×
Орос улсад болсон үйл явдлууд, Гуравдугаар сар 2012
Оросын өмнөд хэсгийн Ростов-на Дону хотын эрдэмтэд өвчтөний биеийн байдлыг ажиглах боломжтой эмч нарт зориулсан тусгай бугуйвчийг зохион бүтээжээ. Мэдээлэл солилцоо гар утасны холбооны сувгаар явагдана. Гарын бугуйнд зүүсэн бугуйвч нь тухайн хүний биеийн байдлын тухай мэдээллийг дамжуулна. Бугуйвч нь цусны даралт, судасны цохилт болон бусад үзүүлэлтүүдийг заадаг аж.
Улсын Дум намуудын тухай хуулийг 3 дахь хэлэлцүүлгээр батлав. Хуульд оруулах засварыг системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн хийгээд тэдний саналуудын нэг хэсэг нь төгсгөлийн баримт бичигт тусгалаа олов. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид хэт олон нам бий болоход дүргүйцэж, 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Гэсэн ч тэд байгууллагаа шинэ дүрмээр бүртгүүлэхэд бэлдэж байна.
«Европын хавар» олон улсын театр-хөгжмийн наадам Оросын баруун-хойд Архангельск мужид нээгдэв. Концерт, жужиг Архангельск Северодвинск хоёр хотод долоо хоногийн турш тоглоно. Узэгчид Орос, Франц,Япон,Камерун, Гурж зэрэг улсын  бутээлч хамтлагуудтай танилцана. Япон, Францын Бамбу-найрал хөгжим наадамд анх удаа оролцоно. Хөгжимчид нь  хулсаар хийсэн зэмсгээр тоглодог.
З-р сар Хабаровск хотын хувьд залуу үеийнхний уран чадварыг үзүүлэн шалгаруулах сар боллоо. «Шинэ нэр АНДБН-2012» хүүхэд залуучуудын  уран бүтээлийн  наадам саяхан энд болсон байна. Энэ наадам сайхан уламжлалтай. Анхны наадмаас хойш бур 22 жил өнгөрсөн. Энэ завсар наадам Орос, Япон, Хятад, БНСолонгос улсын  олон зүүн хүүхэд залуучуудын тэсч ядан хүлээх үйл явдал болжээ.
Германд болж байгаа спорт-ангийн зэвсгийн үзэсгэлэн дээр  Австрали болон Польшийн хүчний байгууллагууд  оросын “Ижмаш” компаний “Сайга-12” бууны нилээд хэдэн загварыг захиалав. Энэ нь  1-р сард АНУ-тай байгуулсан  энэ төрлийн зэвсгийн гэрээний дараах  оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн  шинэ амжилт боллоо.
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (ГЛОНАСС) эрчимтэй хөгжинэ гэж шинжээчид таамаглав.Өнгөрсөн онд оросын хиймэл дагуулын бүлэг төлөвшиж дууссаны үр дүнд навигацийн дохио дэлхийг хамрав. ГЛОНАСС өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлж байгаа болохоор  дэлхийн зах зээлд ширүүн өрсөлдөөнээс эмээхгүй байна. Америкийн GPS-тэй  өрсөлдөх гээгуй. Эдгээр хоёр систем хослон бие биеэ өргөжүүлж байна.
Оросын нийгэм-эдийн засгийг улс төрийн шинэтгэл явуулалгөй түргэн хөгжүүлж болохгүй. Оросын шинжээчдийн бэлтгэсэн илтгэлд ийм гол дүгнэлт хийжээ. Улс орноо 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилгод хүрэхийн тулд  гурван хувилбарыг санал болгов. Чухам ямар хувилбарыг сонгож авах вэ? Үнэн чанартаа «Стратеги-2020» бол Оросын нийгэм-эдийн  засгийн салбарын шинэтгэлийн төлөвлөгөө юм.
3-р сарын 19- нд Улаан-Үдийн драмын театрт  “Мунгэн сэргэ” буриад ардын дууны дуулаачдыг шалгаруулах тэмцээн болно. Энэхүү уралдаан нь  2008 оноос  ардын дууны уралдаан дор зохиогдож ирсэн юм. Тэр үед Буриадаас төдийгүй, Оросын Агинск болон Усть-Орда тойргууда амьдардаг  буриадууд  оролцохыг  хүссэн бөгөөд нийт зуу гаруй хүн оролцожээ.
Дмитрий Медведев 2012-2013 онд авилгалтай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Төр энэ хөнөөлт үзэгдэлтэй тэмцэх замаар бас нэг алхам хийж байна. Түшмэлийн орлого төдийгүй зардлыг хяналтад авна гэж ерөнхийлөгч тайлбарлан хэллээ. 2010-2012 оны авилгалтай тэмцэх төлөвлөгөөг Орос улсад хэрэгжүүлж байна. Энэ баримт бичгийн дагуу  төрийн алба хаагчид орлогоо мэдээлэх ёстой.
Өнөөдөр Орос улсад Олон улсын эмэгтэйчүүдийн барын өдрийг тэмдэглэж байна. Баярын түүх 1857 оны 3-р сарын 8-нд Нью Йоркын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчдын маршаар эхлэсэн хийгээд 1910 онд Олон улсын социал-демократ хөдөлгөөний идэвхтэн Клара Цеткин түүнийг эмэгтэйчүүдийн адил тэгш байдлын төлөө тэмцлийн өдрийн хүвьд тэмдэглэхийг санаачилжээ. 1913 онд Орост Олон улсын эмэгтэйчүүдийн  өдрийг анх удаа тэмдэглэсэн юм.
Орос улс эмэгтэй удирдагчдын тоогоор дэлхийд Филиппиний дараа хоёрт оров. Ер нь эмэгтэй удирдагч болох нь олон улсын хандлага юм. Жилээс жилд илүү олон эмэгтэй  бизнес төдийгүй улс төрийн хүрээнд дээд албан тушаал хаших болсон. Орост гурван удирдагчийн нэгэн нь  эмэгтэй юм.
Өнөөдөр ЗХУ-ын баатар, хошууч генерал, олон орны хүндэт иргэн,дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова 75 нас хүрлээ. Тэрээр 1963 оны 6-р сард «Восток» сансрын хөлгөөр  дэлхийг 48 удаа тойрч ниссэн юм. Шүхэрчдийн тэмцээнд оролцохоор явна гэж тэрээр нислэгийнхээ өмнөхөн төрөлтөр өгсэддээ хэлжээ.
Оросын улс төрийн системийг шинэтгэх ерөнхийлөгчийн багц хуулийн төсөл Улсын думд анхны хэлэлцүүлгийг давав. Энэ асуудлаар хурц санал шүүмжлэл явагдсан. Парламентын зарим фракци баримт бичгийн хэд хэдэн зүйл ангийг батлахаас татгалзав. Депутатууд зохих өөрчлөлтийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх гэж байна. Дмитрий Медведев өнгөрсөн оны 12-р сард Улсын хуралд илгээлтээ толилуулж үг хэлэхдээ улс төрийн системийн шинэтгэлийг санаачласан билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
4
5
7
9
10
11
12
13
17
18
19
21
22
23
25
26
28
29
30
31