×
Орос улсад болсон үйл явдлууд, Наймдугаар сар 2011
   Холбооны улсын статистикийн албаны мэдээгээр 2011 онд оросын хүн ам  87,5 мянган хүнээр багассан буюу 0,06 %  буурчээ. Хүн амын хэвийн өсөлт  Оросын дөнгөж 22  бүс нутагт гарчээ.  Нийтлэг дүгнэлт нь дараах байдлаар харагдаж байна. 2007 онд оросын  хүн ам дээд зэргээр өсчээ.
 “Тамхины хор хөнөөлөөс  хүн амын эрүүл мэндийг хамгаалах тухай ” хуулийн төслийг Орос улсын  Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн яамны сайтан дээр бүтэн долоо хоног хүмүүс хэлэлцэж байна. Энэ хугацаанд мянга гаруй  санал иржээ. Хүмүүсийн санаа бодлын өнгө аяс маш олон аж.
Алс –Дорнодын Хасан дүүргийн тэнгисийн усанд сүүлийн нэг сарын дотор гурав дахь удаагаа акул загас хүн рүү  дайрлаа.  Славянка  тосгоны   26 настай оршин суугч  Далайн махчны дайралтанд өртжээ. Эмч нарын мэдээлж буйгаар өвчтөний биеийн байдал аминд нь аюулгүй байгаа аж.  Орон нутгийн эрх баригчид тэнгийсийн усанд шумбахыг дахин хориглов.
   Хятадын Шэньчжэнээс Казань хотод Универсиадын туг шилжин ирлээ.  Дэлхийн спортын үйл явдлуудын гол бэлэг тэмдэг ОРос улсад 40 жилийн дараа ирлээ. Анх 1973 онд Москва хотод дэлхийн оюутны спортын Универсиад зохион явагдсан юм. Казаньд зохиогдох тоглолтууд эхлэх хүртэл  2 жил үлдээд байна. Бэлтгэл ажил өндөрлөх тийш хандаж байна.
   БНАСАУ  цөмийн зэсгийн асуудлаар  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлэн, Оросын хийн хоолойг өөрийн нутаг дэсвгэр дээгүүр  Өмнөд Солонгос руу дамжуулан барихыг сайшаав.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев, БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир нарын  Улаан-Үдэд хийсэн уулзалт ийм дүгнэлтэнд хүргэв. Уулзалт  хоёр цаг гаруй  үргэлжилжээ.
   Олон улсын сансрын төв /ОУСТ/ Сколково-шинэтгэлийн хотод   бий болох юм.  Үүнтэй холбоотой гэрээг Жуковскийд болсон  Олон улсын агаар-сансрын үзэсгэлэнгийн үеэр үзэглэжээ. Олон улсын сансрын төвийг  барьж байгуулахад  Сколково сан, “Энергия” - Оросын пуужин-сансрын корпорац хамтран хөрөнгө оруулна.
   Орос улсад 8-р сарын 22-нд Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Уламжлалт гурван өнгөт  далбаа нь олон зуун жилийн түүхтэй билээ.  Далбаа 17-р зуунд бий болжээ, гэсэн ч 20-р зууны ихэнх үед түүнийг хориглож байжээ.
    Энэ долоо хоногт Орос улсын хувь заяаг эргүүлсэн, түүхэн үйл явдлын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 20 жилийн өмнө ЗХУКН-ын өндөр албан тушаалтнууд, тусгай албаныхан болон хүчний байгуулагынхан ЗСБНХУ-ын засгийн эрхийг хүчээр авч, тусгаар тогтнолд нь саад болж, бүгд найрамдах улсууд дахь ардчилсан уур амьсгалыг зогсоохыг зорьж байлаа. Гэвч тэдний оролдлого талаар өнгөрсөн юм.
   Орос улс ойрын гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдын тав тухтай орчинг бүрдүүлэхэд 50 тэрбум /1.6 тэр бум  долл./ гаруй рублийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчидтэй болон Бүх оросын ардын фронтын зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгдлээ.
   Өдөөгөөс 20 жилийн өмнөх энэ өдрүүдэд Улсын онцгой байдлын хороо /УОБХ/ ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёвыг засгийн эрхээс зайлуулахыг оролдсон юм. Хуйвалдааны удирдагчдаар ЗХУКН-ын ТХ-ны, ЗГ-ын, Армийн, ДХЯ-ны өндөр албан тушаалтнууд, тэр үеийн ЗСБНХУ-ын дэд-ерөнхийлөгч Геннадийн Янаев нар ажиллаж байжээ. УОБХ-ны зөвлөлтийн  уламжлалт тоталитар системийг хадгалах зорилго тавьсан нь амжилтгүй болсон юм.
