×
Орос улсад болсон үйл явдлууд, Хоёрдугаар сар 2012
Оросын Улсын дум  улс төрийн системийн шинэтгэлд зам тавив. Засаг дарга нарын сонгуулийг сэргээх хийгээд улс төрийн намууд олон арван мянган дэмжигчий нь гарын үсэг зуруулалгүй  өөрсдийгөө бүртгүүлнэ. Оросын парламентын гишүүд зохих багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Улс төрийн бүх нам хуулийн төслүүдийг дэмжлээ. Гэвч депутатууд 2 дахь хэлэлцүүлгээр оруулах өөрчлөлтийг бэлтгэж байна.
Агуу их мацаг барилтын өмнөх Бие биенээ уучлах ням гаригаа үнэн алдартны шашинтнууд тэмдэглэж байна. Энэ өдөр гомдоож, хуурсан бүхнээсээ уучлалт гуйж, дайсантайгаа эвлэрэхийг оролддог байна. Ийм байдлаар сүсэгтнүүд урт хугацаанд мацаг барих хүртлээ өөрийнхөө дотоод сэтгэлийг бэлтгэдэг байна. Тэргүүн хамба Кирилл энэ өдөр уучлалт гуйх үдшийн мөргөлийг Аврагч Христосын сүмд айлтгах болно.
2-р сарын 23-нд Орос улсад хамгийн сайхан баярын нэг болох Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев  Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн гавьяаны цол хүртээх жуух бичиг Ломоносов, Ковров, Таганрог, Камчаткийн Петропавловск хотын төлөөлөгчдэд  гардуулав.
Уралын Екатеринбург хотод  Олон улсын банш, буузны  уламжлалт  наадам болж,  Орос, Итали, Серби, Герман, Белорусси, Украин, Таиланд улсуудын телеелегчид  оролцож байна. Банш, бууз  -  дэлхийн олон  ард тумний ундэсний хоол юм.  Туунийг  хийх зарчим  адил  боловч   олон хувилбар  бий.
Хүссэн хүн бүрийг хүлээж авах Байгал нуурын загасчлал Буриадын Прибайкалын дүүрэгт 4-р сарын 13-14- болно. Владивосток, Красноярск, Эрхүү хотуудын болон Монгол улсын загасчдаас мэдүүлэг ирээд байна. 2011 оноос дутахгүй олон оролцогчид ирнэ гэж хүлээж байна. Өнгөрсөн жил 700 хорхойтой загасчид ирсэн юм. Байгал нуурын загасчлалд нийтдээ 177 баг оролцсон ба тэднийг дэмжихээр 5000 хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирсэн билээ.
“Стратегийн санал санаачлагын цаг үе” уриан дор Красноярск хотод Эдийн засгийн 9-р форум болж түүнд оросын болон гадаадын 2500 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаа бизнес элитүүд санхүүгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцээд зогсоогүй Стратегийн санал санаачлагын агентлагын \СССА\ хуралдааны хүрээнд форум дээр танилцуулсан төслүүдийн чанарыг хэлэлцлээ.
Орос улс 2011-2014 онуудад  6 тэрбум рублийг  /200 сая доллар/ шинэтгэлийн төвүүдийн санхүүжилтэнд зарцуулна. Эдгээр хөрөнгийн тал хэсгийг Новосибирскийн шинжлэх ухааны Академийн хотхон хүртэх юм.  Оруулсан хөрөнгө богино хугацаанд өртөгөө нөхөж, новосибирскийн Академийн хотхон 2015 он гэхэд  41 тэрбум рублийн   /1 сая 400 мянган доллар/орлого олно.
1985 оны 2-р сарын 15-нд зөвлөлтийн цэргийн сүүлчийн цуваа Афанистанаас гарч явсан билээ. 2010 онд Орос улсад мөн өдрийг афганистаны дайнд оролцогчдын төдийгүй хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэсэн бүхний дурсгалыг хүндэтгэх өдөр болгох тухай зарлан мэдээлэв.
Оросын Екатеринбург хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ хүрээлэнд амьдарч байгаа амьтдын дундаас хамгийн романтик хосыг сонгохыг хотынхондоо санал болгосон байна. Энэ уралдаанд цагаан бар, алаг василиска буюу гүрвэл, канадын пума, цагаан баавгай, шимпанзе, сурикат зэрэг амьтдын “дурлалт хосууд” оролцож байгаа гэж амьтны хүрээлэнгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин тансаг хэрэглээг  татварт хамруулах  зарчмуудыг нийгмээрээ хэлэлцэх  шаардлагатай гэж үзэж байна. Тэдгээрийг Төрийн думын депутатууд боловсруулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, шинжээчид эртнээс ирээдүйн тансаг хэрэглээний  татварын тухай хуулийг хэлэлцэж байна. Тансаг хэрэглээний татвар нь дундаж давхаргыг хөндөх ёсгүй юм.
Олон улсын оюутны спортын холбооны боловсролын төв 2013 онд Дэлхийн зуны Универсиадыг зохион явуулах Казань хотноо нээгдэж байна. Ойрын үед түүний сууринд ажиллах спортын залуу сэтгүүлчдийн олон улсын сургуульд  элсэлт зарлана. Түүнээс гадна энд зуны Универсиадад сайн дураараа туслах хүмүүсийг бэлтгэнэ.
Германы Daimler автомашины концерн КАМАЗ-ын хяналтын багц хувьцааг авах төлөвлөгөөтэй байна. Ойрын үед оросын  томоохон авто үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлаар Ростехнологи улсын корпорацтой  хэлэлцээ хийж эхлэнэ. Хэлэлцээр хоёр талд ашигтай болно гэж шинжээчид үзэж байна.  Daimler 2008 онд КАМАЗ-ын 10 хувь хувьцааг худалдан авч түүний нэг эзэн нь болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
2
3
5
6
7
8
9
13
14
16
17
21
22
24
25
27
28