.  4-р сарын 2- нд  “Москва-Сити” ажил хэргийн төвийн  “Восток” тэнгэр баганадах байшингийн барилга дээр гал гарсан юм. Гал салхинд улам ширүүсч байлаа. Баригдаж дуусаагүй барилгыг  гал унтраах системээр тоноглож амжаагүйгээс галынхан 67 давхар барилгын түймрийг гар гал унтраагчаар сөнөөв.
Нүүрстөрөгч агуулсан ямарч материалын насыг өндөр нарийвчлалтай тодорхойлж чадах багжийг ОУ-д новосибирскийн эрдэмтэд анх удаа зохион бүтээлээ. Дэлхий дахинд жинг хурдасгагч спектрометр маш ховор ба хэрэгцээ нь өндөр юм. Түүнийг шинжлэх ухаан, эмнэлэг, анагаах, спортод ашигладаг юм. Сибирийн спектрометрийн бүтэцэд орсон ноу-хау нь Герман, АНУ, Япон улсуудын жинг хурдасгагч алдартай спектрометрүүдтэй өрсөлдөөд зогсохгүй тэднийг даваж гарах юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
5
7
9
10
12
13
14
15
17
18
19
20
21
23
24
25
27
28
29