×
Орос улсад болсон үйл явдлууд, Арваннэгдүгээр сар 2011
ЕХ-ны орнуудын нисэх онгоцны компаниуд  Сибирийн дээгүүр нислэг хийхдээ татвар төлөхгүй гэж ЕХ-ны зөвлөл мэдээлэв. Энэ нь хоёр талд ашигтай хэмээн шинжээчид үзэж байна. Нисэх хүчний тээвэрлэгчид их хэмжээний хөрөнгө хэмнэх хийгээд Орос улс навигацийн хураамжаар хөрөнгө олж, аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Орос улс ба ЕХ ийн татварыг хүчингүй болгох тухай хэлэлцээр бүр 2006 онд байгуулсан билээ.
  Энэ баяр хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байж чадахгүй. Эхчүүдийн өдрийг ОУ-д 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Бидний амьдралын гол хүн эх хүний ач тусыг өндөрт өргөхийн тулд 1998 онд энэ баярыг тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ баяр нь “Бүхний төлөө ээж тандаа баярлаж явдаг шүү гэж” хэлэх бас нэгэн боломж олгож байгаа юм.
Өнөөдөр Оросын нийслэлд Москва хотод хуучин үеийн трамвайнуудын үзэсгэлэн ажиллана. Энэ арга  хэмжээ нь анхны алдарт  “А” /”Аннушка”/ трамвайны 100 жилийн ойд зориулагджээ. “А” үсэгний хэвтэй анхны трамвай 1911 оны 11-р сард  явж эхэлжээ.
Оросын төлөөлөгчид «Екатеринбург ЭКСПО-2020» төслийг Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 150 дахь ерөнхий бага хурал дээр танилцуулав. Ази Европын уулзар дээр оршдог энэ хот бас  үзэсгэлэнг зохион явуулахыг эрмэлзсэн Тайландын Аюттхая, Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай, Туркийн Измир, Бразилийн Сан-Пауло зэрэг хотоос хэд хэдэн давуу талтай байна.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4 нд болно. Өнөөдөр Орос улсын парламентын  Холбооны зөвлөлийн дээд танхим  ийм шийдвэрийг  гаргалаа. Оросын Үндсэн хуулиар, Холбооны Зөвлөл нь ерөнхийлөгчиййн сонгуулийн товыг 100  илүүгүй хоногийн өмнө бөгөөд санал хураалт явуулах хүртэл 90 ээс доошгүй  хоногийн хугацаанд тогтосоон байх ёстой юм.
    Орос улсын Халимагт  Буддын шашны ариун шүтээн – Будда бурхан Шакъямуны чандар мөнхөд хадгалагдаж байх болно. Халимагийн нийслэл Элст хотын Буддын шашны төв хийдэд тус улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов ариун шүтээнийг шилжүүлж өгчээ. Шри-Ланка улсын лам нар энэхүү эртний түүхэн шүтээнийг Буддын шашны үйл ажиллагааг дэмжиж буйг илэрхийлж Халимаг улсад  хүлээлгэн  өгчээ.
    “Тэр бүгдийг өөр дээрээ үзээд, түүгээрээ цоорсон”гэж Александр Пушкин оросын агуу соён  гэгээрүүлэгч Михаил Ломоносовын  тухай бичиж байжээ.  11-р сарын 19- нд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэж  байна.
   Оросын засгийн газрын  баталсан 93 нэрсийн жагсаалтанд  анхан шатны болон тусгай дунд боловсрол болоод урьтал  мэргэжлүүд оржээ.Түүнд ихэнхдээ техникийн тусгай мэргэжлийн цөмийн, сансрын болон компьтютерийн технолог, эрчим хүчний үр ашгийн болоод эм зүйн салбарууд багтав. Шалгарагсдын дунд тогооны болон  уурын  турбины машинистууд, трасформатор угсрагч, программистууд байна.
