×
Орос улсад болсон үйл явдлууд, Есдүгээр сар 2011
    Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна.
    ОУ-ын БХЯ  нөөц нь хэт ихэссэн тул Калашниковын АК-74 автомат буунаас татгалзахаар шийдсэн байна. Жанжин штабын дарга Николай Макаровын хэлснээр манай улсад байгаа дайчлагын нөөц нь хэрэглээнээс 10 дахин их байгаа юм. ОУ-ын цэргийн агуулахуудад зөвлөлтийн үеэс хуримтлагдсан хэдэн сая нэгж автомат буу байгаа гэж шинжээчид үнэлэж байна.
   ОУ-д  мансууруулах чанаргүй олсны ургамлыг аж үйлдвэрийн хэмжээнд ургуулахыг Улсын мансууруулах бодист хяналт тавих газраас санал болгосныг шинжээчид янз бүрээр хүлээж авлаа. Энэ санаачлага оросуудыг олсны ургамлаас гаргаж авсан зүйлд сонирхолтой болгож мэднэ гэж үзэж байна. Харин олсны ургамлаас гаргаж авсан тос, үр зэрэг нь аж үйлдвэрийн олон салбарт ихээхэн хэрэгцээтэй байгаа юм.
     Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ.
      Москвагийн Их театр  «Алтан тахиа» үлгэрийн  дууриар энэ удаагийн улиралаа нээв.Уран бүтээлчид олон жил сэлбэн шинэчлэж ирсэн  театрын түүхэн байрандаа энэ онд шилжинэ. Римский – Корсаковын «Алтан тахиа» дуурийг Их театрын шинэ тайзнаа одоогоор тоглож байна.
  Пуужингийн музей Оросын БХЯ-ны сайтад нээгдлээ. Одооноос хүмүүс тив хоорондын баллистик пуужингуудыг жинхэнэ 3D хэмжээгээр үзэх боломжтой байна.БХЯ-ны сайт үзэгч олонд хаалттай  байдаг цэргийн пуужингийн  музейд очих боломж олгож байна.
   Оросын эрдэмтэд ширээний лазерын коллайдерын ажиллаж байгаа загварыг зохион бүтээв. Хэтдээ энэ авсаархан багаж том андрон коллайдероос цэнэгт бөөмсийг илүү эрчимтэй хурдасгана.  Тус багажийг швейцарын том колайдероос илүү өргөн хэрэглэх бололтой. Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгээс ширээний коллайдер зохион бүтээхийг санаачилжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Москвагийн УИС-ийн туршигчидтай хамтран лаборатори байгуулж, авсаархан хурдасгуурын загварыг бүтээжээ.
   ОУ-ын хөрөнгө оруулалтын нөхцөл одоохондоо тийм ч сайн биш байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэж ерөнхий сайд Владимир Путин оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг  ятгалаа. Дэлхийн томоохон олон компаниуд ОУ-д ажиллах арвин туршлага хуримтлуулаад байна.
   Ном, дэвтэр, үзэг, харандаа бүхий сургуулийн цүнхийг «РОСНАНО» нэгдлээс санаачилсан цахим сурах бичиг орлох бололтой. Найман миллиметр зузаан, 27 см ташуу,475 грамм жинтэй энэ сурах бичиг олон сая хуудастай. Ойрын үед оросын сургуулиудад шилжүүлэх шинэ төхөөрөмж  бол дээд зэргийн технологийн хүрээн дэх Орос Их Британийн хамтын ажиллагааны үр дүн юм.
    «Сколково» инновацийн төвийн ирээдүйн түншүүд барьж байгуулж байгаа Технопаркад ажлын байраа сонгон авч байна. Барилгын ажил 2013 оны сүүлч, 2014 оны эхээр дуусана. Ажлын байр төдийгүй эрдэм шинжилгээний ажил хийх туршилт-зохион бүтээгчдийн тоног төхөөрөмж бүхий лабораториуд «Сколково» технопаркад байх болно.
   Олон  улсын    Олимпийн Хороо /ОУОХ/ Сочийн Олимпийн объектуудыг барьж байгуулахад  дэвшилт гарч байна гэж тэмдэглэв.  Энэ тухай 2014 оны Олимпийн тоглолтууд болох хотод ээлжилт айлчлал хийснийхээ дараа ОУОХ-ны зохиуцуулах комиссийн  тэргүүн Жан Клод Килли мэдэгдэв. Ихэнх объектуудад энэ өвлөөс туршилтаар тоглолтууд зохиогдох юм.
    Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ), Оросын «Сколково» инновацийн төв хамтран ажиллахаар тохиролцов. Талууд эрдэм шинжилгээний төдийгүй арилжааны хүрээнд хамтран ажиллана. Цөмийн технологийн шинэ шинэ зах зээлд хамтран гарах гол зорилго тавьжээ. «Сколково» ба МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн Вена хотноо хийсэн уулзалт Москвад хамтын ажиллагааны асуудлаар хийсэн зөвлөлгөөний үргэлжлэл боллоо.
    Холбооны сансрын агентлагаас Холбооны сансрын хөтөлбөрт багтсан сансрын аппаратуудыг даатгах саналыг засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байна. «Прогресс» сансрын ачаа тээврийн  хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсаныг нийтээр мэднэ. Зөөгч пуужингийн 3 дахь угсрааны хөдөлгүүрийн техникийн гэмтлээс болж ачаа тээврийн хөлгийг алдав.
   Москва хотод БРИКС /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/ группыг судлах  үндэсний хороо байгуулагдлаа. Түүний үүсгэн байгуулагчид “Оросын ертөнц” сан, Оросын ШУА боллоо. Шинэ механизм нь Орос улсын байр суурийг олон улсын тавцан дээр үр ашигтай явуулахад  ач холбогдолтой гэж  шинжээчид үзэж байна.
   Төмөр замын машины аж үйлдвэрийн хүчирхэг нэгдлийг  Уралын Свердловск мужид байгуулж байна. 40 орчим үйлдвэр түүний дотор «Уралын бух тэрэг»-ний завод болон оросын «Синара бүлэг», «Сименс» компанийн оролцоотой орос-германы хамтарсан үйлдвэрүүд  түүнд багтах юм. Шинээр хэд хэдэн ангилалын бух тэрэг сүүлийн дөрвөн жилд Свердловск мужад үйлдвэрлэжээ.
   «Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа»-ны дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжууд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдана. «Газпром-Межрегионгаз» компани Русский арал, Владивостокод ажлаа дуусгаж байна гэж манай сурвалжлагч Денис Виноградов мэдээллээ. Байгалийн хийг Владивостокод бүр энэ оноос дамжуулж эхлэнэ.
   Орос, Британи улс хоёр талын хамтын ажиллагаанд чухал алхам хийлээ. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвад Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хийсэн яриа хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр  сэтгүүчдэд мэдэгдлээ. “Манай хоёр улс, хоёр орны ард түмнийг нэгтгэж буй нь, хувааж буйгаасаа хавьгүй их юм.
    Хоккейн “Локомотив” багынхан амь насаа алдсан Як-42 онгоцны сүйрлийн шалтгааныг Ярославль хотод мөрдөн байцааж байна. Ярославльд болсон сүйрэл ОУ-ын иргэний агаарын тээвэрт онцгой өөрчлөлт болохыг одооноос харуулж байна. Онгоцны паркыг шинэчлэх ажлыг хурдасгаж, энэ салбарын аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг ерөнхийлөгч Д.Медведев шаардлаа.
    Үндэстэн хоорондын асуудал гэдэг бол орон нутгийн будилаан бөгөөд даяарчлалыг хамарсан асуудал болж хувирдаг юм. Энэ асуудлыг гаргуулахгүй байх эсвэл богино хугацаанд яаж ухаалагаар шийдэж болох вэ? Ер нь орчин үеийн улс ямар байх ёстой юм бэ? Оросын эртний хот Ярославльд болсон Дэлхийн улс төрийн форум дээр энэ асуудлыг хэлэлцлээ.
   Оросын цэргийн үйлдвэрийн цогцолбор асар их чадавхитай – гэж ерөнхий сайд Владимир Путин Нижний Тагил хотноо болсон Олон улсын цэргийн техник болон зэвсгийн хэрэгслийн /Russian Expo Arms/ үзэсгэлэн дээр мэдэгдлээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
5
12
17
18
21
22
23
24
25
28
30