×
Орос улсад болсон үйл явдлууд, Нэгдүгээр сар 2012
2020 он гэхэд агаар-сансрын батлан хамгаалах цэргийг «Панцирь-С1» зенитийн пуужин-их бууны цогцолбор ба  С-400, «Витязь» цогцолборуудаар бүрэн зэвсэглэнэ гэж БХЯ-ны агаар-сансрын цэргийн асуудал эрхлэсэн төлөөлөгч хурандаа Алексей Золотухин мэдээллээ. Туршилтын талбарт улсын туршилтыг давсан «Панцирь-С» зургаан цогцолбороор Агаарын довтолгооноос хамгаалах бригадын зенитийн пуужингийн хороог зэвсэглээд байна.
Их хэмжээний мансууруулах бодис үйлдвэрлэж худалдсан этгээдийг бүх насаар нь шоронд хорихыг Орост санал болгожээ. Эдүгээ ийм гэмт хэрэгтнийг шоронд хорих туйлын хугацаа 20 жилээс хэтрэхгүй байна. Ийм арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж шинжээчид «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өгүүллээ.
Новосибирск хотын амьтны хурээлэнд муурын үүлдрийн амьтан олон. Одоо ягуар буюу шар ирвэсийн гурван зулзага нэмэгдлээ. Эр ба хоёр эм ягуар энд байгаа. Хоёр настай эр ягуар(шар ирвэс) германы Дортмунд хотоос, зургаан настай эм Москвагаас өмнө 400 км зайтай оршдог Липецкийн амьтны хүрээлэнгээс Новосибирскад шилжсэн юм. Шар ирвэс сөнөх даваанд хүрсэн учир дэлхийн Улаан номд бүртгэгдсэн байна.
 Халуун усны энергийн туршилтын хэд хэдэн төслийг 1-р сард Орос улсад нэг зэрэг хэрэгжүүлж эхэллээ. Ийм энергиэр халааж эрчим хүч хэмнэх байшин Москвагаас зүүн-өмнө 650 км зайтай орших БНМордови улсад хэрэгжүүлж эхлэв. Хойд Кавказын Чеченд ч ийн энергийг хөгжүүлэхэд бэлэн байна. Халуун усны энерги Орос улсад их сонирхол татаж байгааг шинжээчид тэмдэглэв.
Радиолокацийн станцуудыг Оросын гурван бүс нутагт байлдааны жагсаалтад оруулж байна. Пуужингаар ажиглах цогцолборыг боловсронгуй болгож байгаа нь Илрүүлэн олох ба байлдааны удирдлагын сансрын нэгдсэн системийг байгуулахтай холбоотой юм. Ийм бүх станцыг 2012 онд туршихаар төлөвлөсөн гэж БХЯ-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Алексей Золотухин мэдээллээ. Хойд Кавказын Краснодарын хязгаар ба Калининград, Ленинградын мужуудад байгаа радиолокацийн станцуудын тухай өгүүлж байна.
Орос улсын төр засаг одоо байгаа алт валютын нөөцөн  дээр нефтийг нэмэхэд  бэлэн байна. Эрчим хүчний яамны захиалгаар шинжэээчид  Орос улсад стратегийн энэхүү түүхий эдийн нөөцийг байгуулах төслийг бэлэн болгоод байна.
Ирвэсийн тоо Оросын Алс Дорнодод өсөн нэмэгдэж байгааг экологчид тэмдэглэв. Дэлхийн онгон байгалийн сангийн мэргэжилтнүүдээс Приморский хязгаар дахь «Ирвэсийн газар нутаг»  байгалийн нөөцийн газарт байрлуулсан гэрэл зургийн автомат камер шинэ ирвэсийг илрүүлэн бүртгэв. Энэ «зочин» хаанаас ирснийг эрдэмтэд судлан мэдэх ёстой.
2012 оны хавар  Санкт-Петербург хотод оросын эртний “Ленфильм” киностудийн дэргэд эх орны киноны Музей болон танхимыг тус тус  нээв.  Энэхүү  санаа нь нилээд дээр төрж  байсан хирнэ  бодит болж чадаагүй байжээ.
Татарстан улсын нийслэл Казань хотод 2013 оны 7-р сард болох Бүх дэлхийн оюутны спортын тоглолтод үйлчлэх ёстой 10 мянган сайн дурыхныг тус улсад бэлтгэж байна. Татарстанд болох Универсиад-2013 наадамд дэлхийн 170 улсын 12 мянга орчим тамирчид, 100 мянга орчим жуулчид болон хөгжөөн дэмжигчид хуран цугларна гэж үзэж байна.
«Шинэ жилийг угтснаар л он солигдоно » гэж оросын хүн ам үздэг болохоор өвлийн баярт онцгой үүднээс ханддаг.Христийн мэндэлсний баярыг өрнөдийн орнуудад тэмдэглэх уламжлалтай нэгэн адил гол төлөв гэртээ гэр бүлээрээ шинэ жилийг угтан тэмдэглэдэг. Сүлд мод, бэлэг дурсгалын зүйл, Өвлийн өвгөн баярын салшгүй дагуул билээ.
Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяр оросын хүн амын хамгийн дуртай баяр билээ.Түүнээс гадна эдгээр баяраар хүмүүс  онд хамгийн удаан амрана. Оросын хүн ам эдгээр баярын өдрүүдэд юу хийж, яаж амрах вэ? Хүмүүсийн сонголт, боломж өөр өөр байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
2
4
6
7
8
9
10
12
13
14
15
17
18
19
21
22
23
24
25
26
28
29
30
31