   Орос улсын одоогийн удирдлагын систем шавхагдашгүй ч, тэр нь хувьслын замаар өөрчлөгдөх ёстой. Энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путин Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын төлөөлөгчидтэй Москвад хийсэн уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Валдай” клуб байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд түүний гишүүнээр оросын болон гадаадын тэргүүлэх улс-төрчид болон шинжээчид ордог юм.
    Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагын  таамгаар Орос улс  2020 онд дэлхийн хамгийн алдартай арван орны тоонд орох бөгөөд 40 сая хүртэл гадаадын зочин хүлээж авах нь. Холбооны улсын 2018 оны Жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр үүний нэгэн адил сэтгэл хөдлөм  байх аж. Түүний төсөв 332 сая рубль /10 сая доллароос илүү/юм.
    Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.
     Гитлерийн цэргүүдэд бүслэгдсэн Москва хотод 1941 оны 11-р сарын 7-нд Улаан армийн парад болсон юм. Ингэснээрээ нийслэл хот баттай оршиж байна гэдгийг харуулсан юм. Нийслэл хотоос хэдхэн километрийн зайд байсан фронт руу цэргүүд парадаас шууд явж байлаа. Яг энэ өдөр германын цэргийн командынхан Москваг эзлэхээр төлөвлөж байсан юм.
   Ард түмний эв нэгдлийн баярын өдөр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин нар нижний новгород хотын “Газ” автозаводын хамт олонд нэгэн гэнэтийн бэлэг барьлаа. Энэ бол ВТБ банкны 38 тэрбум рублийн /1,25 ам.доллар/ зээл юм. Энэхүү хөрөнгө нь үйлдвэрлэлийн шинэчлэл, нилээд хэдэн загварын эгнээ болон ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм.
   11-р сарын 4 нд Орос улс Ард түмний нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү төрийн баяр бол 1612 онд үймээн самууныг даван туулж, гадаадын түрэмгийлэгчидтэй тэмцэж, тусгаар тогтнолоо олж авсан өвөг дээдсээ дурсан, тэдний  гэрээслэлд үнэнч байдгийг билэгдсэн баяр юм. 1612 онд Орос улс бүхэлдээ дайны талбар байсан юм.
    Ярославлийн ойролцоо “Локомотив” хоккейны баг тамирчдын  Як-42 онгоцонд сүйрсэн гол шалтгаан нь хүний хүчин зүйл байсныг   хүлээн зөвшөөрчээ. Улс хороондын нисэхийн хорооноос мөрдөн байцаалтын дүнг дүгнэн  хийсэн мэдэгдэлд Як-42  онгоц нисэх үедээ алдаатай тормоз татсан болохыг нийтэд зарлав.
   Орос улсаас Солонгосын хойг ба бүс нутгийн харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулж мэднэ. Өмнөд Солонгос Сибирь, Алс Дорнод зэрэг оросын бүс нутгийг хөгжүүлэхийг сонирхож байна. БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бак Орос улсыг «Солонгос руу харах цонх» хэмээн нэрлэв.
    Санкт-Петербург хотод “Русский мир” ("Оросын ертөнц") сангийн жил бүрийн   чуулган тав дахь удаагаа чуулахаар нээгдэв. Орос улсын ерөнхийлөгчийн Зарлигаар 2007 оноос эхлэн  энэхүү байгууллага төрөл бүрийн төслүүдийг амьдралд хэрэгжүүлж байгаа юм. Зорилго нь оросын соёл, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх болон  дэлхийн улс орнуудад энэхүү төслүүдийг дэмжих явдал юм.
    Гадаад орнуудад орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг байгууллагууд болон “Оросын дуу хоолой” радио компаниас зохион байгуулсан   Олон улсын их хурал дээр гадаад орнуудад орос хэлээр нэвтрүүлэг явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
3
7
9
10
11
13
14
15
17
18
20
21
22
23
29
30