  Орос, Хятад, Солонгос, АНУ,Европын нилээд хэдэн орнуудын 500 гаруй төлөөлөгчид  Сахад цугларчээ. 8-р сарын 17-19 өдрүүдэд энд Оросын зүүн-хойд бүс нутгийг хөгжүүлэх олон улсын  бага хурал болж байна.Чуулганы салбар хуралдаануудад ойрын үед АНД-н орнуудын бүс нутагт Орос улс байр сууриа бэхжүүлэхтэй холбоотой нилээд өргөн  хэмжээний төслүүдийг хэлэлцэнэ.
    9-р сарын эхээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор явагдах “Нийгмийн олон талт  үзэгдлийн орчин цагийн төрийн үүрэг” чуулган Ярославль хотод болно. Энэ удаагийн чуулган ирсэн зочдын хувьд санал бодлоо солилцох болон орчин үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх талбар болох юм.
   Орос улсад дэлхийд нэртэй  агаарын давшилтаас  хамгаалах цогцолбор С-300-гийн үйлдвэрлэлийг зосгоов. 40 жилийн өмнө тэднийг цэргийн манаанд анх нийлүүлж байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс энэхүү систем нь зөвхөн экспортод гарч байв. Одоо тэд 15 орны батлан хамгаалахын албанд зүтгэж байна.
   Оны эцсээр 25 -30 компани шинэтгэлийн “Сколково” төвийн цөмийн салбарт оролцогч статус авна. Маш сонирхолтой төслүүд ирүүлсэн тэдний нэг хэсэг нь сангаас санхүүжилт авна.  Энэ тухай  “Оросын дуу хоолой” радиод цөмийн технологийн салбарын технологийн захирал Денис Ковалевич   ярилаа.
   Орос улсад парламентын сонгууль болоход гурван сар гаруйн  хугацаа үлдэж байна. Албан ёсоор сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа эхлээгүй байгаа ч гэсэн, улс төрийн амьдрал мэдэгдэхүйц идэвхижсээр байна. Сонгуулийн өмнөх хөтөлбөр, Төрийн думын гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг батлах их хуралд “Нэгдсэн Орос улс” нам идэвхитэй бэлтгэж байна.
   Оросын засгийн газраас Сангийн яамны санал болгосон ойрын гурван жилийн төрийн өрийн бодлогод ялимгүй  өөрчлөлт оруулж, үндсэн чиглэлүүдий нь батласан тухай сангийн дэд сайд Сергей Сторчак Сайд нарын танхимын хуралдаан дээр мэдээлэв.
    Оросын парламентын доод танхимын сонгуулийн өдөр хугацааг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 8-р сарын 15-аас 9-р сарын 4 хүртэл албан ёсоор зарлан мэдээлэх боловч  сонгуулийн бэлтгэл эхлэсэн гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров 12-р сард болох Улсын думын сонгуульд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Дмитрий Медведев Гүрж Өмнөд Осетитэй байлдан дайтснаас хойш гурван жил өнгөрөхийн өмнөхөн «Эхо Москвы» радио станц,  Russia Today телевизийн компани, Гүржийн Кавказын нэгдүгээр сувагтуудад ярилцлага өгөв. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн хүнд түвэгтэй шийдвэр арга буюу гаргаж иргэдийнхээ ашиг сонирхолыг хамгаалахад бэлэн байгаагаа бас дахин нотлон харуулсан гэж гадаадын шинжээчид үзэж байна.
“Сколково” дахь шинэтгэлийн төвд арилжаа, эрдэм шинжилгээний төслүүдийг ижил түвшинд боловсруулдаг юм. Тухайлбал, биоанагаах ухааны салбарын технологийн төслүүдийг богино болон урт хугацаагаар авч болно. Энэ тухай салбарын гүйцэтгэх захирал “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьсан юм: «Биоанагаах ухааны технологийн салбар нь үндсэн дөрвөн чиглэлээр судалгааныхаа ажлыг явуулдаг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
4
6
8
9
10
11
13
16
21
23
26
30
31